би энд байхгүй

 

сэтгэл санаа нэг л хачин...хамтран амьдрагч арван долоон аашаа харуулсаар...нэг хүүхэнтэй уулздаг, бүр гэр орондоо авчирдаг бололтойм...саяхан л мэдлээ...хэзээнээс эхэлсэн хормойжилт юм бүү мэд...мэдэх хүсэл ч алга...гэхдээ хэн юм бол гэхээс л мэдэх хүсэл төрөөд, дороос нэг хачин этгээд хүсэл хатгаад байх юм...юм гэж сонин шүү...надаас өмнө нь явалддаг байсан гэх үе мултарсан хөгшин авгай эргэж ирэв үү эсвэл надаас залуухан шинэков уу...юутай ч байдлыг нь харзнаж л байя...

намайг утсы нь нээж, мэссэжий нь уншчихсаныг мэдцэн үү яасан, хамтран амьдрагч хачин царайлаад л байгаа...удахгүй явахым даа гээд л тэвчиж сууна...түүнээс биш зулзагынхаа ор дэвсгэр, миний ор дэвсгэрийг нэг хүүхэн авчраад бузарлацан байвал уу???...дургүй хүрээд байна аа...сайхан кофе уунгаа тамхи баагиуламаар санагдчихлаа...тийм хүний хажууд би юу хийгээд байгаа юм бол оо?...амьдралаас тасарчихсан, нээх хачин хачин хуучны юм ярина...хүүхдийн даахь үргээх л гэнэ...аав ээждээ бэрийнх нь цайг уулгана л гэнэ...ойлгохгүй юм даа...магадгүй зарим нэгний нүдээр ёстой сайн залуу л даа...гэхдээ л намайг хүндлэхгүй, ойлгохгүй хүнтэй би удаан байж чадахгүй нь...харах тусам бидний хооронд ямар их ялгаа байгааг олж хардаг...

надад намайг аваад явчих тусалж дэмжих хүн хэрэгтэй, түүнээс биш надаар аав ээждээ цай чануулах эр хэрэггүй...мэдэхгүй юм даа...бурхан намайг алдаг л гэж хийсэн зүйл нь энэ юм байлгүй...ядаж л бурхан намайг харж байгаа нь сайн хэрэг...зарим хүнийг бурхан ч мартчихдаг шүү дээ...бурханы жаргаах биш юм аа гэхэд зовоох листэнд багтсан маань зол завшаан...зовоох лист ч гэж дээ...сургах лист ч юм уу...юу ч байсан хамаа алга...тэр залуу яг л миний хүссэнээр болж байна даа...нэг сайхан аятайхан хүүхэнтэй болчихвол би зайгаа зүгээр л тавиад өгчихнө...гэхдээ тэр түүнийгээ гэрт авчрах хэрэггүй л дээ...бас зулзага бидний унтдаг орон дээр үүлэн борооших бүр ч хэрэггүй...зүгээр л мөрөөрөө өөр газар хонуут өнжүүтээр бие биенээ хайрлалцуул болийшт...

дургүй хүрсэн зүйл тэр л байна даа...мань хүн тэгээд л сүүлийн хэдэн сар надруу эгцэлж ч харахгүй, үсэнд минь ч хүрэхгүй, тэврэх ч үгүй байж...ойлголоо...үнэхээр аав ээждээ цай уулгаж хөлийг нь хамт хучилцах хүнээ олсон бол болж дээ...бие биедээ сайн байж, хөөрхөн охинтой болж, аз жаргалтай амтьдраарай гэж хэлмээр санагдаад байна...надаас дутуу амссан хайр халамжаа шинэхэн амрагаасаа нөхөөрэй гэнэ...цаг нь тулахаар юу ч хэлэлгүй л явуулах байх даа...

халх голын найзын маань нөхөр байсан баагий салахдаа тулуул байрныхаа 3/4-г авна гэсэн гэнэ...балиар залуу...хүүхэдтэй байжийж хүүхэддээ тэтгэмж ч өгөхгүй байж чи 3/4-г нь авна гэж битгий горьд гэсэн байгаам даа...муу новш...үнэхээр зарим нэг эрийг үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна...үйлс нь яаж бүтдэг байна даа...дэргэдэхээ олж харахгүй байж дэндүү холын одонд санаархах юм...хүүхэддээ эцэг шиг нь байгаагүй байж миний хүүхдийг булаасан гэнээ...муухай өвгөн шүү тэр...насны эцэст хэнчгүй үлдэж, нохойн үхлээр үхэх хүн...харгис, хэрцгий...7-8 сартай жирэмсэн байхад нь муу найзыг маань зодсон байналээ...алах юмсан муу хулгайчийг...багтрах нь ээ...хар кофе-хагас орчин бүрдчихээд байдаг...тамхилмаар л байна...тэгвэл орчин бүтэн бүрэлдэх гээд л...

жоомон авгай утсан хүүхэлдэйнүүдээ ийш тийш хамаа намаагйү хөдөлгөсөөр...төслийн ахлагч гэх хүүхэн төв царай гарган хувийн ажлаа халтуурдана...олон газар толгойгоо бас олон захиралд биеэ үнэлдэг гэсэн...мэдэхгүй юм даа...хүний амьдралыг хэлээд яахав...би өөрөө олигтой яваа ч биш...гэхдээ л биеэ үнэлэхгүй...үнэ хүрэх хэрээр нь толгойгоо бол үнэлнээ..насны эцэст зулзагад минь хэрэгтэй...

зуслангийн амбаараа дахин янзлуулж байгаа...эмээ өвөөгийн маань амьдарч байсан модон байшин...олон жил болсон, нэг ч хадаасгүй баригдсан байшин...одоо нурааж модоор нь шинийг барина...надад тэр байшин өвлөгдөн ирж байгаа...миний хувьд сайхан зүйл гэвэл тэр л байна даа...зулзагадаа төгөлдөр хуур авах мөнгө одооноос л цуглуулж эхлэхгүй бол болохгүй нь...

би энд байхгүй...

хамтран амьдрагч бушуу яваасай...зулзагатайгаа хоёулханаа бид алзахгүй ээ...харамах юм нь зулзага маань аавгүзй өсөх гээд бгаа нь л тиймхэн байна...гэвч хоёрын хооронд гурвын дундах аав хэрэггүй...аавыгаа миний хүүхэд өөр хүүхэдтэй хуваахыг хүсэхгүй л байх...гэхдээ л тэр зулзагын маань аав...би тэднийг салгаж чадахгүй ч намайг хэн хэн нь ойлгоно гэж найднам...
  

8 сэтгэгдэл:

null
Тэнэгт (зочин)

Чи өөрийгээ сайн хараач. дэргэдэхээ олж харахгүй байж дэндүү холын одонд санаархах юм... энэ үгээ өөртөө хэл. хүнийг хайрлаж байж хайрлуулдаг. чам шиг хүнээс юм нэхэхээс өөр юм мэдэхгүй амьтан дэндүү олон байнадаа. чи ядаж ээжид нь нэг цай чанаад өгчиж үзээгүй бололтой. чам шиг эхнэртэй хүн яаж чамайг хайрлаж тэврэхэвдээ? толинд сайн хар. алдаагаа өөрөөсөө хай мөс минь

lice (зочин)

танд баярлалаа. найзыгаа эсвэл өөрийгөө өмөөрч байгаа юм шиг л бичсэн байна. нэрээрээ ороод ирэхгүй дээ. таньчихна гэж айсан уу яасан?

asura (зочин)

Залуу минь чи үгээ бодож хэлээрэй. Чам шиг хүмүүс хичнээн хүнийг сэтгэлээр алж байгааг мэдэхүү? Амьдрана гэдэг чинь цай чанахийг хэлдэггүй юм. Хүнийг хайрлаж байж хайрлуулдаг нь үнэн боловч доромжлуулж байж хайрладаг байх албагүй шүү дээ.харин ч ийм тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй байгаад баярлах хэрэгтэй.

narhan (зочин)

hey zochin! chi hunii amidrald orj uzsen bish yugaa medej iim yum bcihij bgaan? songoson hunteigee suusan bhoos eej aavtai n suugaagui l biz de?Ter hun teed ene busguin eej aaviig uuriihee eej aav shig hailraj ch bgaamuu uguimuu chi yaaj medjigaan, er n humuus uuriihuu eej aaviig hairluulahig shaarddag hirnee uursnuu hadam eej aaviigaa hairladag yumu? hunees yum nehehees uur yum medkui gej chi yu yariaad bgaan, teed ch eregtei hun ar geree avj yavah uuregtei. Ter nuhriihee eej aaviig hairlamaar bsan ch hetsuu humuus bvuul yaahyn, zarim hunii eej aav uuriin erhgui hairlahgui bhyn argagui saihan humuus bdag shuu de. Ene hund hadam eejdee tsai chanaj uguh husel torohgui bgaa n ter humuustei ch holbootoi yum biluu yaaj medjiigaan bee? Bi bol hadmuudaas hol bhiig l husdeg, zaluu humuusiin amidrald orj suitgedeg uls ch olon shuu de. Hun amidraldaa hani ijil boloe geed songoson bol uuriihuu amidraliig avaad l yavah chadaltai er hun shig hun bh heregtei. Tusdaa ger bul shuu de....

narhan (зочин)

tenegt nereer orj irdeg uuruu chi tenget

single_leaf (зочин)

Асура зөв зүйлийг товч бөгөөд тодорхой хэлж. Санаа нийлж байна. Бүх эрчүүд биш ч гэсэн зарим нэг дүүрчихсэн тэнэг гэж хэлхэд ч гоёдмоор эрчүүд байх юм аа...

Dream (зочин)

Ийм болхоор бүх эмэгтэйчүүдээсээ бүх эрчүүдийнхэ өмнөөс уучлал гуймаар байдаг юм аа. Монголчууд бид эв нэгдэл энээ тэрээ ярихаас илүү хажуу дахь хүнтэйгээ л эхлээд эвтэй байж, хажуу дахь хүнээ л эхлээд хайрлах хэрэгтэй. Би энэ бүхэнд үнэндээ тайлбар өгч чадахгүй ээ, Lice зочны бичсэн шиг чамайг буруутгъя гэвэл би чадна, бусдынх нь хэлсэн шиг чамтай хамт байж ч чадна. Би хамт байгаагүй болхоор, яг чам шиг чамайг сайн ойлгохгүй ээ, ямар би эм хүн биш. Гэхдээ ийм үед ямар буруутгал хэрэггүй. Чи л хурдан босох хэрэгтэй. Lice найзаа гээд хэлчихвэл буруудахгүй байх тимү? Чамд хамгийн сайн сайхныг л ерөөе !!! Нөхцөл байдалд өөрийгөө битгий автуулаарай. Чи уур амьсгалыг өөрчилж чадна. Чи бол чи. Чиний өмнөөс хэн ч амьдрахгүй. Нэг л амьдрах юм чинь амьдарсан шиг амьдар. Сайхан ирээдүйг хүсэж мөрөөд, золиг гэж. Өөдрөг байх гээд хичээгээрэй. Амжилт амжилт !!!

Anime (зочин)

Huurhun flash animation-d bn (chimeegui, tehdee uuriin orchindoo jargaltai), taalagdaad 1-g uuriin blog deeree tavichlaa keke, Ene bichlegiin tuhaid, "Huulias gaduur" gedeg buleg baiguulmaar bgam da, bi 10 jild bhdaa l naiz nartaa heldeg bsiin iim buleg mongold heregtei gej, Erchuudiin ner-g unagasan gahainuudiig ... gechimeer iin :P aimaar zerleg naasan :P tehdee emegteichuud dund ch iim nuhduud zunduu ym bnle, bi bas neg iimerduu ymand dunduur tuuchaad ungursun gejuaga, odoo emegtei hund baragtai bol itgehgui shuda, yer n ch itgehgui bh gej bodjino

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)