гэхдээ миний сайн болдог залуу бид 2-ын дурлал бол дууссан юм шиг байгаам...саяхан би түүнийг агсан гар гэсэн мэдээг папарациас зургийнх нь хамт аваад нилээн балмагдлаа...энэ надад түүнээс зайгаа барих хангалттай шалтгаан болсон юм...уг нь би түүнд сайн ч арай ч ийм байдалтай нь эвлэрч чадахгүй...юу гэвэл, би архи уудаг архи биш юм аа гэхэд согтууруулах төрлийн зүйлийг хэтрүүлж хусдаг гаруудад ясны дургүй...тэгээд эмэгтэй хүнд гар хүрдэг бол бүр ч дургүй...өөрийгөө баахан зэмлэлээ...гэнэн материалист хар хүүр гэж ирээл...тэгээд хүүхдийнхээ аавтай хэсэг амьдрахаар шийдлээ...түүнд би өдөр өдрөөр хайргүй болж байгаа ч юм шиг...тэнэг зан, хэлсэн үгнүүд нь, бодлогогүй байдал нь гээд л...таалагдахаа байж байнаа...амархан уйдамхай хүний зан юм болов уу...дурласан хүмүүс минь яахаараа ийм дүүрцэн гарууд байдаг байнаа гэж өөрийгөө ба бусдыг зүхмэр аядав...гэвч бас бүгд бүтэлгүй гарууд байсан уу гэвэл үгүй ээ...
миний анхны хайр надад 15-16-тай байхад тодхиолдсон...түүнийг гөөмөө гэдэг...надаас 1-2 дүү байх...би түүнийг алсаас харж, зүүдэндээ түүнтэй ярьж, жирийн амьдрал дээр бол зүв зүгээр байрны найзууд шиг л байдаг байлаа...тэрний араас охид олноороо үхдэг байлаа...би ч бас үхэгсэдийн нэг байсан бөгөөд үүнийгээ ил гаргалгүй дотроо шаналан тарчилж үхдэг тип нь байсан юм шиг байгаан...гөөмөөгийнх манай орц...яг тэднийх ч биш л дээ, өвөөгийнх нь...тэр охин дүүтэй...тэр нь нилээн эрх...гэсэн ч тэр дүүгээ сайн харж ханддаг ах байлаа...
түүнийг би анх удаагаа ширээний теннисэн дээр харж билээ...манайх 40 мянгатад байсан бөгөөд байрныхаа гадаа ширээний теннистэй байсан юм...зун хавартаа салхигүй өдөр хүүхдүүд ракет бөмбөгөө бариад оочирлодог байлаа...гөөмөө солгой тамирчин байсан юм...би гэж хүн тэр өдөр хичээлээ тараад ирж явлаа...ширээний теннис дээр олон хүүхэд овоорсон байхыг үзээд чухамдаа л сандарч гялс мялс гэртээ орж поорм паарчкаа сольж аваад л цай цүйгээ ч олигтой уусан юм байхгүй гарч билээ...тэгж явахдаа подийзонд хамар загатнахад нь хамраа имрээд тэгээд л гарч тэдэн дээр очлоо...тэтэл манай орцны дэнкийсэн том охин ирснээ, энэ юу вэ? гэснээ хацар дээрээс нэг юм авч хаяв...нүдэнд үл үзэгдэх ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй зүйл...тэгснээ хаха, хацар дээрээ нусаа наачиж гээд инээдэг юм байна...теннис тоглоод шуугилдаж байсан хэд нь анзаараагүй байх л даа...гэхдээ л г-г сонсчих вий гэж би их л хичээж байлаа...бакь охин намайг олж харахаас өмнө г намайг харцан нь тодорхой...учир нь тэр намайг ширтээд л байсан юм...
лүүзер царайлсан миний тоглох ээлж ирлээ...тэгтэл солгой гарт надтай их удаан харилцахыг хичээж байлаа...би дотроо үхтлээ сандарч хожигдохгүй юмсан гэсэн зуулттай байж билээ...мэдээж лүүзерүүд л хожигддог...би бол лүүзер...энэ ч яахав...хамгийн гол нь солгой гарт мундаг тоголдог байсан юм...ямартай ч тэр намайг хараад байгаа нь үргэлж мэдрэгддэг байлаа...өөр юм харжаагаад эргээд харахад тэр харчихсан л зогсч байдаг байлаа...тэгээд харцаа мөргөлдмөгц би ичээд наачина шүү дээ...эвгүй л дээ..гэхдээ дэндүү гоё мөргөлдөөн....
гадаа тоглохдоо өмсдөг хувцаснууд түүнд дурласнаас хойш чухамдаа л гологдож эхэлдэг юм байна...энэ ч яахав...угаасаа би ганц өмд, ганц цамцтай л байсан ...тэгээд нэг өдөр ширээний теннис дээр тэр алга байлаа...тэгтэл чүжээ гэж нэг гар "г ингэж цохидог, г ингэж ракетаа брьдаг" энэ тэр гээд амнаасаа унасан 10 үгнийхээ 9-д нь г-гийн нэрийг хэлдийн байна...манайхан ч аа чүжээ чи г-д сайн болчиж, гээл ханан дээр Г+Ч=ловүерхэл энэ тэр гээл...саак саак графиттууд харагддаг боллоо...дотроо дургүй байсан ч би өөрөө ч графиттад гар бие оролццон явжийлаа...тэгээд бүр чүжээгийн өмнөөс гөөмөөд хайрын захиа бичих, гөөмөөгийн өмнөөс чүжээд хайрын захиа бичих, дамжуулах гэх мэт ажилд хуруу дүрсэн гэжугаа...
теннисний ширээн дээр Ц байвал тоглосон болдог, байхгүйд нь харин онцгүй байдаг байлаа...Цд улам л татагдах боллоо...бид ч том боллоо...10-р ангид орох үед тэдний өвөө нас барсан юм...гэхдээ энэ хугацаанд манай эмээ, өвөө ч нас барсан байлаа...аймшигтай хагацал...би түүнийг хараагүй олон жил болж байна...харах юмсан гэж боддог ч хараад яах билээ...уулзах юмсан гэж санадаг ч уулзаад юу ярих уу? бас л өөрийн гэсэн амьдралтай болчихсон яваа биз дээ...гэхдээ л харахсан...яагаад гэвэл нандигнаж хайрладаг хүн минь тэр болчихсон...сонин юм шүү...
тэр намайг өдийд санадаг ч үгүй байх...тийм ээ, би түүнд хайртай...түүнтэй холбоотой олон нандин дурсамж бий...би дурсамжаа хадгална, түүнийг ч бас...цаг хугацаагаар аялж болдог нь яасан сайхан бэ...түүнийг их санаж байна...эргээд тэр үедээ очмоор байна...
5 сэтгэгдэл:
hehe, bi bas anhnii hairaa ih sanadag gejugaa, daanch muu hog namaig sanadag ch yum uu guu ch yum uu
өөрөө мэдэхгүй бас нэгний анхны хайр болоод явдаг л байх да би, бид... тэр намайг элэг зүрхээ огшоон байж хааяа боддог байх, байх ч биш боддог байж таараа. өдөр ирэх бүр л дурлалгүйгээр амьдрах аргагүй болж байна да...
Үнэхээр нууцын нууц зэрэглэлд энийг чинь би оруулчихсан юм даа. Надаас хэн ч асуусан "шууд оргон зайлуулдаг", бодвол миний бодлын минь "өмч" юм байгаа биз дээ. За тэгээд өөр юу ярихав дээ агуу хайрын өмнө хоёр баатар байхгүй л бол гээл бодоод үзкүй ээ...
laag huurhun bichjee. neeree l arvan jild bh ueiin genen bolood uhuurdum anhnii hair sanagdchihlaa. oligtoihon ch toogoo bodood hicheelee hiij chadahgui baij ter neg nudend torson huvguundee huurhun haragdchih geed l hicheedeg baij bilee... heheh uneheer huurhun, ariuhan gej helhees uur yu geh ve dee. yamar ch har muu sanaa baihgui, eldviig bodoj tungaasan zuilgui tsever ariuhan...
ЭЛДЭВ ШАЛДАВ ЧИМЭГГҮЙ ОЙЛГОЦТОЙ САЙХАН БИЧЖЭЭ. ЦААШАА ДУРЛААД БАЙГААРАЙ. ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. БИ Ч БАС ЭЦЭС ТӨГСГӨЛИЙГ НЬ ХАРАХ ГЭЭД ХИЧЭЭЖ Л ЯВНА