манай ажлын нэгэн албаны захирал надаас хүүхдийн хэрэгсэл худалдаж авна гээд таг болчдог юм байна. хэзээ авах юм бол гэж өлөн нүдэлсээр даруй нэжгээд хоносны эцэст тэсгэл тэвчээр алдан ав гэж хэллээ. мөнгөгүй болсон тул авч чадахгүй байгаагаа захирал залуу уламжлаатхав. би ч гайхаж орхилоо. маний цалинг 10 дахин нугалж авч байж яахаараа мөнгөгүй болчихдог байнаа гэхээс сонин санагдана. хачин юм бас байхымаа. үзээгүй юмаа үзэх нь ээ үзэх нь...
удахгүй сонгууль болно. сонгуулиас өмнө юмны үнэ ч бас хөөрхөн өсөөд авах байх. тэгээд өнөө доллар өсдөг сезон нь эхлэх байх даа. хэцүү ч юм өө дөө. хэдэн захирлууд нь ажил хийсэнгүй гэж цалин хасаад л, хоцорлоо гэж хасаад л, өвдвүү гэж хасаад л байх шинжтэй. хүүхэд өвдөөд асарвуу гэсэн шиг л хэдэн бор юмнаас хэдийг нь туугаад явчих юм. мань мэт нь хэдэн бор юмны барааг хааяадаа алсаас хараад л алдах юм, эсвээс нь имэрч үзээд л буцаагаад тушаачих жишээтэй. энд тэнд л цалин хүлээсэн хүмүүс хөгийн царайлж бие биеэсээ таван зуун төгрөг царайчлана.
бензиний үнэ тэнгэрт хадахын сацуу гурил будааны үнэ ч юунаас дутахав гэсэн шиг зууралдана. бажуулдсан энэ ертөнцөд барим тавим гэгээтэй зүйл юу үлдэв? энд ер нь юу болоод байна аа? захирлууд манийг зүгээр л нэг билет захиалж, зочид буудлын өрөө судлуулж суулгана. энд би хэрэгтэй л юм байх даа? гайхна. иймхэн зүйлийн төлөө "чи манайд хэрэгтэй" гэдэг үг сонссын байх даа гэж гараа хүртэл чимхэж үзээд зүүд биш байгаад нь харамсана. гашуун гэдэг үг өнөөдрийн амтыг тодорхойлох байх. амьдрал гэгч том тогоотой хоолноос би хамгийн амттайг нь амтлахаар хүн болж энд ирсэн атал гашуун амт мэдрэгдэх ч гэж дээ.
ум хум раднаа ямар юм гэнэв дээ. юу юм бэ энэ одоо? юу болж байна аа, аан? буддын шашныхны хараал уу, ерөөл үү? уншчуул хоосруул яана? гай гай. хараагүй юм шиг л өнгөрнө. илүү дутуу, хэрэгтэй хэрэггүй иймэрхүү тарни нь ч мэдэгдэхгүй там нь ч мэдэгдэхгүй зүйлс хүнд илгээж сууж хараалыг нь барснаас мөрөөрөө мөөм зөөм өөр юу байдаг юм тэрийгээ унжуулаад явамц, зүгээр. гашуун. энэ үг дахиад л толгойд харван орж ирлээ. өдөр идэх эсвэл орой зооглох чухам алиных нь амт ийм байх юм бол? хэсэг эргэлзээд эргээд ажилдаа орлоо.
үхээнц дуутай олон салаа хэлт байн байн хоолой засан жиншимэй...хао...уо жи дао ла хэмээн үглэх нь тээртэй. хажуугийн томоо зааланд халзарч буй гадаад эр хайнгадуухан монгол залуугийн хамт сууна. тэд надаас энд юу хийж чадахыг асуусан. би мэргэжлийн хүн биш ч надад ийм ийм санаа байна гэсэн. гэвч аль нь ч таалагдаагүй бололтойдогоо. би ч өнгөрчээ, хөөрхий. намайг хэдэн барилга, газар судла гэнэ. зураг хөргий нь авч танилцуулга бэлд ухааны юм сүрр сарр. за л гэлээ. үгүй гэвэл толгойгоо цусдах юм хойно. өлөн гэдэс өвчүүтэйгээ наалдахын даваан дээр шидэт хар уутнаасаа хиам талх гуйтал монгол салями, герман талх год, би под. өдрийн ундаалга хүртэл алзахгүй ээ.
морьтой ч болоосой гэх хөдөөгийн залуу шиг нэгэн буриад эр цонхон дээр мөнгөтэй ч болоосой гэх шиг харуулдан зогсоно. зэргэлдээх байшингаас хүүхэд шуугилдах чимээ кофены үнэртэй холилдон дотор мансууруулахуй "хөөсөртөл зуурч дээ, энэ кофег" гэх мэссэж тархин зүг харваж улмаар гар салгалав. чингээд цаасаар од хийхээр нарийхан шугам шиг цаас барьж авахуй хуруу кийбордоос хөндийрөв. жоом арвалзмой...гашуун...
1 сэтгэгдэл:
ээ... монгол талх идмээр болов..гашуун хар талх