шинэ жилийн паян

их ч идлээ, их ч уулаа...гээлүү...худраа худраа...улаан дарс, бас оргилуун дарс, тэгээд цагаан дарс...дарсаараа дагналаа...алкоголийн төрлийн умдаа уугаагүй удсаныг ч хэлэх үү, ганц балга вино шууд толгойруу мацаж байналээ...калигийн хоол дажгүй санагдсан шүү...шинэ жилийн арга хэмжээ ерөнхийдөө тогтсон цагаасаа даруй 1 цаг 30 минутаар хоцорч эхэлсэн шиг ой ухаанд минь бүдэг бадаг санагдаж байна...ёооо хажуугийн ширээний хүүхэн наашаа хараад ч байгаа юм шиг санагдаад юм ч бичиж чадахгүй л суужийна...ёооё харахаа больчих шиг боллоо...ашгүй дээ...

хуучин дарга, одоо бол эгч бас гэр бүлийн найзийнхаа бэлэглэчихээд явсан хар даашинзаар гоёлоо доо...сандал нь ч яахав, надаа байсан хуучин бууны хугархай л даа...зарим нэг нь хармагцаа л хаанахын эд вэ, хаанаас авав л гэнэ...яанаа ажил их байдаг энийгээ энд бичиж саактмаар байдаг...нээрээ үсээ янзлуулах гэж наян юм болдог байшдээ...хажуугийн үсчин дээр сараа ирцэн ч байх шиг...юу вэ...гоё л байсан л даа...би сараад дуртайм чинь...тэгээд зэрэгцэж суугаад үсээ янзлууллаа...үсчин бүсгүй маань захиалга ихтэй бүүр ядарцан харагдсан...

манай найзууд хөөрхөн хөөрхөн болцгоосон байсөөн...ялангуяа мөөг, юмк 2...гэрэлтээл, гялалзаал...тэгээд байж байтал хоол ч ирлээ...үзүүлбэрүүд ч давхацлаа...эхний үзүүлбэр нь баг бүрээс бэлдсэн акапелла дуугаа дуулах байв...ёоооё...чичрээд бүүр салгалаад дуулж чадахгүй байх гэмээр санагдаад урдах стейкээ хусч гарлаа...гэдсээ дүүргэж хүчтэй хоолой гаргахгүй л болд хоосон савнаас хүчгүй гингэнээн л гарах байлгүй дээ...тэгтэл эхний баг дууллаа...мия байнаа, мия байна....дараа нь манай баг...хэдэн ч грамм татав бүү мэд гээлүү...урдах шилэн хундагануудыг хоосолчихоод далбийсан амьтан олны өмнө гарлаа даа...хаха...мэдээж нөгөөх цэн цоо эрүүл байсан...манайхаас 5-6 хүн гарч дуулсымдаг...би хамгийн нарийхан хоолойг нь хийгээд наасан...дүдүрү ч гэх шиг юу вэ...бүүр хэл ам орооцолдоод наян юм болдог байншдээ...за ямар ч байсан багшийнхаа захиснаар дуулсан, микерфооноо амандаа тулгасан тэгээд акапелладсан...манайхан гоё дуулсөөн...танхим нам гүм тэгээд мөөг эхний 2 мөрийг гоцлосон, бид араас нь түрж чангарсан...ёооё тэгсэн чин хүмүүсийн орилж байгааг ээ...алга ташилт, хашгираан, шүгэл...дүдүрү дүдүрү гээл...энэ ноймроороо бид хамгийн их оноог нь авлаа...хөл салгалж,  өвдөг чичрээд, хоолой бага зэрэг чичирхийлж байсныг үл тооцвол бидний хоолой салгалт дажгүй болсон...тайзан дээрх анхны гараа амжилттай болсонд урамшсан бид хөөрцөглөн яг л хүүхэд шиг гүйлдсэн дээ...дараачийнх нь танго бүжиг...оргилуун дарс...

манай багаас гарсан хоёрын бүжиг бас л дажгүй байсан...тэгээд 3 дахь буюу сүүлийн үзүүлбэр нь баг бүрээс бусаддаа сюрприз барих байв...ёоооё...эхний багийнх юу нь ойлгогдохгүй үнэн мия болов...оноо багатай...дараа нь манайх...ёоооё...сахал, хамар, нүдний шилтэй тоглоомон баг ч гэмээр юм уу нэг тийм хуванцар зүйлс, тэгээд ид шидтэний хар малгай өмссөн 4 эмэгтэй эр болж солонгын өнгөт парикаар гоёсон эр эм болсон гайхалтай сайхан үзүүлбэрийг бид бэлдэв...энэ бол мэдээж бүжиг...бүгд энэ хэн бэ, тэр хэн бэ гээд маниусыг танихгүй бүүр гайхаад тэгснээ аа тэр бөөс байна, тэр мөөг байна этэр гээл орилолдоол...тэгээд ид бүжиглэж байхдаа тоогоо алдаад наасан...хахаха...бүүр марзан...тэгээд бид нар алдаад будлиад бүр балай авдаг байшдээ...зөрөөд, тэгснээ инээгээл....уг үзүүлбэр нь марзан, инээдмийн талдаа байсан болохоор зөрж будилсан нь харин ч сайн болсон...тэгсэн чинь бас л өндөр оноо авав...ёооооё....тайзнаас буугаад хувцас солих өрөөнд ороод эргээд эм хүн төрхөндөө орох гээд байжийтал заки орж ирээд манай баг энээ тэрээ гээд бөөн юм болж сэтгэл санааны гүн дэмжлэг үзүүлэв...баярласан хэд огло үсрэн харайж нийлбэр дүнгээ сонсохоор догдлон сууцгаалаа...ширээн дээр яргай загас...цагаан дарс... 

тэгтэл манай баг гай болж 1 дүгээр байр эзлээд ёооё 150 мянгаар шагнуулдымдаа...нэрэлхээд авкүй гэж үзлээ гээлүү...мэдээж чичрэлттэйгээр авсан л даа...мөнгөө хувааж аваад гарч шоудаад гээл бүлтрүүл бүлтрэнэ л дээ...гэхдээ маргааш нь эрүүл саруулдаа хувааж авъя гээд наад бүгдий нь хадгалуулсан байлаа...мэдээж биднийг бэлдүүлсэн багшдаа талархалаа илэрхийлээд талы нь өгцөн...бөөн баяр, сэтгэлийн хөөрөл...дарс, даруулганд нь десерт...

хөөрсөн сэтгэлтэй хүмүүс баахан л зургаа даруулж, инээлдэж, хөхрөлдөж, улмаар ууж идэж, тасрах нэг нь тасарсан сурагтай...миний дургүйг хүргэсэн баагий тэр үеэр халчихсан, тэгээд эвлэрлийн үгс амнаасаа урсгаад янзүрийн өрөвдөлтэй үгс чулуудаад...би ч тэгсгээд хүн чанарын хүчтэй угзралтад дийлдээд уучилж орхисоон.. гэхдээ яаж ч хичээгээд өнөө урьдынхаараа байж чадахаа байсан...за энэ ч яахав...ерөнхийдөө сайхан шинэ жил болж өнгөрсөөн...гэртээ 1 өнгөрөөж харьсан...яг синдерелла шиг...тэгээд зулзгынхаа хөнжилд ороод жижкэн гары нь атгаад үнэрий нь үнэрлээд нам явсан даа...нээрээ уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийнхэн бас никитон ирж бядныг хөгжөөсөн...шинэ жил нэг иймэрхүү, дурсах ярих зүйл олонтой л болж өндөрлөлөө...туулайн арьсан шуба ч авдаг юм билүү дээ /хадуурав/...

 

3 сэтгэгдэл:

null
bataa (зочин)

keke harin tiin zunduu payantai bolson shuu

Melkadies (зочин)

ingeed heviin yum shig tsag 30 min hotsorson geed heev ni neg heleed l suuj baidag chi ch mongoliin ur sad mon doo mon. bayarlahad hurtel tsag baidgiin. 1 tsag 30 min dotor yu hiidgiig medehuu. 1980 ond germand neg mashin 13 min dotor gardag baisiin. heden mashin hiij bolohiig medehuu. za za uuchlaarai buhimduu orj ireed bayariin chini uur amisgaliig gutaachihsan bol

Sar (зочин)

Melkadies гуай, баярын ажиллагаа хоцорч эхэлсэн гэдгийг уншаад уншаад ойлгоогүй бол өөртөө гомд өөртөө бухимд, бухимдал уураа өөртөө гарга, тэгээд буруу уншсан бол наад хоёр цэхэртээ гомдолло...чам шиг хүн бол 15 минут бухимдаж л чадаж байна...магадгүй 1 цаг 30 мин ч юм уу...тийм болохоор өөрийгөө хичээ дээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)