хүмүүс өнөөдөр аливаа зүйлийг хийхдээ нэг их сэтгэл гаргахаа больчихоо юу даа гэж санагддаг...мөнгийг нь түрүүлж авсан хэрнээ ажлаа эхлэх ч үгүй байгаад л байна, байгаад л байна...тэгж тэгж нэг юм дуртай дургүй хөдөлнө...за гялс ингэс тэгсгээд дуусгая гэсэн бодолтой ханддаг болчихож...эсвэл надтай л тийм хүмүүс таараад байдгийн болов уу, бүү мэд...хуучин ажиллаж байсан газрын 50 хувь нь шахам шинэчлэгдсэн гэнэ...шинэ дарга ирэхээрээ л шинэчлэл хийдэг хойно...хэн хэнд илүү сайн долигонож чадна вэ тэр хүн л үлдээд байх шиг...дарга болгоны дуртай хүн байж чадсан хүн өнөөдөр хождог гэлцдэг...харин миний хувьд тийм зан байхгүй...сурах хэрэгтэй арга барилуудын нэг байх л даа...гэхдээ би шударга үнэнд, бас өөрийнхөө баримталдаг зарчимд л итгэдэг, итгэхийг хүсдэг...
өнөөдөр энд надад дургүй хүмүүс олон байгаа болохоор орхиод өөр газар ажилд орчихмоор л санагддаг...манай захирлаас авахуулаад намайг нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй хурган дарга нар болон тэдгээрийн гар хөлүүд ч олон...гэвч энэ бол миний урьд өмнө хийж үзээгүй, бас толгойгоо гашилгаж үзээгүй, орно гэж санаж ч байгаагүй салбар...тийм болохоор тэнэг хүмүүсээс болж бууж өгөхийг хүсэхгүй байна л даа...зарим боссууд намайг чөтгөр үзсэн мэт муухай харах нь ч бий...тэр болгонд надад хэцүү байдаг...ажилчдын хурал дээр дарга нар нь өөрснөө дарга шинжтэй, буурьтай, хов ярьдаггүй байж эргээгээд хүмүүсээс тийм хүндлэлээ шаард ухааны юм хэлчихснээс болоод би хамт олны уур амьсгал эвдэгч, ад зэтгэр мэт үзэгдэх болсон...бодсон санаснаа шууд хэлж болдоггүй хуучны үлдэгдэлтэй газар уу эсвэл шүүмжлэл хүлээж авах чадваргүй удирдлагууд уу?

аль нь ч байлаа гэсэн өөрснийхөө өөдөөс үг хэлсэн хүнд үнэхээр дургүй юм байна...ихэнх ажилтнууд нь дарга нараа ар хударгаар нь муулдаг хэр нь яг хурал дээр амаа үдүүлчихсэн мэт дүмбийж бүлтийгээд сууцгааж байна...хурал хурдан болоосой, хэл ам загатнаад байна гэсэн атлаа ачир дээрээ нэг л их хөмсгөө зангидан чухал оргих худлаа гарууд олон...миний хэлсэн үг олон хүнд таалагдаагүй...худал долигоногчид, хууран мэхлэгчид, даргадаа сайн хүн болж дүр эсгэгчдийн хувьд би нүдний хог шиг л байсан...хэлээд тавьчихсан шүү гэж бодохоор сайхан байсан ч дараа нь ямар үр дагавар авчрах бол гэхээс бага зэрэг айж, арай хэтрүүлчхээгүй байгаа даа хэмээн гэрэвшиж байсан...гэтэл санаанд оромгүй хүмүүс надад дэм болж байсан...халх голынхныг эс тооцвол хүмүүс надад дургүйчүүд ба ямар нь үл мэдэгдэх нууцчуул гэсэн хэсэгт хуваагдаж байлаа...нууцчууд чухамдаа л дарга нарын ямарыг мэддэг архагууд байсан тул тэд намайг дэмжсэн юм байж...би хийсэн зүйлдээ баяртай, бас зоригтой байгаа...

нэгэнт надад дуртай хүн ховор болохоор амар ч юм шиг...өгсөн ажлыг нь удаанаас удаан хийнэ, гадуур ажил тааваараа хөөцөлдөнө...би ажиллаагүй биш ажиллаж байгаа...харин хажуугаар нь энэ салбарын үг хэллэгийг нухаж байна даа...энэ сард TOEFL юм уу IELTS өгөх хүүхдийн санаа бүтэлгүйтэв...манай чалчих дуртай онгироо захирлын чатны цаг эхэлсэн бололтой...өрөөндөө орж ирсэн хүн болгонтой л элдэв яриа үүсгэн, улмаар ганцаархнаа орилж байгаа нь сонсогдож, шүлсээ үсчүүлж байгаа даа гэх зураглал үүсгэдэг болов...томоос том дарга өглөө үүдэнд зогсоод хэн хэдэн цагт ирж байгааг ажигладаг болж...аймарррр...
itsme блогоос шалдан хэвтэж байсан эр, эм 2-ын тухай уншаад үнэхээр хэлэх үүггүй байдалд оровшт...уг нь ямар нэгэн байдлаар хүний өөдөөс зөарүүлээд үг хэлдэг зантай ч тэрийг уншаад нээрээ зөндөө юм зэрэг зэрэг бодогдож, толгойд гарч ирснээс болоод ачаалал хэтэрч, зүрхний цохилт түргэсэв...харамсалтай, халагламаар, одоо өөр юу ч гэмээр юм бэ дээ, тун эвгүй зүйл болжээ...морь үүгээр түүгээр жанжны төрхтэй дэвслэн алхах бөгөөд гутлынх өсгий тэсэхгүй дээ гэх сэтгэгдэл төртөл шал дуугаргана...гадаа ч хогийн байна даа гэх зуур сэтгэл тавгүйрхэж, хэтэрхий олон bad news сонссон толгой мангуурна....
1 сэтгэгдэл:
hi yagaad ch ym be zalhuuraad ehnii bichlegiig l unshlaa setgel hodolllooo ta uneheer zov shiidver gargaj ee minii huvid nohorgui l dee gehdee tanishig l huntei suumaar baina.Emegtei huniig oilgodog hairlaj chaddag tiim l negen tei . Setgel bodol sanaagaa huvaaltssand bayarlaa