орчуулж буй номын хэсгээс...

Гэрлэлт. Бараг хүн бүр л энэ тал дээр асуудалтайг минь мэднэ. Зарим нэг нь гэрлэх гээд нөгөө нэг нь салах гэж бөөн асуудалд орно. Гэрлэлтийг харанхуй намгийн аймшигтай том матар аятай үздэг миний үеийнхэн үүнээс дөлсхийнэ. Би ч хурим найрт оролцон, хосуудад баяр хүргэсээр дасал болж, улмаар хэдхэн жилийн дараа хүргэн хүүг нэгэн ресторанд найз хэмээн танилцуулж асан хүүхэнтэйгээ сууж байхыг нь хараад ажрахаа ч байж. Тэгээд мань эр “Бид салаад, тэгээд нөгөө...юу...” гэсээр хоцорно.

Энэ соёлын дийлэнх хэсэг ч чамд өгч чадахааргүй тийм хайр дурлалын харьцааг хэн нэгэнтэй үүсгэнэ гэдэг чухал зүйл. Гэвч өнөөгийн хөөрхий хүүхдүүд нэг бол дэндүү хувиа бодсондоо жинхэнэ хайрын харилцаанд хожуу орж нэг бол яаран гэрлэж, зургаан сарын дараа л салж сарних юм. Тэд хамтрагчаасаа юу хүсч байгаагаа ч мэддэггүй. Өөрснийгөө ч хэн болохыг мэдэхгүй тэд хэнтэй гэрлэж байгаагаа ч яахин мэдэх билээ

Гунигтай л юм. Хайртай хүнтэй байна гэдэг ямар чухал болохыг бие нэг их сайнгүй над шиг болохоороо мэдэрнэ ээ. Сайн найз нөхөд ч байна л даа. Гэхдээ тэд чамайг шөнөжин цурам ч хийлгүй ханиалгах үес дэргэд чинь байж, тайвшруулж, туслаж чадахгүй шүү дээ.

Гэрлэлт хүнийг сорино. Өөрийгөө хэн бэ, бусад хүн хэн бэ, хэрхэн зохицох вэ гэдгийг олж мэднэ

 

- За, асуулт байна

-          Юун асуулт вэ?

-          Жобын ажлыг санаж байна уу?

-          Библид гардаг уу?

-          Тийм. Жоб сайн хүн хэдий ч бурхан түүнийг зовоодог. Түүний итгэл үнэмшлийг сорихын тулд...

-          Аа, саналаа.

-          Түүний гэсэн бүхнийг авдаг шүү дээ. Байшин, мөнгө, гэр бүл гээд л...

-          Түүний эрүүл мэндийг ч бас...

-          Түүнийг өвчлүүлдэг

-          Итгэл үнэмшлийг нь сорих гэж...

-          Тийм. Сорих гэж. Тэгэхдээ би гайхаад байна л даа.

-          Юуг тэр вэ?

-          Та үүнийг юу гэж бодож байна?

- Бурхан арай л хэтрүүлчхээ юу даа л гэж бодож байна


орчуулж буй номын хэсгээс үзүүлэхэд ийм...энэ номоо орчуулаад бараг дуусчихсан...одоо хянан тохиолдуулж, хэсэг газар засвар оруулаад хэвлэлтэд бэлэн байгаа...ойрд ажил ихтэй, олигтой зууралдаж чадахгүй л байна...халх голд хамт халуун хар цай хувааж явсан андаасаа мөнгө зээлчихлээ...гарч шамшигдуулахаас даа...өмсчихөж болмоор зүйл байвал авдаг хэрэг ээ...байхгүй бол яаая гэхэв...одоогийн байгаа байдалтайгаа эвлэрхээс өөр аргагүй...ямартай ч бүх юм сайхан болно гэсэн бодолтой байна...

хуучин ажиллаж байсан газрын дарга өөр ажилд шилжиж, хүмүүс ирж буцаад ирж буцаад, орж гараад орж гараад байгаа сурагтай...гайгүй сайн харилцаатай байдаг нэг эгчийн бие бүүр муудаад, одоо бүр шалдаа буусан шинжтэй харагдана... 

амьдрал аа гэж...сонин л байх юм даа...номын хэсгийг уншсан хүмүүс санал сэтгэгдэлээ үлдээнэ үү...баярлалаа... 

2 сэтгэгдэл:

null
single_leaf (зочин)

sonirholiig mini tatahaar nom orchuulj bgaam shig bh chini..... neeree l gerleseniihee daraa uurtuu bolon hund zohitsoj amidarna gedeg ch davshgui dawaa um shig bna. eej aaviigaa haraad suuhnee yaj ingej olon jil tuushtai, tevcheertei amidarch bsan bnaa gej bodhoor l baharhaj, bayarlaj, gaihshirch orilmoor.... bi bol yagaad ch diilehguim shig bna. negen tanildaa halit duulgatal salj bolohgui gene... amidiin hagatsal gej aihtar yum bdii shuu dee gene. Boduul ooroo ch gesen odii boltol gantsaaraa yavj bhiig bodhod bas l ter amidiin hagatsal gedgiig uzsen hun yum bailgui dee. yutai ch ene nomiig garanguut ni hudaldaj avaad unshina. tegseneeree negdugeert huuhduuded buyan bolj, 2rt uurtuu bas oyunii hurungu oruulalt hiine. goy...

3apaa (зочин)

Хэсэг таалагдлаа. Хурдан хэвлэлд өгчихвөл уншлаа шүү... :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)