гэрт харин
жимсний цай байжийхаар нь аваад гараад ирлээ...бөөн баяр...жаахан амт
султай болчоо юу даа гэж санахаар...сүүлийн үед хамаг юмны л чанар
муудаад байхын...талхны чанар, ногооны чанар, жимсний чанар, хүний
чанар гээд л...хамт ажиллаж байгаа хүмүүсийн элдэв ааш аягийг харж л сууна...бусдад долигонох, бялдуучлах, өөрийн хувийн сайн сайхны төлөө худал хэлэх, бусдыг зарж өөртөө үйлчлүүлэх гэх мэтээр хүнийг хаа сайгүй шулж, хүн чанараа алдагсад олон болж байна...хорвоо гэж...би л лав намайг зарах гэсэн хүмүүст үгүй ээ, чадашгүй нь гээд хэлчихдэг...тийм болохоор надад дуртай гэхээсээ дургүй нь олон л доо...хурал дээр нь хэдэн даргыг нь улалзтал хэлээд тавьчихдаг болохоор надад яаж ч дуртай байхав дээ...
миний амьдрал нэг иймэрхүү...өөрөө сайн сайхан аятай бусдыг муулж амьдардаг...бас өөрөө чадахгүй, болохгүй байгаа мэт бусдыг өөлж амьдардаг...алинд ч атаархлын шинж байхгүй гэдгийг хэлж чадна...гэхдээ миний амьдралруу гаднаас өнгийгөөд юу ыолж байна гээд харвал бас л сонин юм харагдах байх л даа...яг л Ratatouille-ийн Ego шиг хоол шүүмжилж байгаа аятай миний амьдралыг шүүмжлэх нэгнээс би үнэндээ айдаг...хэцүү хэцүү...хулчгар, аймхай, зүрх зориггүй ч юм шиг...
ганц нэг кино харж оройг өнгөрөөлөө...аавтай хүмүүс ч сайхан юм даа гэж бодлоо...нэг хүний мессэнжерийн статус дээр "аав аа , туслаарай" гэчхэж...аавын хайртай охин байх сайхан л байдаг байх даа...иймээ тиймээ юм болбол шууд л аав аа гээд л асуудлыг шийдчихдэг...саак айн?...
сүүлийн үед үхмээр санагддаг болоод байгаа...юуных юм бүү мэд...магадгүй сэтгэл санааны хэт тавгүйрхэл, дэндүү олон удаа "чи мия" гэдэг үг сонссоных юм болов уу...өнөөдөр санамсаргүй буруу товчлуур олныг даржийнаа...тэр болгондп сорри гэсээр байгаад wrong day or sorry day гэдгийг ялгахаа байлаа...wateva...маргааш эгч гадаад явна...хэдэн ширхэг бохь захиж хэдэн цаас өгөх хэрэгтэй байдаг...яадгийн билээ дээ...

сайхан сэвгэр шүү гээл шүлсээ гоожуулаад байхгүй юу....манайд хэд хэдэн шинэ хүн нэмэгдсэн...нэг нь бүүр надтай ижилхэн нэртэй наасан...анх удаагаа л ижилхэн нэртэй гартайгаа хамт ажиллаж үзэх гэж байна...их сургуульд нэг ижилхэн нэртэй гартай нэг анги байлаа...нэг анги ч гэж дээ, лекц мекцийн үеэр хэдэн анги нийлж ордог байсийн...тэгсэн чинь тэрмуугийн дүн миний хэнээжкэн дээр тавиглдаад байдаг байсийн байнлээшт...дараа нь засуулсан чинь юу вэ...алжийгаа байхкү юу...алдартай дуучны охин гэхээрээ л онц сурах ёстойм шиг...тэгээд тэр сургуулиа хаясан л даа...чачкүүн байн гээд...
хамгийн гол нь юу гэхээр хүнд худлаа хэлж, хүнийг хуурах шиг муухай юм байхүй шүү...ёооё...гэхдээ л хамтран амьдрагчаа харахаар уур хүрээд, дээшээгээ нэг юм огшоод байхын...бушуухан зайлаасай гэж бодохын...эсвэл нь би бушуухан далдархиймсан гэж бодохын...лайтай наасан...хатан жоом хөөцөлдсөөр байгаад герман явах болчдынм даа...ёооооё....явуулахгүйээ гээд байхад л бүүр танил талаараа хөөцөлдөж өөрийгөө дэмжүүлсэн бичиг энэ тэр хийлгэж ирээд л алах нь ээ алах нь...тэгсээр байгаад явах болчдын...айхтар...
ёооооо тэгээд манийг юу юу гэнэ вээ...ааш муутай, тоглоомоор нэг үг хэлчихсэн чин сэмбэлзээл алга болсон энтэр гээд их доромжилжойгоомоо...өөдгүй балиар авгай...тэгснээ манай энэний ааш муутайг ээ, харин шинэ олорсон нэр нэгт нь овоо хөөрхөн ааштайн байлээ гээд л нөгөө намс намс алхаатай шивьэгнэж ярьдаг жоомтойгоо яриад суужийгаам даа...намайг бас анх ороход бүүр магтаж хэлэх үгээ олохгүй байсийн...тэр зан нь эхэлсэн юм шиг байна...тэгээд дараа нь өөдөөс нь тэрслээд эхэлбэл шууд жийдэг гэжугаа...
аймар аймар юм их үзжийн дөө...нөгөө номоо хэвлүүлэх гээд өгчихсөн...ямар ч ажиг сураг алга...таг чиг...болсымуу болоогүймүү бүү мэд...хэдэн алдаа байна гэсэн чинь л уурлаад наачхымаа...дахин ийм хэвлэлийн баагийтай хамтарч ажиллахгүй ээ...дургүй хүрсэн гэж яав аа...энд тийм алдаа тэнд ийм алдаа байна гэж хэлсэн чинь уурлаад зазазазазазаза гэж хуцдаг байшдээ...за тэгээд...зазазаза ч гэх шиг балиар хүүр шүү...уг нь тэрнийг номдоо редактор хий гэж хөлсөлсөн учиртайм... тэгсэн чинь яг л редактор хийж харагдаач...нуль алдаа...тэрий нь би өөрөө засаад наачжаагаам чинь...лайтай наасан...бухимдаж үхлээ...

10 сэтгэгдэл:
За юуны чинь үхэх вэ? чамайг үхчихвэл тэр хөөрхөн хүү яахийн болж байна,тийм хямдхан амь,зорилгогүй амьдрал гэж юу байдын,тэгж амар үхэж хүмүүсийг баярлуулахгүй шүү найзаа. Зовсоны эцэст жарганаа гээд Тэнгэрлэг амьдраарай миний найз.
yuun daramttai bichdg yum.umnuus chin tarhi gashilaw. kkk. naad aguu ih nerwitei 1n udiin S&i chin sonirholtoi n sonirholtoi l yum. ghde taalagdahgui bn. aa ghde, bas dahiad uur 1 udriin hew maygiig chin durtaiya uzehsen. ok. jich: bahimdaad chad bolohooso umnu amjuulahiig bodooroi bloger oooo
хааяа үххиймсан гэж бодох нь зүйн хэрэг.
Хасах цэнэг ихтэй юм уншчихлаа. энэ байдлаараа чи мөдхөн чавганц болох байхаадаа. Болж өгвөл өөдрөг сайн сайхныг олж харж амьдраасай. Амьдрал баян шүүдээ. Чи хамгийн гол нь өөрийн дургүй хүрээнд амьдраад байх шиг байна. Ууланд гарч ойн цагдаа болвол яасын?
Chinii bichsen zuiluud nadad taalagddag shuu! Chi er ni nileedgui aash muutai , huntei taarddaggui nohor yum aa daa! Aranshintai geh uu dee?
энэ хүмүүс яагаад хүнийг шүүгээд байдын? та нарын дотор ч гэсэн энэ тэмдэглэл дээр бичсэн шиг юм бодогдож л байгаашд. бичдэггүй л болохоос. дандаа юмыг өөдрөгөөр, гоёчилж харах чинь эрүүл гэж бодож байна уу? тэгээд ч энэ блог бол энэ хүний зүгээр л нэг талаас хэтрэхгүй. дэмий догосцгоохын.
замын ноход хуцаж л байг жингийн цуваа явж л байна...бусдаар шүүлгэх гэж, бас бусдаас ямар нэгэн үнэлгээ авах гэж блог бичдэг хүмүүс байдаг юм шиг байна...байгаа л даа угаасаа...тэр хүмүүст түй май гэж хэлье...хаалга онгойлгоод өгөхөд орж ирээд зүгээр сууж чадахгүй бол амбаардаад гаргадаг л газаршт...хасах цэнэг гэнэ үү? нэмэх цэнэгтэй юм бичиж байгаа чинь аль вэ...худлаа өөрийгөө би би гэж битүүхэн шүтэн биширсэн юмнууд ч дээ ууланд ч цагдаа болж чадахгүй дээ яс юман дээрээ...тэр ариунаа мариунаа, зараа мараа, саак маак бол bye byeшдээ...хүчээр юм уншуулаад байгаа юм шиг...сонин санагдчлаа...ахиж битгий ийшээ шагайгаарай...миний л орон зай...
Хөөе дээрхи зараа би биш шүү... Энэ чинь одоо юу болж байнаа? Эзэн нь танигддаг систем ГоүГоү-д хэрэгтэй болжээ гэж... Хэ хэ харин сайхан шүүмжлэл сонсчлоо.
ёооё нээрээ яг үнэнийг хэлэхэд надад ч бас ийм зүйл тохиолдоод байна. Эхлээд би намайг бичээд байна уу да гэж бодож байлаа ш д. Ингэж чөлөөтэй бичиж болж байгаа юм уу. Цаадах чинь уншчихвал ч...
chi ih teneg huuhen baina