долоо хоног эхлэлээ

хаа очиж тайван өдөр байна...зулзагын хамраас нус гоожиж байгааг эс тооцвол шүү дээ...шөнөдөө уйлагнаад нэг юмнаас айсан бололтой...харьж байгаад бүрий болохоор хурайлнаа...тэгэхээр шөнөдөө гайгүй болж магад...ер нь лааны тос хайлуулж усанд дусаах нь илүү үр дүнтэй санагдаад байдын...миний хамгийн хүндтэй хүн маань нэр дээр минь газрын кадастр хийлгэж байгаа...эмээ өвөөгийн маань зусдаг байсан модон байшинг надад өөр газар шилжүүлж барьж өгөхөөр болсон...надад ч юу байхав дээ, зулзагад минь л үлдэх юм...

өнөөдөр ажил дээр морь байхгүй сайхан нам гүм байнаа...жоомны гар хөлүүд бүгд үзэгдэхгүй хачин сайхан, тайван ажиллах орчин бүрдсэн байна...гар хөл нь байхгүй, утсан хүүхэлдэйнүүдийнх нь бараа харагдахгүй болохоор жоом гуай ч үхсэн мэт нам гүм л байна...өрөөнөөсөө нааша аганц нэг мэссэнжэр цохино...гадаад явсан захирлаас сураг ажиг алга...өнгөрөгч долоо хоногийн бөгсөнд л чухам ингэ тэг гээд байсан хүн таг болчих чинь яасан сайхан юм бэ...надад ерөнхийдөө тиймхэн ханддаг болсон...хүйтэндүү харьцаатай байгаа...намайг гадаад захиралд олиошк хийгээд байна гэж бодсийн байх даа...

энд болж байгаа инээдтэй зүйлсийн талаар би өнөөх гадаад захиралд нь бага сага хэлсэн л дээ...ерөнхийдөө намайг ажилд орсноос хойш буюу 8-9 сарын хугацаанд 10-аад хүн ажлаасаа гарлаа...сард нэг хүн гэсэн үг шүү дээ...хүний нөөц гэж хайшаа харсан бодлоготой газар вэ...хүн хурал дээр хэдэн үг хэлсний төлөө яагаад одоо болтол зуугаад, зуултаа тавьдаггүй захирлууд вэ гэх мэтчилэн дотроо хуралдаад байсан бүхнээ дэлгэсэн...хойшдоо манайхыг удирдаж явах хүн яг юу болоод байгааг мэдэх хэрэгтэй л гэж бодсоных... 

би одоогоор түүний туслахын албыг давхар хашиж байгаагийн хувьд удахгүй гарч магадгүй гэдгээ түүнд мэдэгдсэн юм...тэгтэл мань эр юу болов, яав гээд л...гүйцэтгэх захирлын талаарх түүний байр суурь байгууллагын талаарх үзэл бодол нь минийхтэй ерөнхийдөө нийцэж байсан...мань эр бүгдийг шинэчлэнэ л гэсэн...цаашдаа бүх юм сайхан болно л гэсэн...тэр болтол байж бай, бүр тэвчихгүй бол гарч болноо, тэгвэл би ойлгоно гэж билээ...

манайхан гадаадуудыг ирэхээр цагаан халаатаа нөмөрч гэмгүй тагтаанууд болж жүжиглэдэг...тэгээд л доодх хүмүүстээ наад тоогоо тэд болгочих, харин наадхаа ингэчих гээд хиймлээр зассан баримт зүйлсээ харуулдаг...нөгөөдүүл нь энд нэг л юм болохгүй байна даа гээд л шиншлээд л сэжиглээд л байна...манайхан яагаад байгаа юмыг байгаагаар нь харуулаад бид алдагдалтай ажиллаж байгаа, хүний нөөц ч гэлтгүй менежментийн хувьд 0 гэдгээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ бид ийм ийм юм хийгээд ингэж ингэж чадна гэж хэлж болдоггүйн бол?

гайхаад байхын...нэг л их мөнгөөр тоглосон улс...цэцэг авч тавихын, тэр нь шарлаад гандаад унахын...бөөн сөрөг энергин дунд яаж тарчилж байгаа бол доо...тэгэнгүүт цэцэг арчилж чадсангүй гээд цэвэрлэгч эгчийг загнасан байхын...чадахгүй бол яваарай гэсэн юм байх...мань хүн бүүр унжийчихсан, бөөс минь дээ...эгч нь арай залуухан байсан ч болоосой, хөгширсөн хойноо ийм юм ч үзэх гэж дээ гэж халаглаж байж билээ...хүмүүс яагаад жооохооон ухаантай загнаж болдоггүй юм бол? ээж шигээ, эгч шигээ хүнийг дорд үзэж харьцаад л...уг нь адилхан л хүн...тэгтэл цэвэрлэгч ээ гэх нь холгүй...гар хөлийн үзүүрт зарах болохоороо эгч ээ, харин адлах болохоороо тэр гуай энэ гуай та яагаад цэцэг үхүүлээд байна гэх...тэрийгээ хүндлэх бус илтэд зэвүүн өнгөөр хэлэх нь хэнд ч сайхан санагдахгүй...

5 дахид ажил тараад явж байхдаа жоомон авгай морин толгой 2-ыг хамт явж байхыг харлаа...бүүр гэр орондоо очилцдог, өвөр түрийдээ ордог аятай яг л хосууд шиг инээлдэн, жаргалтай нь аргагүй алхална...ямарсайндаа л манай эгч морийг ардаас нь харчихаад гэзэгтэй нь эрэгтэй байсан уу гүй юу гэдийм даа...2-уулаа эмэгтэй гэсэн чинь инээгээд л байсан...унжуу бөгст туслахаа хааяа нарийн боовонд гүйлгэдэг шиг үзэгдэл энүүгээр зөндөө...цэвэрлэгч эгчийг бүгд л зарна...тэгсэн хэрнээ байхгүйд нь яахаараа өвддзөг байнаа, яах гэж чөлөө авдаг байнаа гээд л...хөөрхий түүнийг аллерги авч, арьсан дээрээ шархтай болтлоо будаг арилгасныг нь бүгд л мэднэ, гэвч өмөөрч дугарахгүй...харин яахаараа өвдчихдөг байнаа гэлцэнэ...

би энд ер нь юугаа хийгээд байгаан бол оо? оюун ухаан бүр үхжчихэж...өөр газар очоод би юу ч чадахгүй гэж боддог болчихож...өөрийгөө миалах сэтгэлгээндээ автаж хэн ч биш болж дуусч байх шиг байна даа...долоо хоногийн эхний өдөр эхэллээ...долоо хоног юу юугүй дууслаа даа... 

 

10 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

hehe. yamar huurhun heart.uud we.

anime (зочин)

chi ymar gazar yu hiideg hun be, chinii bichleguudiig unshisan chine, neg l bish e, ymar ch gerel alga a, dandaa l huiten zevruun salhitai bhiin

lice (зочин)

хорвоогийн өдрүүд үргэлж нартай байдаггүй шиг миний бичлэгүүд, дотор болж буй бүхэн минь бас адил...сэтгэлд хөндүүрлэх хүндхэн гунигаа энд л нимгэлдэг...тиймдээ ч гэгээлиг зүйлс бараг л байхгүй дээ...уншихгүй алгасаж байж болно...энэ уншигч таны л эрх...би хүчлээгүй...баярлалаа...

anime (зочин)

hehe bas ih uurtai :) , chamaig arai uuruur huleej avah bol u gej taaj bailaa...

lice (зочин)

уурлаагүй...

itsme (зочин)

lice уурлаагүй байнаа. уурлахаараа аймаар уурладын тэй Lice? хэхэ. хүнд хэцүү хүмүүсийн дунд ажиллах хэцүү л байдаг шиг байгаан. Бурхны ивээлээр намайг сайн хүмүүс тойрдог

anime (зочин)

Timu, uurluulj uzmeer sanagdchla

itsme (зочин)

тих. Lice, энэ хажууд байгаа хөөрхөн амьтад чинь бөөснүүд юм уу? Тэгүүл бөөс хөөрхөн байдым байна тэй?

lice (зочин)

тийн, бөөс хөөрхөншт...

zulaa (зочин)

huurhun blog bn shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)