саяхнаас тэр миний амьдралд эргээд орж ирсэн...уг нь намайг тоохгүйн байна, бүткүйн байна, болихоос доо гээд бууж өгсөн юмсан...тэгээд л ямарсайндаа өөртөө хайртай нэгэнтэй учирч түүгээр хайрлуулж, эхнэрийн дүр эсгэн амьдарч байгаа юмсан...яах вэ? гэнэт алга болсон шигээ гэнэтхэн гараад ирсэн...уг нь мартаж байсан юмсан...тэгсэн чинь хамаг хөдөлмөр зүтгэл талаар болгочих юм...өөдгүй амьтан...

түүнийг өөдгүй амьтан гэж нэрлэж байхдаа хүртэл хамтад нь хайр дайгаад байгаа ч юм шиг...би нээрээ солиотой амьтан юм дөө...үхэж өгөхгүй, амьдарч чадкүй...надаас өөр саак галзуу гар байсан бол аль хэдийн хайртай дуртай, ханьсая жаргая гээд дуулцан явж байхгүй юу...яахаараа ийм доожоогүй думаа царайтай болчдог байнаа...өөрийгөө үхээнц өчүүхэн байгаад гутрах юм...

...гадаа намар ирж, уур амьсгал жихүүн болж эхэлж байсан юмдаг...утаалахаар гарлаа...тэр ирчихэж...тоглоод байна уу гэмээр гэнэт гэнэт сонин сонин газар хүрч ир, эсвэл гарч ир гэнэ...заншил ёсоор утаалгын талбайдаа очлоо...худлаа үнэн пан пан гэсээр нэг мэдэхэд цаг хэдийнэ шөнө дундыг дайраад гарчээ...гэтэл тэр гэртээ харихгүй, хамт гадаа зогсоё гэдэг юм байна...мэдээж би дуртай байсан, баярласан тэхүү? тэгээд гаднаа чадкүй гэсэн маск зүүгээд, ёооо, аймар тэнэг ээ...тэгсэн нөгөөх чинь за за тэгвэл харанхуйд гэрлүүгээ алхахаас гэхээр нь манайд орж буу халж сууя хэмээн аргагүйн эрхэнд зөвшөөрлөө...түүнийг дайлах юм юу ч байсангүй...би хэлсэншдээ, ганц өмд, ганц цамцтай байсаан гэж...тэхээр гэрт идэх юм байхгүйтэй барг л адилхан байсан нь тодорхой...яг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг мах дуусч таарч билээ...уг нь хоол хийх мэргэн санаа төрсөн л дөө...

баахан ТВ харж суулаа...олигтой юм ч алга...түүний авчирсан ганц нэг газтай ундааг урдаа тавиад худлаа жижикэн жижкнэ балгаал, хэхэрчих вий гэсэндээ асар болгоомжтой ууж байж билээ...хамраараа газ гаргаж нүдэндээ нулимс цийлэгнүүлчих ч юм билүү...урьдаас төлөвлөгдөөгүй зүйлс болж баг алах вий гэсэндээ байдгаараа нямбай байлаа...ядаж байхад зүрхний цохилт бөмбөр шиг санагдаад цохиуры нь хугалаад хаячмаар санагдаж байв...тэгээд баахан даарлаа...гадаа удаан зогссоныг ч хэлэхүү ширхэн гуя ч салгалж байх шиг...дулаацмаар байдаг...тэгээд эрүү чичирч байгааг мэдэгдүүлэхгүйг хичээн маш тактиктай ярьж суулаа...худлаа инээх гэх мэтээр бүр хүнд чичрэлтийг аргалж суусан ч түүний хажууд биеэ бариад юун чөлөөтэй байх манатай...

шөнийн хэдэн ч цаг юм бүү мэд ээ...ямар ч байсан газар хэвтэхээр шийдлээ...хэдийгээр парайсан жинс минстэй ч хэн хэн нь даарч байсан тул өвөртөө хэвтэхээр болж хөнжлөө давхарлав...би биеэ барисаар...тэгтэл тэр бүр чичрээд, 5 баллын газар хөдлөлт болж байгаа мэт салгалж эхэлдгийн байна...би шийр зааж гэрийн эзэн гэсэн аятай юу ч болоогүй мэт дүр эсгэн хэвтээд л байлаа...улмаар нүд анилдаж нэг мэдэхнээ биеэ сул тавьчихсан чичирэлтийг захирцан хэвтжийв...тэгээд юу юугүй өнөө залуугаа бахим том гараараа бэлхүүснээс гнь тэврээд авлаа даа гээлүү...бичкэнээрээ би тэврүүлсэн байлгүй яахав...сайхан дулаацлаа...тэгсэн нэг мэдсэн чинь тас явжээ би...анзаартал миний уруул мэдрэлээ алдсан уу эсвэл хүний уруул ирээд наалдсан уу ялгахаа байж цочсондоо цочмог бүл гаргаж залуугийнхаа хамарлуу хусаад авлаа...гэхдээ санамсаргүй л дээ...хэдийгээр би каратагийн хар бүстэй ч нэг их хүн амьтан тохолйдож унагаж байгаагүй л дээ гээлүү...

ингээд бидний албан бус анхны шөнө хамар-уруулны асуудлаар өндөрлөв...би тэр өдрөөс хойш түүнээс сураг дуулсангүй...тэрэнлүү эхлээд залгахгүй юм шүү гэсэн сэтгэлийн хатаа гээж, ухаан санааны контролоо алдаж эхэллээ...нэг мэдсэн би түүнтэй ярьж байгаагаар өөрийгөө оллоо...яах гэж залгадаг байнаа? ингээд тэнэгтээд байдаг байхгүй юу...золтой л би чамд сайн, харж явдаг энэ тэр гэцэнгүй...

хэд хоног хоолойгоор хоол давахаа байлаа гэж худлаа хэлээд яахав...хоолонд сайн хүн л дээ би чинь...идэж уугаал үхчилгүй явж л байлаа...тэр намайг мартахаар шийдсэн бололтой...хамар нь хайран санагдсан юм болов уу даа гээд би ч түүнийг мартахаар шийдлээ...

 

үргэлжлэл бий... 

 

6 сэтгэгдэл:

null
zurh (зочин)

heheeh undaa uuj baigaa ni ih l tanil durslel baih chinee, haa saigui ingediin baih daa 53 gesen too orullaa

Tarchlaan (зочин)

уНДАА АВАХДАА ЖҮҮС ЭНЭ ТЭР АВЧ БАЙХААС, ХЭ ХЭ ХЭЭ

nulimsiig meni buu arch (зочин)

tiimee er ni hair durlaald ehleed gald shtaj bui met bdag harin daraa ni dol tsog bolchihdog buur daraa ni tsog ch ugui yu yuchgui holdooj alchih shahdag

3apaa (зочин)

Танил бичлэгтэй хүн байх чивээ... Хөөрхөн бичсэн байна шүү... Үргэлжлэл хүлээж байна.

itsme (зочин)

наадх чинь шал тэнэг санаачлагагүй, яах гээд байгаа нь мэдэгддэггүй тэнэг залуу байна. чи тэгээд шйидвэрээ гаргаад хүнтэй сууцын биш үү? Одоо тэгээл өнгөрөөшдээ. Нүүр буруулаад л урьдах хүнтэйгээ яаж сайхан амьдрах вэ гэдгээ л бод л доо. Шаал дэмий тэнэг залуугийн хойноос шаналж сууж яадаг байна аа? /За би ч ямар тэр сэтгэл зүрхний асуудал мэдэх биш дээ. хэхэхэ./

yadarga (зочин)

shartaltiin baidaltai yuuu ch hiih huselgui bjagad olj unshlaa.bi ingej durlaj hairlah yumsaaaan. hair bna durlal bna geel theer ene humuus shig iim dogdolj bariku zaaa tgd utasdaj ntr gehgui bol martaal..amindaa uuruu ehelj utasdahguim san gej guriijaagaal terendee dasaaal martagdchihiin..hyamdhan hairnuud l um bhdaa..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)