нойтон хамуу...

нойтон хамуу хэмээх үгний англи хувилбар нь lepresy юм байна...яг л хачиг шиг наалдчихаад салахгүй...нилээн удаан зууралдана...өчигдөр хуучин ажиллаж байсан байгууллагынхаа нэгэн залуутай таарлаа...үнэхээр намхан, ас бор юм...хүүхдэрхүү царайн цаанаа том хүний санаа нуусан тэр залуугийн ажлыг хийж өгсөн ухаантай...завтай бол гарч суух ухааны юм болоод жаал рейлити чат хийж байгаад салцгаалаа...хуучин ажлынхны тухай сонсох сонин л байлаа...ихэнх хамт ажиллас асан хүмүүс нь тэтгэвэртээ суух нь суугаад, ажлаа орхих нь орхиж, гадаад гарах нь гарсан сурагтай...эргээд харахад ажлынхаа хэдэн баагийтай нийлж гаргаж байсан сэтгүүл үнэхээр инээдтэй санагддаг юм...өөрснөө хэвлэлийн газар дээр нь очоод энийг ингэ тэрийг тэг гэж хэвлэлийн дизайнаа ярьж хэлж байгаад хийлгүүлдэг байсансан...инээдтэй гэж...за энэ ч яахав...хамгийн гол нь сэтгүүлийн эрхлэгч буюу редактор хүүхэнтэй би ер таардаггүй байсан юм...юм л бол дарга нар дээр ороод уйлаад нулимсаараа айлгана, эсвэл гайгүйхэн даргын урд хойно ороод бөгсөө сайн хөдөлгөнө, намайг арай дүү шүү юм болохоор дээрэлхэхийг оролдоно...ёстой ядаргаатай нойтон хамуу байж билээ...

 

хэрэв би морины чихэнд ховын шинж чанарт хамаарах нууцын зэрэглэлтэй материал задалбал надаас салахгүй нойтон хамуу шиг зууралдана...тэгээд учир явдлыг нь бүрэн мэдэж авангуутаа өнөөх жоомондоо олихоор үүдийг нь манана...дэндүү азаарны бялдуучлал наасан...морь жоомтой харьцахдаа л дуугаа энхрий намуун болгох бөгөөд мануустай болон бусад хэн ч бишүүдтэй бол хахирган өнгөөр, дарга нартай журамт жанжны хэв маягаар ярина гэж байгаа...хэрэв хов зөөхөөр очих үед жоомны үүдэнд бясаа, шумуул, гэх мэт бусад төрлийн шавьж бомбооролдон байвал морь нойтон хамуу царайлан хүлээнэ...оочер нь болох үед морь мэт гуонзгай шар царайд нь баярын мишээл тодорно...багадаа хов их зөөдөг хүүхэд байсан мэт...

 

сүлжээний админ гэх ногоон залуу...аймшгийн том амтай, гэхдээ засцан эсвэл тайрцан мэт жижигхэн шүдтэй, инээхэд шүд нь бүхэлдээ буйлтайгаа юутай хээтэйгээ гараад ирнэ...хүн болгон дээр очоод л сайн байна уу, намайг тэр гэдэг, тусалж дэмжиж байгаарай гэж ирээд л анх ажилд орохдоо их дөвчигнөж байсан гэжугаа...жоомны ивээлд багтсан энэ залуу өчигдөр дургүй хүргэв...албаны үнэмлэх хийх гэж байгаа...энэ зургийг оруулчуул болхын байгаа биз дээ? гэхээр нь юу билээ гээд заасан фолдерт нь яваад ортол ямар ч фокусгүй бүрсийсэн зураг байна...тэгээд дахин дахин хажууд ирж зогсчоод л болно биз дэ? гээд хуцаад муу новш чинь...хэнийг доромжлоод байгаан...шаал дургүй хүрдэг байшт...хэдэн найзууддаа хэлтэл өөрснийхөө зургийг ч бас үзнэ гээд, үзчихээд сэтгэлоээр унахаас наагуур юм болцгоов...хүүхэд асрахаар чөлөө авсан хойгуур зургаа мэргэжлийн зурагчдаар даруулсын гэнээ...тэгээд байгаагүй хүмүүс нь яахын байгаан бүү мэд...шал сонин санагдаад байгаа...


иймэрхүү дэмий балай юманд нервтмээргүй л байхын...хайран залуу нас, эд эс минь...

4 сэтгэгдэл:

null
Tuvshin (зочин)

Lepresy gedeg ug angli helend baihguy. Harin Leprosy gej bol bii. Ter ni noiton hamuu bish uyaman uvchniig heldeg.

Доктор (зочин)

Ажил амьдралд гол нь сэтгэл гэдэг үндсэн хөдөлгөгч хөшүүрэг байх ёстой болов уу. Магадгүй тэр үнэмлэхний зурагт сэтгэл дутсан болохоор л бүрсгэр сүүмгэр гарсан байх. Ядаж зургын аппаратаар зураг аваад түүнийгээ Photoshop гэдэг програмний ганц хоёрхон функц ашиглаад гэрэл сүүдэр, өнгө дүрсийг нь янзалчдаг хүмүүс зурагчин гэж явмаар юм шиг. Ер аливаа ажлыг хийхэд сэтгэл хэрэгтэй. Чиний номны хэвлэлийн алдаа, үнэмлэхний гологдол гээд л эдгээрт тэр хүмүүсийн сэтгэл л дутсан. Гэхдээ чи тэр хүмүүсийг өөртөө татаж өөрийгөө хүрээлүүлж чадаагүй нь бас л чиний алдаа. Хүнд сайн санаж явахад аяндаа хүмүүс чамайг хүрээлнэ. Энэ үг гэхдээ тэнэгүүдэд огт хамааралгүй.

lice (зочин)

Tuvshinд: leprosy юм байна...алдсан байна...ганхуягийн монгол-англи словарь дээр нойтон хамууг ингэж орчуулсан байсан...би эргээгээд англируу нь тулгаж үзээгүй ээ...баярлалаа...сая хартал өвчин бас зан суртахууны утга илэрхийлдийн байна... Докторт: Зарим талаар санал нийлж байгаа ч зарим тал дээр огт нийлэхгүй байна. I am sorry! хүмүүсийг өөртөө татаж чадаагүйг бодохул би хүнд сайн саанаж явдаггүй бололтой...

davaa (зочин)

hamuu gesnees hongoriin chin hamuu l bolj taarlaa sh dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)