Lice

Баяртай...

2008 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Sar

би явлаа... баяртай...

нэг юм оруулчий...үнэнээс үнэн, зөвөөс зөв санагджийн...би ч салалт дээр тулчаад байна даа...сэтгэл хөрсөн юм шиг байна...

 

Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?

By gambush | March 5, 2008

ea3736-002.jpgЭэж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч эхнэр авсны дараа ээж туслаж эхэлсэн.

Бүх юм сайхан болж байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэхдээ зөвхөн надад тэгэж санагдаж байсан гэвэл илүү оновчтой болох байх. Ээж маань гол төлөв заавар, зөвлөгөө өгөх байдлаар “туслах” болж, эхнэр маань гэр орны хамаг хар бор ажлыг нугалдаг болчихлоо. Эхнэр маань тэр үед амралттай байсан бол болохоор бүгдийг амжуулаад л байдаг байсан. Дашрамд хэлэхэд эхнэр маань гэр орны ажлыг нэг их түүртэйлгүйгээр хийдгээрээ ээжээс ялгаатай байсан юм. Тэгээд эхнэр маань ч юм хэлэхгүй, би юм анзаарахгүй яваад л байлаа.

Тэгэж байтал эхнэрийн амралт нь дуусч ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа эхнэрийгээ үе үе огцом уурладаг болчихсон байхыг анзаараад их гайхлаа. Учир нь суухаасаа өмнө би нэлээд урт хугацаанд араас нь гүйж байх үед удаа уурлах нь бүү хэл муухай үг хэлж байхыг нь сонсож байгаагүй юм. Би ээжийн гаргаж байгаа шударга бус байдлыг анзаарч байсан ч эхнэртээ тэвчихийг зөвлөдөг байсан. Харин одоо бол ийм байдлыг тэвчих боломжгүй байсан гэдгийг нь сайн ойлгож байна. Учир нь ээж дуугаа өндөрсгөлгүй хэлсэн ч гэсэн тэр өөлсөн, заасан үг нь эхнэрийн маань хувьд, дотоод ухамсрын түвшинд нь доромжилсон, даапаалсан аястай сонсогддог байсан гэдгийг нь би одоо ойлгож байгаа.

Үүнээс гадна гэр орны ажлаас бусад салбарт ч гэлээ ээж маань миний эхнэрийн гүйцэтгэх ёстой зүйлсийг хийж, эхнэрийг маань шахах гэдэг болсон. Жишээлэхэд, манайд зочид ирэхэд ээж тэдэнтэй яриа дэлгэж, тухлан суугаад харин эхнэр маань хоол цай бэлдэх гэж галыни өрөөнд зогсдог болж таарсан. Кино үзэхээр явах болохоор эхнэр, ээж хоёр намайг сугадаж явах боловч өөдөөс хүн ирэхээр ээж биш харин эхнэр маань гараа тавьдаг байсан. Тэгээд би ээждээ сугдуулчихаад явж байдаг байлаа. Харин одоо бол би ээжид маань эхнэр бид хоёртой хамт кино үзэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг сайн ойлгож байна. Яахав үнэхээр явах болсон бол би сугадуулаад явах ямар ч шаардлагагүй байсан л байхгүй юу. Хүүхдүүд маань том болсон хойно л би энэ бүхнийг ойлгож авлаа. Мэдээж тэр бүхэн тун ч эвгүй, доромжлол байсан байж таараа, эхнэрийн маань хувьд.

Тэр үед л эхнэрийнхээ талд орж байдаггүй гэж одоо боддог юм. Тэгвэл бидний харьцаанд ядаж л элдэв хэрүүл бага байх байсан биз. Гэтэл би гэдэг хүн тухайн үедээ тэр хоёрыгоо эвлэрүүлэх гэж оролддог байсан. Ээжид болохоор таны зөв гээд, эхнэр болохоор чиний зөв юм чинь тэсч бай гээд. Ээжид болохоор эхнэрээс хамаагүй амттай хоол хийдэг гээд, эхнэрт болохоор хоол чинь ээжийнхээс хамаагүй амттай гээд л …Гэхдээ ний нуугүй хэлэх юм бол эхнэрийн хийсэн хоол надад илүү таалагддаг байсан ч би ээжийгээ гомдоомооргүй байсан юм. Ингэж хоёр нүүр гарган удах боломжгүй, эрт оройгүй баригдах л байсан.

Тэгээд нэг орой хоол хийх болов. Би котлетний мах бөөрөнхийлж, эхнэр шарахаар боллоо. Тэгсэн чинь ээж гэнэт “Алив, би котлет шарсан нь дээр байх. Чи чинь намайг котлет илүү сайн шардаг гэж хэлсэн ш дээ” гээд хэлчихдэг байгаа. Үүний дараа юу болсныг ярьмааргүй байна. Ямар ч байсан тэр орой котлетоо би ганцаараа шарсан юм даг.

Ингээд нэг жил ээжтэй хамт амьдарсны дараа би байсхийгээд л хөдөлдөг даралт ихсэх өвчтэй болсон юм. Харин аз болж жилийн дараа би байр авч эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар болсон юм. Тусдаа амьдрахгүй л юм бол эхнэр авах ч хэрэггүй байж гэж одоо бодогддог юм.

Одоо бол ээжтэй хамт өнгөрүүлсэн тэр нэг жил ёстой там шиг санагддаг. Хэрэв ахиад жаахан л удсан бол эхнэр бид хоёр нэг нэгэндээ хэчнээн хайртай байгаа нь хамаагүй салах байсан биз.

Одоо хүү маань авгай авсан. Авснаас нь хойш бид нэг ч өдөр хамт байгаагүй юм”.

Дахиад давтаж хэлэхэд: Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.


 

 

мэдэхгүй ээ, мэдэхгүй...

2008 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Sar

 

юу хийх, яах ёстойгоо ч мэдэхээ байлаа...ямартай ч явна гэсэн байр суурин дээр ирээд гацав...хожидын үр дагаварыг үл бодон муйхарлах мугуйд нэгэн сэтгэлийн чинад гуниг оршмой...бяцхан тэр гунигийг гунигийн завь гэвээс магад би гунигийн далай бөлгөө...

 

өнгөрсөн орой зулзагаа ширэглэлээ...лаа хайлуулсан дүрс нь юу ч биш сонин дүрс байв...түүнийг нь би харанхуй гэж оношлоод даруй 3 хоног дэрлүүлэхээр дэрэн дор нь хийв...тэгвэл дахиад харанхуйгаас айхгүй болно гэсэн үг бөлгөө...эсвэл харанхуйгаас бус дуу авианаас айсан ч байж болох...юу ч байсан хамаа алга, зулзага шөнө сайхан тайван унтлаа...харин би тэгсэнгүй...нүдээ хавдтал шөнөжин уйлж, элдвийг эргэцүүлэн, бачуураад байсан гунигийн зангилгаа сад тавьтал санаандаа тултал уйлж, зовлонгийн өчүүхэн хэсгээс нимгэллээ...

өчигдөр зулзага эмээгийнхээ хөлрүү аяга шидээд чигчий хурууг нь оночихож...жоол инээж авлаа...хавдар болсон нүдэн дээрээ өндөг тавилаа, нэмэр алга...юу тустайг хэлээд өгвөл баярлана шүү...нэг анд лаптоп зарна гэнэ...авмаар ч юм шиг үгүй ч юм шиг санагдаад хачин...уг нь америкаас оруулж ирсэн гэнэ...гэхдээ баталгаа өгөхгүй гэхээр тиймхэн санагдаад явчлаа...өглөө задрах гэж байсан толгой сая л нэг юм эмэнд дарагдав... 

 

өчигдрийн тухай бодохоос ч эргэн санахаас ч зэвүү хүрч байна...түүнтэй дугарахгүй байхаар шийдсэн...яахав дээ...намайг яаж ч доромжилж болно шүү дээ...би түүний хувьд хэн ч биш юм хойно...зулзагаа аваад хурдхан явах юмсан л гэж бодогдох боллоо...айлд амьдарч байгаа мэт сэтгэлтэй байсаар залхаж байна гэж жигтэйхэн...яах вээ????...амьдрал одоо л хэцүү санагдаж байна...юу хийх ёстой, яахаа мэдэхгүй л байна...гэхдээ л түүнд гомдсон гомдлууд ар араасаа хөврөөд тэднийг нь залгиж, хар кофегоор даруулан сууна...буцаж гарч ирэх гээд байхын...нүд хорсоод ямар хэцүү байваа...ядаж байхад хамар битүүрээд...гомдсоон гомдсон... 

 

нэг хүнээс ямар мэдээ ирэх бол хэмээн хүлээн сууна...хийх ажил ч их байна даа, их байна...энд тэндээс татаж чангаана...би гэдэг хүн сэтгэлгүй, одоо дээрээс нь биегүй болох нь шиг байна...яамаар ч юм бэ дээ, бүү мэд. мэдэхгүй ээ мэдэхгүй...

гэхдээ л ажил дээр морь, жоомны аль нь ч байхгүй гоё байнаа...гадаа бороо дусагнасан гэв үү..тэнгэр нь хүртэйл уйлагначхын байнлдаа... 

 

 

долоо хоног эхлэлээ

2008 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Sar

хаа очиж тайван өдөр байна...зулзагын хамраас нус гоожиж байгааг эс тооцвол шүү дээ...шөнөдөө уйлагнаад нэг юмнаас айсан бололтой...харьж байгаад бүрий болохоор хурайлнаа...тэгэхээр шөнөдөө гайгүй болж магад...ер нь лааны тос хайлуулж усанд дусаах нь илүү үр дүнтэй санагдаад байдын...миний хамгийн хүндтэй хүн маань нэр дээр минь газрын кадастр хийлгэж байгаа...эмээ өвөөгийн маань зусдаг байсан модон байшинг надад өөр газар шилжүүлж барьж өгөхөөр болсон...надад ч юу байхав дээ, зулзагад минь л үлдэх юм...

өнөөдөр ажил дээр морь байхгүй сайхан нам гүм байнаа...жоомны гар хөлүүд бүгд үзэгдэхгүй хачин сайхан, тайван ажиллах орчин бүрдсэн байна...гар хөл нь байхгүй, утсан хүүхэлдэйнүүдийнх нь бараа харагдахгүй болохоор жоом гуай ч үхсэн мэт нам гүм л байна...өрөөнөөсөө нааша аганц нэг мэссэнжэр цохино...гадаад явсан захирлаас сураг ажиг алга...өнгөрөгч долоо хоногийн бөгсөнд л чухам ингэ тэг гээд байсан хүн таг болчих чинь яасан сайхан юм бэ...надад ерөнхийдөө тиймхэн ханддаг болсон...хүйтэндүү харьцаатай байгаа...намайг гадаад захиралд олиошк хийгээд байна гэж бодсийн байх даа...

энд болж байгаа инээдтэй зүйлсийн талаар би өнөөх гадаад захиралд нь бага сага хэлсэн л дээ...ерөнхийдөө намайг ажилд орсноос хойш буюу 8-9 сарын хугацаанд 10-аад хүн ажлаасаа гарлаа...сард нэг хүн гэсэн үг шүү дээ...хүний нөөц гэж хайшаа харсан бодлоготой газар вэ...хүн хурал дээр хэдэн үг хэлсний төлөө яагаад одоо болтол зуугаад, зуултаа тавьдаггүй захирлууд вэ гэх мэтчилэн дотроо хуралдаад байсан бүхнээ дэлгэсэн...хойшдоо манайхыг удирдаж явах хүн яг юу болоод байгааг мэдэх хэрэгтэй л гэж бодсоных... 

би одоогоор түүний туслахын албыг давхар хашиж байгаагийн хувьд удахгүй гарч магадгүй гэдгээ түүнд мэдэгдсэн юм...тэгтэл мань эр юу болов, яав гээд л...гүйцэтгэх захирлын талаарх түүний байр суурь байгууллагын талаарх үзэл бодол нь минийхтэй ерөнхийдөө нийцэж байсан...мань эр бүгдийг шинэчлэнэ л гэсэн...цаашдаа бүх юм сайхан болно л гэсэн...тэр болтол байж бай, бүр тэвчихгүй бол гарч болноо, тэгвэл би ойлгоно гэж билээ...

манайхан гадаадуудыг ирэхээр цагаан халаатаа нөмөрч гэмгүй тагтаанууд болж жүжиглэдэг...тэгээд л доодх хүмүүстээ наад тоогоо тэд болгочих, харин наадхаа ингэчих гээд хиймлээр зассан баримт зүйлсээ харуулдаг...нөгөөдүүл нь энд нэг л юм болохгүй байна даа гээд л шиншлээд л сэжиглээд л байна...манайхан яагаад байгаа юмыг байгаагаар нь харуулаад бид алдагдалтай ажиллаж байгаа, хүний нөөц ч гэлтгүй менежментийн хувьд 0 гэдгээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ бид ийм ийм юм хийгээд ингэж ингэж чадна гэж хэлж болдоггүйн бол?

гайхаад байхын...нэг л их мөнгөөр тоглосон улс...цэцэг авч тавихын, тэр нь шарлаад гандаад унахын...бөөн сөрөг энергин дунд яаж тарчилж байгаа бол доо...тэгэнгүүт цэцэг арчилж чадсангүй гээд цэвэрлэгч эгчийг загнасан байхын...чадахгүй бол яваарай гэсэн юм байх...мань хүн бүүр унжийчихсан, бөөс минь дээ...эгч нь арай залуухан байсан ч болоосой, хөгширсөн хойноо ийм юм ч үзэх гэж дээ гэж халаглаж байж билээ...хүмүүс яагаад жооохооон ухаантай загнаж болдоггүй юм бол? ээж шигээ, эгч шигээ хүнийг дорд үзэж харьцаад л...уг нь адилхан л хүн...тэгтэл цэвэрлэгч ээ гэх нь холгүй...гар хөлийн үзүүрт зарах болохоороо эгч ээ, харин адлах болохоороо тэр гуай энэ гуай та яагаад цэцэг үхүүлээд байна гэх...тэрийгээ хүндлэх бус илтэд зэвүүн өнгөөр хэлэх нь хэнд ч сайхан санагдахгүй...

5 дахид ажил тараад явж байхдаа жоомон авгай морин толгой 2-ыг хамт явж байхыг харлаа...бүүр гэр орондоо очилцдог, өвөр түрийдээ ордог аятай яг л хосууд шиг инээлдэн, жаргалтай нь аргагүй алхална...ямарсайндаа л манай эгч морийг ардаас нь харчихаад гэзэгтэй нь эрэгтэй байсан уу гүй юу гэдийм даа...2-уулаа эмэгтэй гэсэн чинь инээгээд л байсан...унжуу бөгст туслахаа хааяа нарийн боовонд гүйлгэдэг шиг үзэгдэл энүүгээр зөндөө...цэвэрлэгч эгчийг бүгд л зарна...тэгсэн хэрнээ байхгүйд нь яахаараа өвддзөг байнаа, яах гэж чөлөө авдаг байнаа гээд л...хөөрхий түүнийг аллерги авч, арьсан дээрээ шархтай болтлоо будаг арилгасныг нь бүгд л мэднэ, гэвч өмөөрч дугарахгүй...харин яахаараа өвдчихдөг байнаа гэлцэнэ...

би энд ер нь юугаа хийгээд байгаан бол оо? оюун ухаан бүр үхжчихэж...өөр газар очоод би юу ч чадахгүй гэж боддог болчихож...өөрийгөө миалах сэтгэлгээндээ автаж хэн ч биш болж дуусч байх шиг байна даа...долоо хоногийн эхний өдөр эхэллээ...долоо хоног юу юугүй дууслаа даа... 

 

би энд байхгүй

2008 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Sar

 

сэтгэл санаа нэг л хачин...хамтран амьдрагч арван долоон аашаа харуулсаар...нэг хүүхэнтэй уулздаг, бүр гэр орондоо авчирдаг бололтойм...саяхан л мэдлээ...хэзээнээс эхэлсэн хормойжилт юм бүү мэд...мэдэх хүсэл ч алга...гэхдээ хэн юм бол гэхээс л мэдэх хүсэл төрөөд, дороос нэг хачин этгээд хүсэл хатгаад байх юм...юм гэж сонин шүү...надаас өмнө нь явалддаг байсан гэх үе мултарсан хөгшин авгай эргэж ирэв үү эсвэл надаас залуухан шинэков уу...юутай ч байдлыг нь харзнаж л байя...

намайг утсы нь нээж, мэссэжий нь уншчихсаныг мэдцэн үү яасан, хамтран амьдрагч хачин царайлаад л байгаа...удахгүй явахым даа гээд л тэвчиж сууна...түүнээс биш зулзагынхаа ор дэвсгэр, миний ор дэвсгэрийг нэг хүүхэн авчраад бузарлацан байвал уу???...дургүй хүрээд байна аа...сайхан кофе уунгаа тамхи баагиуламаар санагдчихлаа...тийм хүний хажууд би юу хийгээд байгаа юм бол оо?...амьдралаас тасарчихсан, нээх хачин хачин хуучны юм ярина...хүүхдийн даахь үргээх л гэнэ...аав ээждээ бэрийнх нь цайг уулгана л гэнэ...ойлгохгүй юм даа...магадгүй зарим нэгний нүдээр ёстой сайн залуу л даа...гэхдээ л намайг хүндлэхгүй, ойлгохгүй хүнтэй би удаан байж чадахгүй нь...харах тусам бидний хооронд ямар их ялгаа байгааг олж хардаг...

надад намайг аваад явчих тусалж дэмжих хүн хэрэгтэй, түүнээс биш надаар аав ээждээ цай чануулах эр хэрэггүй...мэдэхгүй юм даа...бурхан намайг алдаг л гэж хийсэн зүйл нь энэ юм байлгүй...ядаж л бурхан намайг харж байгаа нь сайн хэрэг...зарим хүнийг бурхан ч мартчихдаг шүү дээ...бурханы жаргаах биш юм аа гэхэд зовоох листэнд багтсан маань зол завшаан...зовоох лист ч гэж дээ...сургах лист ч юм уу...юу ч байсан хамаа алга...тэр залуу яг л миний хүссэнээр болж байна даа...нэг сайхан аятайхан хүүхэнтэй болчихвол би зайгаа зүгээр л тавиад өгчихнө...гэхдээ тэр түүнийгээ гэрт авчрах хэрэггүй л дээ...бас зулзага бидний унтдаг орон дээр үүлэн борооших бүр ч хэрэггүй...зүгээр л мөрөөрөө өөр газар хонуут өнжүүтээр бие биенээ хайрлалцуул болийшт...

дургүй хүрсэн зүйл тэр л байна даа...мань хүн тэгээд л сүүлийн хэдэн сар надруу эгцэлж ч харахгүй, үсэнд минь ч хүрэхгүй, тэврэх ч үгүй байж...ойлголоо...үнэхээр аав ээждээ цай уулгаж хөлийг нь хамт хучилцах хүнээ олсон бол болж дээ...бие биедээ сайн байж, хөөрхөн охинтой болж, аз жаргалтай амтьдраарай гэж хэлмээр санагдаад байна...надаас дутуу амссан хайр халамжаа шинэхэн амрагаасаа нөхөөрэй гэнэ...цаг нь тулахаар юу ч хэлэлгүй л явуулах байх даа...

халх голын найзын маань нөхөр байсан баагий салахдаа тулуул байрныхаа 3/4-г авна гэсэн гэнэ...балиар залуу...хүүхэдтэй байжийж хүүхэддээ тэтгэмж ч өгөхгүй байж чи 3/4-г нь авна гэж битгий горьд гэсэн байгаам даа...муу новш...үнэхээр зарим нэг эрийг үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна...үйлс нь яаж бүтдэг байна даа...дэргэдэхээ олж харахгүй байж дэндүү холын одонд санаархах юм...хүүхэддээ эцэг шиг нь байгаагүй байж миний хүүхдийг булаасан гэнээ...муухай өвгөн шүү тэр...насны эцэст хэнчгүй үлдэж, нохойн үхлээр үхэх хүн...харгис, хэрцгий...7-8 сартай жирэмсэн байхад нь муу найзыг маань зодсон байналээ...алах юмсан муу хулгайчийг...багтрах нь ээ...хар кофе-хагас орчин бүрдчихээд байдаг...тамхилмаар л байна...тэгвэл орчин бүтэн бүрэлдэх гээд л...

жоомон авгай утсан хүүхэлдэйнүүдээ ийш тийш хамаа намаагйү хөдөлгөсөөр...төслийн ахлагч гэх хүүхэн төв царай гарган хувийн ажлаа халтуурдана...олон газар толгойгоо бас олон захиралд биеэ үнэлдэг гэсэн...мэдэхгүй юм даа...хүний амьдралыг хэлээд яахав...би өөрөө олигтой яваа ч биш...гэхдээ л биеэ үнэлэхгүй...үнэ хүрэх хэрээр нь толгойгоо бол үнэлнээ..насны эцэст зулзагад минь хэрэгтэй...

зуслангийн амбаараа дахин янзлуулж байгаа...эмээ өвөөгийн маань амьдарч байсан модон байшин...олон жил болсон, нэг ч хадаасгүй баригдсан байшин...одоо нурааж модоор нь шинийг барина...надад тэр байшин өвлөгдөн ирж байгаа...миний хувьд сайхан зүйл гэвэл тэр л байна даа...зулзагадаа төгөлдөр хуур авах мөнгө одооноос л цуглуулж эхлэхгүй бол болохгүй нь...

би энд байхгүй...

хамтран амьдрагч бушуу яваасай...зулзагатайгаа хоёулханаа бид алзахгүй ээ...харамах юм нь зулзага маань аавгүзй өсөх гээд бгаа нь л тиймхэн байна...гэвч хоёрын хооронд гурвын дундах аав хэрэггүй...аавыгаа миний хүүхэд өөр хүүхэдтэй хуваахыг хүсэхгүй л байх...гэхдээ л тэр зулзагын маань аав...би тэднийг салгаж чадахгүй ч намайг хэн хэн нь ойлгоно гэж найднам...
  

цэг цэг таслал...

2008 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Sar

жоомон толгойт дургүй хүргээд байнаа...гадаад явж ирснээ юу гэж бодоод байгаан, шал сонин санагдчихлаа..."танай байгууллагаас хүн явуулах уу" гэхэд нь захирал үгүй гэж л дээ, тэгсэн жоом авгай оронгуутаа "би явмаар байна" гэсэн чинь захирал "та хүний нөөц биш биз дээ" гээд амыг нь таглаад гаргасан юм...гэтэл жоом авгай мөчөөгөө өгөлгүй нөгөө зохион байгуулагч газар дээр нь очоод танил захирлаараа бичиг хийлгэчихсэн байгаан..."жоомыг явуул аа, явуул. тэхгүй бол энэ зардал мөнгий нь өөр өрсөлдөгч газруудад чинь хуваагаад өглөө шүү. өглөө шүү айн?" гэсэн бичиг хийлгээд аваад ирсэн гэжугаа...тэгээд өнөө захирлын амыг бичгээрээ таглаад ялгуусан гавьяа байгуулчихсан аятай гарч ирж байсныг би халх голын партизануудаасаа сонссон билээ. хэрхэн энэ бүх хорыг найруулсныг би мэдээгүй ч тухайн үедээ харж л байсан байх...гэхдээ яг яах гээд юу хийгээд яваад байна вэ гэдгийг нь нарийн мэдэхгүй байсан л болохоос биш...

өнөөдөр гадаадаас ирсэн гар зүгээр баруун солгойгүй хэдэн долигонуур хүүрнүүддээ гарын бэлэг сэлт цацлаж байна...мориндоо ууттай юм, унжуу бөгст, "шивнээ яриа үг ална" хоёрт нүүрний тос, захиралд ууттай бииский мийский гээл...арай л асар юмаа...маниуст жоклаад тараасан боловч идэх хүсэлгүйн улмаас ваарлуугаа шулуудшихсан...яадаг юм...яваад заргалдаарай л гэншдээ...көө ер...

манай захирлын хувийн туслах гэх залуу энд суугаад л байна...зайлуул юу бодож суудгийн байгаан...үхээнц дуут нээрээ үнэн паакталсаааан...жоомон авгайн учиргүй магтаал өндөрт залаад байсан хүн нь яг ачир дээрээ эмсийн хүрээлэнгийн төлөөлөгч бололтоймаа...манай урдаа гожгортой хэдэн закирлуудын маань толгойг эргүүлээд гожгороос нь атгах санаатай, эхнээсээ явдал мөрөө илчлээд эхэлчихсэн...яааааана л дааааа...яаааадаамбээээ....86 оны бацаан гэхэд бас ч гэж овоо санаатай, том зүрхтэй хог юмаа...миний хоолой хүртэл чичрээд, харцнаас нь нүд хүртэл дальдраад, хамаг бие айснаасаа эмээснээсээ хүндэлснээсээ болоод чичирч салгалаад хэлэх гэсэн өгүүлбэрээ хэлж дуусгалгүй, харцаар нь далдарч, эсвэл ил гарч захиралдаа олигтойхон ч дөхөж очиж чаддаггүй байхад энэ дэлчгэнэсэн үхээнц дуут харин олон салаа хэлээрээ наймаалж шиг ороогоод авдаг бололтой юм... 

"би яваад очхуу" гээд закиралруу мэссэж бичцэн үхээнц дуутыг би ерөөсөө ойхгүй байнаа...яаж зүрхэлж чадаваа...бас л айхтар...закирал ажилдаа ирээгүй л байна..ирэхээрээ яах бол? хахаха...гуруулжин дөрүүлжин хэрүүл ч болно доо болно...нөгөө үхээнц дуут яахав дээ...шин мэй жин гуо бу жи, хао уожидао ла гээд л...жунгаараад л байж байгаад л гарлаа...ганцаараа ажил дээрээ суугаад мэссэж бичих яасан сайхан юм бэ....санаан зоргоор бүлтрээд суужийн...хүмүүсийн нүд хариулж бөн бөн гэж бичдэг байлаашт...одоо бол зүгээр л сүр сар...надад дургүй захирал өрөөнөөсөө гарч ирж байна...шүгэлдцэн энтэр...туслахаа дагуулаад явж шоудкжайгаа байх аа...too gay наасан...

унжуу бөгст нэг багийн ахлагч болсон биш хэцүү байнаа...цццц...халх голын хамсаатныг ажлаар дараад булаад, жоохон юм цухуйлгацан байхын...найзыгаа хайгаад байсан чэн нэг жижкээн юм бөөн бичиг цаасан дороос цухуйснаа буцаад бултганаад алга болчдын...арайхийж олж сургий нь гаргалаашт гээлүү...манай ажлаас 2 хүн гарч байгаа...хүний нөөцийн сургалтанд яваад толгойгоо цэнэглээд ирсэн жоомон захирал нэг юм хийх байлгүй дээ...хахахаха...харих хуна...АХМ-ын захирал уулзана гэсэн...шовойжийхгүй бол хусуулж магад...

нээх олон долоон юм донгосч донгосч эргээд харсан чинь ард гатнуул 007 байвал мөн алваа...би чад...нөгөө ертөнцөөс блог хөтлөх гээд лог хийж болкүй байн гээд усн нүдэн гүнж царайлаад мангар иван хочтой дамдиныг хүлээгээд гөөхийчлөөд суужийх байх даа...тэр яахуу яджийхад үхэхдээ паасаа залгицан чэн хоолой дээр тээгэлдээд нээх улаан нүүртэй болчуул ёооноо гсн...аймар санагдчлаа...за за бүх юм сайхан болно...ар тал CLAER /орилов/...

бортгон малгайгаа мартчиж...сум нэвтэрдэггүй хантаазаа угаацан чэн агшцан байлээ...сайхан илжиртлээ нойр авах юмсан...эвшээв...гарав.

 тавтай нойрсоорой /раажуугаар явна/

нэг л хачин

2008 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Sar

ойрд юм хум бичиж дотроо онгойлголгүй уджээ...морь үүгээр чанга инээн пип пад алхална...согтохоороо эрхтэнээ гаргадаг залуу морины хажууд очиж зогсоод хүмүүсийг ногоон нүдээрээ цэхэлзэн харна...нэгэн анд маань саяхан блогийн амтанд ороод нэг зүйл бичсэндээ коммент бичихийг анхааруулав...аман коммент авахгүй гэнэ...өнгөрсөн долоо хоног аймар хектик өдрүүд байлаа...арайхийж л ард нь гарав...гэтэл өнөөдөр бас баахан баагийнууд ирнэ гээд манайх ёслолын байдалтай байна...унжуу бөгст team лидер болсон биш бүүр манийг шахах тал дээрээ аягүй хоббитой байгаашт...би ч эндээс явна гэсэн бодолтой болчоод л суужийн...юу ч хийсэн нэг л сэтгэл гарч өгөхгүй юм аа...золиг гэж...сая баахан юм бичиж бичиж хадгалах дарсан чиньтанд энэ бичлэгт засвар хийх эрх алга гээд хөдөлмөр бүтээл талаар болов...гэвч би л болсон хойно юу гэж шантрав гэж дээ... 

 

хайргүй хүнтэйгээ амьдрах хэцүү л байдаг юм байна...хэн хэнийгээ химлэсэн амьдралыг хэн амьдрал гэхэв дээ...хүүхдээ л бодож дүмбийж сууна...хүүхэд байхгүй бол хэн нь ч хэн ч биш болчихоод байна даа...хүүхэдтэйгээ амралтын хэдэн өдөр агаарт байж байгаад иртэл гэр орон гэр орон биш болжээ...хөшигнүүд алга...яацын гэсэн чинь нөхөр, эгч ирээд тайрах гээд аваад явсан гэдэг юм байна...уур дүрэлзсэн гэж яаваа..уг нь бол санаа нь туслах л гэж байх даа...гэхдээ л би чинь муу ч сайн ч эмэгтэй хүн шүү дээ...надаас хүний урманд энийг тайруулчихья гээд санал асуусан ч биш дээ...ингэж хүний юманд толгой хорогдох, хүний эрхээр амьдрах сайхан биш л байна...гэвч эргэн тойронд нөхөр vs. эхнэр гэсэн асуудал үүсгэсэн хүмүүсийг харахад хэцүү санагдах юм...

 

би нөхөртэй, нөхөр маань германд амьдардаг гэх жоомон авгай байна...харамсалтай нь нөхөргүй...та нөхөргүйшдээ гээд хэн ч хэлчихдэггүй хэрнээ бүгд нөхөргүйг нь мэддэг...өнөөх авгай ч жүжгээ тоглосоор л байдаг... морь бас  л нөхрөөсөө салсан...тэр нь хаяад явчихсан гэсэн...хүүхдээ ч эргэж тойрж, асууж сурагладаггүй...би хайртай байсаан, харамсалтай нь манай хүн хайргүй байсан гэж тэр ярьдаг...адилхан л бид эмэгтэй хүмүүс, бидэнд болдоггүй зүйл ч байсан л байх...гэхдээ амархан хөрөх л байсан юм бол хайр гэж байгаад хэрэг байсан юм уу...жоомыг хүмүүс нөхрөө архичин болгосон гэж ярьдаг нь үнэний ортой юм шиг санагддаг...одоо биднийг аашилж загнаж, янз бүрийн аргаар цусгүй алах гэдэг нь түүний гэм биш зан юм биз...тэгээд л нөхөр нь тэсээгүй байх гэж боддын...хүн тэвчхэд ч хэцүү хүн шүү дээ...гэхдээ түүний өдрүүд сайхан өнгөрөг...мориных ч бас...бас унжуу бөгстийнх...


нэг найзын маань нөхөр ёстой адгийн амьтан...хүүхэддээ эцэг шиг нь байж чаддаггүй...тэр хүүхдээ төрсөн цагаас нь нэг ч удаа салхилуулж байгаагүй...усанд оруулах даавууг нь угаах гэж түүний хувьд байгаагүй...тийм хүйтэн хөндий, төмөр шиг балиар хүн....би өөрийгөө төмөр гэж боддог байтал надаас аймар хүнийг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй юм...хөл хүндтэй найзад маань гар хүрч байсан гэх тэр санхүүгийн мэргэжилтэй, өндөр боловсролтой, 70-н талыг насалсан залууг би ерөөсөө ойлгохгүй байгаа...тэр одоо хүн мөн үү биш үү? Тэрийг л лав би хүн гэж хэлэхгүй...гэтэл найзын маань эцэг эргээд нөхөртөө оч гэсэн байхын...юу вэ аав гуай...та охиноо хаашаа түлхэнэ вэ гэж хэлчмээр л санагдаад байншүү...ёооое...эр биш, эр байж чадаагүй эрэнцрүүдийг бодохоор дургүй хүрэх юм...хорвоо яаж даагаад байдаг байнаа гэмээр хүмүүс олон байнашүү, харамсалтай нь...найзын маань өдрүүд сайхан өгөрөг...өөр юу ч хүсэхгүй байна...


 амьдрал аа гэж...одоо ч тэгээд кофендоо эргээд орж байх шиг байна даа...явж ээжийн өглөө бэлдсэн хиам талхыг хожгоноод байгаа ходоодруугаа шидэхээс...

c ya later! 


бас л завгүй

2008 оны 04-р сарын 03 Нийтэлсэн Sar

бас л завгүй гэх үг байн байн аманд орж ирээд хоолойн дээр гараад байхын...хаанаасаа ч олоод сонсцийн бүү мэд...нэг танил маань хүүхэддээ гутал авъя гээд ирж уулзлаа...2-ыг аваад явсан...өөо нэг хүн охиндоо авна гээд асуусан ч бид сайтар ойлголцож чадсангүй...маргаашнаас л мэйл бичхээс дээ...ойрдоо хувийн хувьсгалдын ажил аймар ихсээд, тэгээд хугацаанууд нь хоорондоо давхцаад, би дэвхцээд наян л юм болжийна даа...

жоом өрөөндөө дуудаж байн байн дарамтлаастай...ийм ч юм хий, тийм ч юм хий гээд л...үнэн лай болжийнаа...гар хөл нь болсон морин жоом бүүр аргвалзаж энтэр муухай гэж яааваа...харахаар хааяа өрөвдөөд, заримдаа үзэн ядаад л суужийн...унжуу бөгст цайны цаг дээр 1 цаг 20 минут нэмж цайлав...лаг л юм шиг байгаан....морин жоом өөрийгөө хүний нөөц гээд итгэцнүү яацан, ийш тийш яриад л, өө байна вайна, морин жоом байнаа, тийн. морин жоом, хэхэ...яасан? яагаад таньж ядаад байгаан? ирээд уулз уулз, шууд авийшт гэх мэтээр харилцан яриа өрнүүлнэ...тэгээл зааланд бөмбөг хөөх тухай яриагаа яриастай...

ажлаа хийнэ гэж бараг байхгүй дээ...жоом энэ 2-т угаасаа л хийх ажил байхгүйн дээр, хүний ирсэн явсан цаг бүртгээд түүнийгээ асуудал болгож бөөн сенсаац дэгдээх жишээтэй....хүний бөгс ухах юу нь сайхан байдаг байнаа...сонин шүү, эднүүс нээрээ...санаанд нь таалагдахгүй хүнийг хяхаж хавчаад л байх аргагүй болтол нь хов хутгаж, хор найруулаад л...шал дургүй хүрчлээ...хамаг амьдрах урам хугалаад байхын...

хэдэн өдөр нойр муутай хоноод царай зүс ч гэж авах юм алга...учир битүүлэг захирал баахан ажил үүрэг даалгаастай...ядарч залхаж байна...эндээс арилаад өгөх юмсан гэсэн хүсэл төрөөстэй...хувийнхаа ажлыг л амжуулж суухаас өөр зүйл энд алга...санаагаар унаж, сэтгэлээр туйлдаж байгаа...харилаа...

20 minutes

2008 оны 04-р сарын 01 Нийтэлсэн Sar

20 минутанд амжиж давсагаа суллах, эсвээс нүглээ наманчилхын алиныг нь сонгох вэ, та? би ундаа уухыг сонголоо...гээд шал өөр юм хадуураад байхгүй юу...яг цагаа тулахаар 20 минут урт хугацаа шиг санагдах...харин бүү өнгөрөөсэй гэхэд гялс өнгөрчихнө...20 минут юу ч биш...яс юман дээрээ тун бага хугацаа хэрнээ тун их хугацаа...харьцангуй төгс бус мөн чанартай...20 минутанд би юу амжуулж чадах вэ?

улс орны хөгжил цэцэглэл, мандан бадрал юу болж байгааг бүү мэд...ямартай ч миний хувьд ажлаас их юм алга...хувийн хувьсгалын хэдэн юмны хөл толгой нь алдагдаад, хоорондоо холилдсон замбараагүй юм л байх шив...ядаж байхад манай учир битүүлэг захирал надад биш халх голын хамтрагчид аваачиж билет захиал гэх мэт даалгавар өгөөд, намайг алгасаад байхын...ажилтай юм байгаан гэж өрөвдсөнийх үү эсвэл тэнэг юм байгаан, хэлж тайлбарлаж цаг алдсанаас алгасчий дөө гэж хажигласных уу...сүүлийн үед өөрийгөө голох мэдрэмж хурцдаад байгаашт...юу ч хийсэн нэг л санаанд хүрэхгүй, байгаа байдал маань ч, хийж байгаа ажил ч, амьдрал ч бүгд л нэг л тиймхэн...тоостой харагдаад байхын...болдог бол тоосыг нь сайхан арччихмаар санагдах юм...

манайхан хоолондоо гарах уу энээ тэрээ гээд л жиг жуг шивэр авир хийлдэнэ...би ч хэдэн халх голынхонтойгоо гарна аа...энийг нээх асуудал болгож заалаар нэг зарлаад санал хураагаад байх зүйл биш...дарга нар хуралдаж байна...зөндөө их яритнөө эднүүс чинь...хүн муулж кайф авдаг хүүхнүүд шиг л байдгийн...гэхдээ нээ удаагийн хурлыг манай учир битүүлэг дарга даргалж байгаа юм шиг байна...3 цагаас уулзана гэсэн амжаагүй 4-т гэсэн ч захирал ирээгүй...4,30-д хуралдаж эхэлсэн...тэгэхээр 6,30-аас наашгүй байх...би ч гараад ирэхэд нь гараад явчихсан байхсан гэсэн бодолтой л сууна...

вэбийнхээ дизайнийг нэг их солиодохдог хүн боолсон чинь байдаггүй дээ...custom гэдэг загварын weblog-ийг би эвдчих шиг боллоо...эргээгээд тэр загвараа хийх гэсэн болсонгүй...хэхэ...намайг уучлаарай, хэрэв тэр загвар таны РС дээр ч бас ажиллахгүй байвал шүү дээ...хм...мундаг гарууд нь засчих байлгүй дээ гэхдээ...гэхдээ зарим хүн дэн дэнлүү ч билүү барьж ундрахтаж унших шаардлагагүй харин ч амар боллоошт...одоо fotolandia, decayed гээд 2 загварын учрыг олчуул ха бараан гэх загвар үлдэхгүй нь бололтой...ссайн хэрэг биш гэж үү?

өө хурал тарчлаа...новш гэж...яанаа...захирал дуудчих байх даа...айж л байна шүү...нуруу яг хугарлаа...захирал дээр ороод амжилттай араад ирлээ...одоо 3 минут...тэгээд л ажил тарах нь...ямар гоё вэ? гэвч гэртээ хариад ч бас ажиллана...зулзагаа халамжилж хайрлах хэрэгтэй байдаг...яадаг ч юм билээ дээ...

амьдрал тэр чигээрээ сонголт гэдэгтэй би одоо аягүй санал нийлжийнаа...20 минутыг юу ч хийхгүй өнгөрөөх үү эсвэл юм хийх үү гээд л...энэ 3 минутанд амжуулчих юмсан гэсэн сонголт л байна...би амжуулсан...харин одоо гарлаа... 

гунигтай л байна даа

2008 оны 03-р сарын 31 Нийтэлсэн Sar

гунигтай л байна даа гэж...манайд орооод 2 сар болсон олон салаа хэлтэй охин ахлах ажилтан болж дэвшээд цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авах гэж байгаа юм байна...сайхан ч юмаа даа...жоом захирлын талын хүн болохоор бас л хурдан ахиж байна шүү...би ерөөсөө япон хэл үзэхээр шийдлээ...бас герман хэлээ ч сэргээмээр санагдчихлаа...тэгэхгүй бол жийгдэхэд тун ойрхон байна...хийж байгаа ажил ижилхэн л дээ....гэхдээ хужаа нарыг их таньдаг хужаа хэлтэй болохоор өөр л юм байна...бас тэгээд эдийн засгийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн болохоор мань мэтийн нийгмийн талын хүмүүс одоо жийгдэж суухаас ч яахав дээ гэж хувь тавилантайгаа эвлэрлээ...

сүүлхэн танилцсан нэгний үеэл дүү гэх удган охин дээр очиж үзүүллээ...намайг ажил дээрээ нэр хүнд муутай, ирээдүй байхгүй, ажлаа сольсон нь дээр гэсэн...анх удаа бөө гэх хүн дээр очиж үзүүлж байгаа нь энэ...төсөөлж байснаас нилээн өөр байлаа...чухам бөө хувцастай, аль хэлээр ярьж байгаа нь ч мэдэгдэхгүй хүн байгаа хэмээн төсөөлж байлаа...тэгтэл жоохоон охин инээгээдсууж байдиймдаа...харин тэр үздэг гэх өрөө нь үнээрийн сүртэй юм билээ...жилээ нэртэйгээ хэлээд л үзүүлдэг юм байна...ажил дээр тиймхэн байдгийг, бас цагаан хэл ам их туссан байна гэв...одооны энэ ажил чинь гүйдэлд дайруулсан байна гэнэ...улаанбаатараар их гүйдэл байгаа шүү дээ, хэцүү л гэнэ...сайн ойлгоогүй ч лавдаг л сайн сайхан байна гэхгүй байгаа бололтой...

ээж, ах, нөхөр сүүдрээ асууж авлаа...бүгд л муу бас бүтэлгүй зүйл дуулдав...гал голомтод чинь хар хэл амтай зүйл байна...галын бурханаа гомдоосон байна ч гэлүү мэдкүй ээ...хэсэгтээ л хэлсэн зүйл нь дотор маажаад инээхэд ч хэцүү байна...ядаж байхад жоом хамсаатнуудаа дор дор нь дувшүүлээд байхын...нэгш хамсаатан болох бэлцгэр хагарах гэж байгаа жоомоо салбарын тэргүүний ажилтанд нэр дэвшүүлээд шилдэг болгочихсон гэж байгаа...алдын байна...тушаал дэвшсэн охин чайнийз стиль ханхлуулан хажуугаар алхлана...эвгүй хулмасны үнэрээ дарчихвал уг нь гайгүй л дээ...гэхдээ л гадаадад олон жил сурч, амьдарсан гэхэд арчаагүй талдаа...

ер нь л мэргэжил эзэмшихгүй бол болохгүй нь дээ...хаа нэг тийшээ явж худал үнэн банк санхүү, эдийн засаг, улс төрөөр сурахгүй бол болохгүй ч юм шиг...эндээ суръя гэхээр хоёрын хооронд санагдаад байх юм...номоо шахсан хэдэн багш авахгүй бол дарамтлах, аль эсвэл ямар нэгэн байдлаар боолт хийж маниар буулт хийлгэх, заасан зүйлгүй, сурсан юмгүй цаг гарздаж, хормой хотны тухай явган шог гэх үү эмгэнэлизм гэхүү хэдэн зүйлс сонсохын хооронд дипломтой хоосон гуай болох биз...тэгснээс гадаадыг зүглэвэл үгүй ядаж хэлхдэг хэл үг нь хэдээр нэмэгдээд, харилцах хийгээд газарзүйн мэдлэг тэлэх байлгүй дээ...

  үнэхээр л тэр бөөгийн хэлснээр дотор минь хоосорчихсон, хийморь нь уначихсан яваан болов уу...сүүлийн үед нэг л гунигтай, хүнд санагдах болж...амьдрал ахуй нэг л өнгөгүй, дэмий шалдар булдар зүйлст мөнгө үрсэн хүн л байх шив...гэлээ ч олигтой мөнгө олох нь бага...өр нь авлагаасаа давчихсан, олдог хэдээ одоо алдах дээрээ ч  тулж магадгүй л байна...амьдралын хүндхэн үеийн нэг ирэв бололтой...гунигтай...

гарчигтай байх ёстой гэнэ.

2008 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Sar

гадаахийг ажиглаваас хүюүтэн...унжуу бөгст хаанаас ч юм ханиад чирээд ирчихэж...ажил эл хульдуу...халх голын анд чөлөө авсан...халимаг үстнүүдийн дунд би ч зовж байна даа...хаашаа л харна гурван хэмжээст үхдэлүүд...машины моторын дуу хагас завсарласан салхивчаар шургалахуй хаа одохоо ч үл мэдэх салхины хүүхдүүд сарнина...улаан, цэнхэр, улаан өнгөтэй гандмал туг салхинд дэрвэнэ...ногоон жоом цонх хааж орхив...шинэ ирсэн охинд учиргүй тал засч тэгшхэн зассан мэт, буйлтайгаа амнаас нь цухуйх жижигхэн жижигхэн шүдээ гарган байн байн инээнэ...бүлцэн зовхин дор нь дарагдах ногоон нүдэнд хүйтэн харц илэрнэ....хүйтэн байна даа...

сэтгэл санаа нэг л биш...бүр хамгийн дуртай дэлгүүр хэсэх гэдэг зүйлээ ч хийхийг хүсэхээ байчихлаа...энэ удаад салхинд гаралгүй өнждөг ч юм билүү...ойрдоо нэг л нозоороод л, нойрмоглоод л байх боллоо...хааяадаа оройтож унтдаг ч ихэнхдээ эрт нүд аних боловч унтсан үгүй нь мэдэгдэхгүй сэрнэ...бие сайхан амарч, тавирсан шинжгүй хөшилдөөд, нүд аргаж, нүүр ам нэг л сонин...юу болоод байгаа юм бүү мэд...бодуул хаврын ядаргаа нь юм байлгүй...

оройгоор ажилладаг нэг газрын дарга болон ажилтнууд нэтэд үзэгдэхээ байгаад их удлаа...юу болоо юм бол гэж бодох авч яасныг нь чмэдэхгүй сууна...морин жоом хажууд зогсон шүлсээ үсчүүлэх бөгөөд юу яриад байгаа нь үл мэдэгдэнэ...хэнд эрхэлж хэлээ хазаад байгааг нь л ойлгохгүй байна л даа...надад дургүй том захирал архан талд явж байсныг мэдэлгүй зуурсан кофенийхоо дээр бурзайх хөөсийг бахдалтай ширтэн, асгачихвий гэж хичээнгшүйлэн майжигнасаар ширээндээ ирлээ...амт гэж ванлий юу даа...

ажилд дарагдаж үхэх нь ээ...завгүй байх гоё ч юм шиг...уг нь би бүхнийг урьдаас төлөвлөж хийдэгсэн...сүүлийн үед ажилдаа төлөвлөгөөтэй хандаж чадахаа байчихлаа...энэ ч муу л байх даа...өчигдөр нэлээн хэдэн хүний блогийг уншлаа...гоё бичдэг хүмүүс байдгийн байна...кусудама хийж сурлаа...заяа гэж охины блогоос сурлаа...их юм хийдэг охин байна...гэхдээ бие нь өвддөг нь тиймхэн санагдав...сарнай өөр юу юу ч билээ зөндөө зүйл хийгээд зургий нь тавьчихаж...авъяаслаг хүмүүс ч сайхан юм аа...

нээрээ өнөөдөр цалингийн урьдчилгаа авъя гэсэн чинь сар, улирлын сүүл болохоор болохгүй гэнэ дээ...хамаг төлөвлөгөө нурав...зулзагадаа памперсны сальфетка авахаас...маргааш нэг бөө дээр очиж үздэг ч юм уу? сонирхолтой санагдаад байгаа л даа...юу юу гэж хэлэх бол гэхээс байж яднам...маргааш ээжийг дагуулаа явдаг хэрэг ээ...

 

юу л болоод байна даа

2008 оны 03-р сарын 25 Нийтэлсэн Sar

манай ажлын нэгэн албаны захирал надаас хүүхдийн хэрэгсэл худалдаж авна гээд таг болчдог юм байна. хэзээ авах юм бол гэж өлөн нүдэлсээр даруй нэжгээд хоносны эцэст тэсгэл тэвчээр алдан ав гэж хэллээ. мөнгөгүй болсон тул авч чадахгүй байгаагаа захирал залуу уламжлаатхав. би ч гайхаж орхилоо. маний цалинг 10 дахин нугалж авч байж яахаараа мөнгөгүй болчихдог байнаа гэхээс сонин санагдана. хачин юм бас байхымаа. үзээгүй юмаа үзэх нь ээ үзэх нь...

удахгүй сонгууль болно. сонгуулиас өмнө юмны үнэ ч бас хөөрхөн өсөөд авах байх. тэгээд өнөө доллар өсдөг сезон нь эхлэх байх даа. хэцүү ч юм өө дөө. хэдэн захирлууд нь ажил хийсэнгүй гэж цалин хасаад л, хоцорлоо гэж хасаад л, өвдвүү гэж хасаад л байх шинжтэй. хүүхэд өвдөөд асарвуу гэсэн шиг л хэдэн бор юмнаас хэдийг нь туугаад явчих юм. мань мэт нь хэдэн бор юмны барааг хааяадаа алсаас хараад л алдах юм, эсвээс нь имэрч үзээд л буцаагаад тушаачих жишээтэй. энд тэнд л цалин хүлээсэн хүмүүс хөгийн царайлж бие биеэсээ таван зуун төгрөг царайчлана.

бензиний үнэ тэнгэрт хадахын сацуу гурил будааны үнэ ч юунаас дутахав гэсэн шиг зууралдана. бажуулдсан энэ ертөнцөд барим тавим гэгээтэй зүйл юу үлдэв? энд ер нь юу болоод байна аа? захирлууд манийг зүгээр л нэг билет захиалж, зочид буудлын өрөө судлуулж суулгана. энд би хэрэгтэй л юм байх даа? гайхна. иймхэн зүйлийн төлөө "чи манайд хэрэгтэй" гэдэг үг сонссын байх даа гэж гараа хүртэл чимхэж үзээд зүүд биш байгаад нь харамсана. гашуун гэдэг үг өнөөдрийн амтыг тодорхойлох байх. амьдрал гэгч том тогоотой хоолноос би хамгийн амттайг нь амтлахаар хүн болж энд ирсэн атал гашуун амт мэдрэгдэх ч гэж дээ.

ум хум раднаа ямар юм гэнэв дээ. юу юм бэ энэ одоо? юу болж байна аа, аан? буддын шашныхны хараал уу, ерөөл үү? уншчуул хоосруул яана? гай гай. хараагүй юм шиг л өнгөрнө. илүү дутуу, хэрэгтэй хэрэггүй иймэрхүү тарни нь ч мэдэгдэхгүй там нь ч мэдэгдэхгүй зүйлс хүнд илгээж сууж хараалыг нь барснаас мөрөөрөө мөөм зөөм өөр юу байдаг юм тэрийгээ унжуулаад явамц, зүгээр. гашуун. энэ үг дахиад л толгойд харван орж ирлээ. өдөр идэх эсвэл орой зооглох чухам алиных нь амт ийм байх юм бол? хэсэг эргэлзээд эргээд ажилдаа орлоо.

үхээнц дуутай олон салаа хэлт байн байн хоолой засан жиншимэй...хао...уо жи дао ла хэмээн үглэх нь тээртэй. хажуугийн томоо зааланд халзарч буй гадаад эр хайнгадуухан монгол залуугийн хамт сууна. тэд надаас энд юу хийж чадахыг асуусан. би мэргэжлийн хүн биш ч надад ийм ийм санаа байна гэсэн. гэвч аль нь ч таалагдаагүй бололтойдогоо. би ч өнгөрчээ, хөөрхий. намайг хэдэн барилга, газар судла гэнэ. зураг хөргий нь авч танилцуулга бэлд ухааны юм сүрр сарр. за л гэлээ. үгүй гэвэл толгойгоо цусдах юм хойно. өлөн гэдэс өвчүүтэйгээ наалдахын даваан дээр шидэт хар уутнаасаа хиам талх гуйтал монгол салями, герман талх год, би под. өдрийн ундаалга хүртэл алзахгүй ээ.

морьтой ч болоосой гэх хөдөөгийн залуу шиг нэгэн буриад эр цонхон дээр мөнгөтэй ч болоосой гэх шиг харуулдан зогсоно. зэргэлдээх байшингаас хүүхэд шуугилдах чимээ кофены үнэртэй холилдон дотор мансууруулахуй "хөөсөртөл зуурч дээ, энэ кофег" гэх мэссэж тархин зүг харваж улмаар гар салгалав. чингээд цаасаар од хийхээр нарийхан шугам шиг цаас барьж авахуй хуруу кийбордоос хөндийрөв. жоом арвалзмой...гашуун...

 

ХАППИ УИК ахээд...

2008 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Sar

дальчиганал дээд оройдоо тулж, давралт ирмэг хязгаартаа тулсан сайхан өдөр шиг санагдаж байна...өглөө зулзагынхаа хумсыг нусыг уурыг нулимсыг авж, арчиж байна гээд басчгүй нүүрэндээ урлагийн бүтээл шавах гэсээр, хувцас хунарны ая тал энээ тэрээ гэсээр 4-5 минут хоцроод авлаа...жоом болон түүний хамсаатан морь ханьсан нийлж элдвийг хүүрнэнэ...нэг найз маань үсээ жигтэйхэн гоё тайруулчхаж...өглөө иртэл цоо шинэ хүн сууж байх нь тэр...бид хоёр анх би нэг үсчин дээр очдог энэ тэр гээл бие биендээ яриад байсан чинь явж явж 1 үсчин дээр очдог болж таарсан гэжугаа...майр инээдтэй наасан...үс нь яг иймэрхүү л байсан даа...гоё оо гоё...өөрөө хөөрхөн, дээрээс өндөр, гоолиг биеьэй болохоор сак харагдаж байсан...хамгийн гол нь хувцаслалт нь үстэйгээ сак зохицсон байсан...нарийхан өмд, шагай татам богинохон түрийтэй стайлиш бүүт, гээд л ю нөү...

 

өчигдөр хайрт бондоок эгчийн маань нэр өдөр байж...өнөө өглөө бушуухан мэнд хүргэлээ...би хамгийн сүүлдсэн нь юм байх...баларсаан...ямартай ч тэндээ сайхан тэмдэглэсэн гэнээ...болж дээ...зуслан дээр жиндүүхэн байлаа...салхитай, тэгээд хаврын салхи хавирга нэвт гэгч нь болж байлаа...даарсандаа болоод дулаан хөнжилд хэвтээд улмаар нозоорч нойр хүрэх нь их байлаа даа...эгчтэй сая жоол чаталлаа...караокед ороод баахан дайлуулсан, 2 өдөр тэмдэглэсэн гэнэ...сайхан баярлаад авсан бол яамай даа...

өчигдөр овоо нэг айлын эм хүн шиг байлаа...гэ орны ажилд дарагдан асар их ачаалалтай ажиллан кайф авч энтэр бас л...морины алхаа их пээдгэр болжээ...жоом үүгээр ч нэг түүгээр ч нэг арвалзана...ажлын нэг найзын хүү өвдчихөж...надаас ямар эм уулгах вэ гэж асууж байна...эмчид үзүүлэх л хамгийн дээр арга, түүнээс биш би юу ч мэдэхгүй шүү дээ...манай зулзагынхтай ижилхэн л асуудал байналээ...гэхдээ эмч өөрийг хэлэх биз ээ...хүүхэд өвдөх ч ёстой там шүү...том болсон хүүхэд өвдөх нь шалтгаантай л байдаг юм билээ...ээж аавынх нь аль нэг нь өөр хүнтэй явалдаад ирэхээр хүүхэд өвдчихдөг гэсэн...сонин юм шүү...

айл бүхэн амар амгалан байгаасай...хүүхэд бүр эрүүл энх байгаасай...сайхан номны гартай холбоо барьсан...дараа долоо хоногоос л хэвлэж өгөх юм ярьсан...хм....

мухарлал

2008 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Sar

мухар сүжигт автахуй...саяхан нэг эмэгтэйтэй уулзаж, жоол элдвийг бурж суулаа...мань хүний дүү нь удган юм гэнэ...сайн яривал манай хамаатанд ч нэг удган байдаг л даа...гэхдээ энэ эмэгтэйгээс их сонин сонин юм сонслоо...хүний сүнс үнэхээр зайлдаг юм болов уу? хамаг ажил үйлс бүтэхээ байгаад, аваар осолд өртөж, явдал мөр нь нэг л биш болдог гэлцэх...миний ойрын хэд хэдэн хүний үйлс нь хазайчхаад байгаам...ямарсайндаа л жаахан хүүхэд тэднийг харчихаад очихгүй уйлж байхав дээ...эсвэл бүр нүүр нүдгүй балбана гээч...лам хараар явсан чинь сүнс нь зайлсан байна, сүнсээ дуудуул гэж байхав дээ...гайхмаар юм шүү, хорвоо гэж...тэгээд сүнсээ дуудуулсан гэх хүмүүсээс ямар байгаа тухай асуухад нүд нээгдээд, зовхи дээшээ өргөгдөөд, хамаг юм гэгээтэй болж ирдэг юм шиг санагдсан гэх...ганц хүн ингэж хэлсэн бол би нээх тоохгүй өнгөрөөнө...гэхдээ хэд хэдэн хүний амнаас сонссон болохоор итгэхээс яалтай...нөгөөтэйгүүр зарим хүн хараалгачихсан байдаг гэнэ...тэгээд хамаг ажил үйлс нь бүтэхээ байгаад сүнсгүй хүний л нэгэн адил болдог юм шиг байгаа юм...тэгээд удган бөө нар үзэж хараад хариулга хийж ангижруулдаг гэнэ...бүүр сонин байдалд орчихоод байна л даа...

тэгээд ер нь тэр бөө мөөд нь үзүүлээтэхвэл яадгийн бол гэж бодогдох болоод...ирээдүйгээ асууж болно л гэх юм...өнгөрснөө яриулдаг л гэхийн...яахав, бүр бодитой болгох үүднээс өнгөрсөн дэх хэд хэдэн ноцтой үйл явдлыг бөөгөөр яриулах оролдлого хийж болхым л даа...ямар ч байсан өөрийнхөө хань ижлийг насных нь мөн үү биш үү, би арай алдсын бишугаа гэх мэт эргэлзээгээ тайлах, сургууль номын мөр хөөвөл бүтэхнүү гүй юу, тэр гадаадууд нь манийг тоож авахнуу гүй юу, гээд олж мэдэхсэн гэсэн олон л зүйл байнасанж...чухам хэзээ тэр бөөтэй нь уулздаг юм байгаан...

ном буруу хэвлэсэн баагий бантсандаа тэг болсон...уулзаж ориг номоо авъя гэсэн ч өгөхгүй шинжтэй...нэг бол дролоо хоногоор гэртээ засвар хийж байна, тэгээд залгуулаад хадам эх нь өнгөрсөн гэх шалтгаан хэлнэ, нэг бол таг болно...дээшээ тэнгэр хол, доошоо  газар хатуу гэдэг нь л болоод байна даа...найз нөхдлийн зүгээс яадгийн наад чигт нь рхудалдаанд гарга л гэхийн...сэтгэлд сэвтэйм даа...санаа зовоод байхын...нээх гэрийнхэндээ зкориуллаа, дараа нь хүүхдэд буян боллоо гээтэхсэн чинь бүтдэггүй гэжийшт...

ядаж авч байгаа мөнгөндөө таарсан сэтгэл гаргачихгүй яав даа гэж түүнд халаглаж сууна....өөр ч би яах билээ дээ...ажлын уур амьсгал халуухан, бачуурмаар л байна...унжуу бөгст ажилдаа ирэхгүй байгаа...сайхан байнаа....нээх гоч хөнгөхөн...хажууд суухаараа заавал ямар нэгэн зүйлд гомдоллоод салдаггүй юм...тэгээд л энэ ч тийм тэр ч тийм гээд л ....сонин санагддаг гэж...за тэр ч яахав...ойрдоо тог тасраад байх болж...өнөөх төвийн эрчим хүчний цусан хангамж муудсаных биз...ингэсгээд гуяа ганзгалаад гэрийн зүг хатирнаа... 


нойтон хамуу...

2008 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Sar

нойтон хамуу хэмээх үгний англи хувилбар нь lepresy юм байна...яг л хачиг шиг наалдчихаад салахгүй...нилээн удаан зууралдана...өчигдөр хуучин ажиллаж байсан байгууллагынхаа нэгэн залуутай таарлаа...үнэхээр намхан, ас бор юм...хүүхдэрхүү царайн цаанаа том хүний санаа нуусан тэр залуугийн ажлыг хийж өгсөн ухаантай...завтай бол гарч суух ухааны юм болоод жаал рейлити чат хийж байгаад салцгаалаа...хуучин ажлынхны тухай сонсох сонин л байлаа...ихэнх хамт ажиллас асан хүмүүс нь тэтгэвэртээ суух нь суугаад, ажлаа орхих нь орхиж, гадаад гарах нь гарсан сурагтай...эргээд харахад ажлынхаа хэдэн баагийтай нийлж гаргаж байсан сэтгүүл үнэхээр инээдтэй санагддаг юм...өөрснөө хэвлэлийн газар дээр нь очоод энийг ингэ тэрийг тэг гэж хэвлэлийн дизайнаа ярьж хэлж байгаад хийлгүүлдэг байсансан...инээдтэй гэж...за энэ ч яахав...хамгийн гол нь сэтгүүлийн эрхлэгч буюу редактор хүүхэнтэй би ер таардаггүй байсан юм...юм л бол дарга нар дээр ороод уйлаад нулимсаараа айлгана, эсвэл гайгүйхэн даргын урд хойно ороод бөгсөө сайн хөдөлгөнө, намайг арай дүү шүү юм болохоор дээрэлхэхийг оролдоно...ёстой ядаргаатай нойтон хамуу байж билээ...

 

хэрэв би морины чихэнд ховын шинж чанарт хамаарах нууцын зэрэглэлтэй материал задалбал надаас салахгүй нойтон хамуу шиг зууралдана...тэгээд учир явдлыг нь бүрэн мэдэж авангуутаа өнөөх жоомондоо олихоор үүдийг нь манана...дэндүү азаарны бялдуучлал наасан...морь жоомтой харьцахдаа л дуугаа энхрий намуун болгох бөгөөд мануустай болон бусад хэн ч бишүүдтэй бол хахирган өнгөөр, дарга нартай журамт жанжны хэв маягаар ярина гэж байгаа...хэрэв хов зөөхөөр очих үед жоомны үүдэнд бясаа, шумуул, гэх мэт бусад төрлийн шавьж бомбооролдон байвал морь нойтон хамуу царайлан хүлээнэ...оочер нь болох үед морь мэт гуонзгай шар царайд нь баярын мишээл тодорно...багадаа хов их зөөдөг хүүхэд байсан мэт...

 

сүлжээний админ гэх ногоон залуу...аймшгийн том амтай, гэхдээ засцан эсвэл тайрцан мэт жижигхэн шүдтэй, инээхэд шүд нь бүхэлдээ буйлтайгаа юутай хээтэйгээ гараад ирнэ...хүн болгон дээр очоод л сайн байна уу, намайг тэр гэдэг, тусалж дэмжиж байгаарай гэж ирээд л анх ажилд орохдоо их дөвчигнөж байсан гэжугаа...жоомны ивээлд багтсан энэ залуу өчигдөр дургүй хүргэв...албаны үнэмлэх хийх гэж байгаа...энэ зургийг оруулчуул болхын байгаа биз дээ? гэхээр нь юу билээ гээд заасан фолдерт нь яваад ортол ямар ч фокусгүй бүрсийсэн зураг байна...тэгээд дахин дахин хажууд ирж зогсчоод л болно биз дэ? гээд хуцаад муу новш чинь...хэнийг доромжлоод байгаан...шаал дургүй хүрдэг байшт...хэдэн найзууддаа хэлтэл өөрснийхөө зургийг ч бас үзнэ гээд, үзчихээд сэтгэлоээр унахаас наагуур юм болцгоов...хүүхэд асрахаар чөлөө авсан хойгуур зургаа мэргэжлийн зурагчдаар даруулсын гэнээ...тэгээд байгаагүй хүмүүс нь яахын байгаан бүү мэд...шал сонин санагдаад байгаа...


иймэрхүү дэмий балай юманд нервтмээргүй л байхын...хайран залуу нас, эд эс минь...

ухралт, сургамж...

2008 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Sar
догдлон байж, яаран байж номоо хэвлүүлсэн маань бүхэлдээ алдаатай болжээ...би ч гэж би, хариуцсан хүн нь ч гэж хүн, наддаа таарсан таар шуудай байж таарсан юм байлгүй, баахан шатав...нэрнээсээ авахуулаад хэвлэлийн, бас ганц нэг үг үсгийн алдаатай болсон гэж дууллаа...хэдийгээр магтаал сайшаал олныг сонссон ч түүнээс илүүтэй гаргасан номондоо сэтгэл ханамжгүй байгаа...найзан дундаа аливаа бизнесийг хийж болдоггүй юм байна гэдгийг ойлголоо...тэр дундаа яг ямарыг нь ч мэдэхгүй байж найз гэж нэрлээд  тэрэндээ дэндүү итгэчихсэн байх жишээтэй...хэвлүүлэхдээ гэрээ хийгээгүй тул номын хэвлэлийн алдааг хэн хариуцах нь тодорхой бус...номоо өөрөө ч харж амжаагүй байтал гарсан дор нь авсан хэдэн найзаасаа хаана хаана ямар алдаа байгааг олж мэдээд баахан тэвдлээ, бачимдлаа, уур хүрлээ...надаас хөлс мөнгөө нэмж авсан хэр нь номоо алдаатай хэвлэчихээд хээв нэг гэртээ засвар хийн суугаа залуу одоо юу бодож байгаа бол?...магадгүй гэрээ хийгээгүй юм чинь яасан ч яадаг юм гэсгээд өнгөрөх юм болов уу? би яах вэ? ...юу хийх яахаа ч мэдэхээ байлаа...хэрэв надад ном дахин хэвлэж өгөхгүй, талыг нь ч болтугай хэвлэхгүй эсвэл ном хэвлүүлэхэд гаргасан зардлыг буцааж төлөхгүй гэвэл яана аа...хүнийг ингэж ч алах гэж дээ...

 

хүмүүс өнөөдөр аливаа зүйлийг хийхдээ нэг их сэтгэл гаргахаа больчихоо юу даа гэж санагддаг...мөнгийг нь түрүүлж авсан хэрнээ ажлаа эхлэх ч үгүй байгаад л байна, байгаад л байна...тэгж тэгж нэг юм дуртай дургүй хөдөлнө...за гялс ингэс тэгсгээд дуусгая гэсэн бодолтой ханддаг болчихож...эсвэл надтай л тийм хүмүүс таараад байдгийн болов уу, бүү мэд...хуучин ажиллаж байсан газрын 50 хувь нь шахам шинэчлэгдсэн гэнэ...шинэ дарга ирэхээрээ л шинэчлэл хийдэг хойно...хэн хэнд илүү сайн долигонож чадна вэ тэр хүн  л үлдээд байх шиг...дарга болгоны дуртай хүн байж чадсан хүн өнөөдөр хождог гэлцдэг...харин миний хувьд тийм зан байхгүй...сурах хэрэгтэй арга барилуудын нэг байх л даа...гэхдээ би шударга үнэнд, бас өөрийнхөө баримталдаг зарчимд л итгэдэг, итгэхийг хүсдэг...

 

өнөөдөр энд надад дургүй хүмүүс олон байгаа болохоор орхиод өөр газар ажилд орчихмоор л санагддаг...манай захирлаас авахуулаад намайг нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй хурган дарга нар болон тэдгээрийн гар хөлүүд ч олон...гэвч энэ бол миний урьд өмнө хийж үзээгүй, бас толгойгоо гашилгаж үзээгүй, орно гэж санаж ч байгаагүй салбар...тийм болохоор тэнэг хүмүүсээс болж бууж өгөхийг хүсэхгүй байна л даа...зарим боссууд намайг чөтгөр үзсэн мэт муухай харах нь ч бий...тэр болгонд надад хэцүү байдаг...ажилчдын хурал дээр дарга нар нь өөрснөө дарга шинжтэй, буурьтай, хов ярьдаггүй байж эргээгээд хүмүүсээс тийм хүндлэлээ шаард ухааны юм хэлчихснээс болоод би хамт олны уур амьсгал эвдэгч, ад зэтгэр мэт үзэгдэх болсон...бодсон санаснаа шууд хэлж болдоггүй хуучны үлдэгдэлтэй газар уу эсвэл шүүмжлэл хүлээж авах чадваргүй удирдлагууд уу? 

 

аль нь ч байлаа гэсэн өөрснийхөө өөдөөс үг хэлсэн хүнд үнэхээр дургүй юм байна...ихэнх ажилтнууд нь дарга нараа ар хударгаар нь муулдаг хэр нь яг хурал дээр амаа үдүүлчихсэн мэт дүмбийж бүлтийгээд сууцгааж байна...хурал хурдан болоосой, хэл ам загатнаад байна гэсэн атлаа ачир дээрээ нэг л их хөмсгөө зангидан чухал оргих худлаа гарууд олон...миний хэлсэн үг олон хүнд таалагдаагүй...худал долигоногчид, хууран мэхлэгчид, даргадаа сайн хүн болж дүр эсгэгчдийн хувьд би  нүдний хог шиг л байсан...хэлээд тавьчихсан шүү гэж бодохоор сайхан байсан ч дараа нь ямар үр дагавар авчрах бол гэхээс бага зэрэг айж, арай хэтрүүлчхээгүй байгаа даа хэмээн гэрэвшиж байсан...гэтэл санаанд оромгүй хүмүүс надад дэм болж байсан...халх голынхныг эс тооцвол хүмүүс надад дургүйчүүд ба ямар нь үл мэдэгдэх нууцчуул гэсэн хэсэгт хуваагдаж байлаа...нууцчууд чухамдаа л дарга нарын ямарыг мэддэг архагууд байсан тул тэд намайг дэмжсэн юм байж...би хийсэн зүйлдээ баяртай, бас зоригтой байгаа...

нэгэнт надад дуртай хүн ховор болохоор амар ч юм шиг...өгсөн ажлыг нь удаанаас удаан хийнэ, гадуур ажил тааваараа хөөцөлдөнө...би ажиллаагүй биш ажиллаж байгаа...харин хажуугаар нь энэ салбарын үг хэллэгийг нухаж байна даа...энэ сард TOEFL юм уу IELTS өгөх хүүхдийн санаа бүтэлгүйтэв...манай чалчих дуртай онгироо захирлын чатны цаг эхэлсэн бололтой...өрөөндөө орж ирсэн хүн болгонтой л элдэв яриа үүсгэн, улмаар ганцаархнаа орилж байгаа нь сонсогдож, шүлсээ үсчүүлж байгаа даа гэх зураглал үүсгэдэг болов...томоос том дарга өглөө үүдэнд зогсоод хэн хэдэн цагт ирж байгааг ажигладаг болж...аймарррр...

 

itsme блогоос шалдан хэвтэж байсан эр, эм 2-ын тухай уншаад үнэхээр хэлэх үүггүй байдалд оровшт...уг нь ямар нэгэн байдлаар хүний өөдөөс зөарүүлээд үг хэлдэг зантай ч тэрийг уншаад нээрээ зөндөө юм зэрэг зэрэг бодогдож, толгойд гарч ирснээс болоод ачаалал хэтэрч, зүрхний цохилт түргэсэв...харамсалтай, халагламаар, одоо өөр юу ч гэмээр юм бэ дээ, тун эвгүй зүйл болжээ...морь үүгээр түүгээр жанжны төрхтэй дэвслэн алхах бөгөөд  гутлынх өсгий тэсэхгүй дээ гэх сэтгэгдэл төртөл  шал дуугаргана...гадаа ч хогийн байна даа гэх зуур сэтгэл тавгүйрхэж, хэтэрхий олон  bad news сонссон  толгой мангуурна....