тавьтаргүйтэл...

 

 

хажуу ширээний унжуу бөгст хатан жоомны чанасан хар кофег уухаар явах процессоо инээцгээх үү гэж нэрлэдэг байсан бол намайг "тавьтаргүйтэх" гэж нэр томъёо ашигласны дараагаар шууд тавьтаргүйтэцгээх үү гэж хошинтож ч байх шиг...дандаа хүний юм дураараа авнаа...балиар...өчигдөр цаг бүртгэдэг шармигар шар жоом ирээд явсан...хүчээр шахуу нэг бүртгэл дээр гарын үсэг зуруулхын...лайтай...хийгээгүй хэргийн төлөө хэрэгтэн болохыг хэлмэгдүүлэлт гэнэ гэдэгшдээ...би ч хоцроогүй таслаагүй хэдэн минутын ард гарын үсэг зурж л байна...энэ бол хэлмэгдүүлэлт...хүчээр шахуу зуруулж байгаа байхгүй юу...тэгээд тэрийгээ одоо нээх ажил хэрэг болгож хурал дээрээ яринаа...их дөвчигнөнө...цаг бүртгэдэг карттай болчуул амаршдээ гээд байхад л иймэрхүү явган нүцгэн аргаар яаж ийж байгаад хэрүүл тэмцэл хийж, хэл ам татлаастай...энэ рэйзэн гэдэг ирээсний амт улам л муудаад байхын...уг нь оросын забава ирис шиг байдагсан...эсвэл энийг бас хужаа ах нар дуурайгаад сэтгэчихэв үү?...ядаргаатай юм...

за энэ ч яахав...бага байхдаа эрэгтэй найзтай байлааштээ...тэр үед эрэгтэй, эмэгтэйн ялгааг нэг их мэддэггүй, тэгээд ч балчир байж...нэрий нь эрка гэдэг...манай лагерийн гар л даа...одоо чухам сайхан залуу болоод үр хүүхэдтэй болсон гэсээн...багадаа намайг их л зугаацуулдаг байлаа даа хөөрхий минь...намайг ширдэг дээр суулгачихаад л урд гараад концерт тоглож өгдөг байлаа...манай нэг эгчмэд найзтай хамтарчихжээ бас...нэг нэгнийгээ, ээлж ээлжээрээ зарлаал хөтлөгч болоод наачина, тэгжийснаа нэг нэгээрээ дуулаад, шүлэг уншаад...эгчмэд найз харин бүжиг хусаад алаад хядаг байштээ...би ч биширсэн гар алгаа хорстол ташиж байгаа юм чинь...хамгийн гоё нь бүгд сэтгэлээсээ...яааа, лайтай...

жаахан томроод ирсэн чинь хүйсийнхээ ялгааг мэдсэн үү яасан ичиж гэрэвшээд....ёооо...эгцэлж харах нь битий хэл нэрий нь сонсоод л хацар улайгаад сүүлдээ бүр ах эгчийг эрка чинь, энэ тэр гэж шоглохоор уйлж энтэр бас л шоучин байжээ...хамгийн хөөрхөн нь тэр үед циллоодон гутал гаржийлаашдээ...юу вэ, охид л сайн мэдэх байх...охид өнгө өнгөөр нь өмсөөд наачнаа, өсгийтэй өсгийгү...өнгө загварын өргөн сонголтгэдэг чинь тэр үед байлаа шүү дээ...мань бол улаан циллоодон сандалтай...бас л хурган өсгийтэй...тэгээл нартай борооны дараа гэрээс гараал явжийхгүй юу, нойтон өвсөн дээр хальтирааск...эрка гэрээсээ бас гараад, харцаан харцан...би ч ичсэндээ бантсандаа амандаа үглээд, уур дүрэлзээд ганцаараа ярьж /ярих ч гэж дээ хараал урсгасан/ баахан дэмий  алхаж, хэрэгтэй хэрэггүй газарлуу зорилгогүй зугаалж байж сая нэг юм тайвшраад, мартаж энтэр...

лагерийн дэлгүүрт интоорын жижиг шилтэй ундаа авдраар нь зараад наачина...хатсан яавлаг, хар чавга...арууннэг хорийн чихэр эднүүс чинь лангуун дээр өрөөстэй...100 гр чихэр авахад л бор цаасан уутанд хийгээл өгнө...амандаа ганцийг хүлхээл чавкдчина шүү дээ...новш гэж, ямар гоё байнаа...лагерийн байрлал үнэн тас...тухайн үедээ л том том дарга нарынх байсан бололхоор юм юмтай наасан...юу вэ...улаан клубтэй...тухайн үедээ оройд нь кино эсвэл диско% өдөрт нь спорт зал болдог байлаашт...яааае ах нар зүгээр палаавктайгаа сэлээд наачина...одоо бодходп бас л давгүй биетэй хүүрнүүд байж гэж санаад байгаан...тухайн үед том байсан бол дэлсээд үснээс нь чирээд явжийхгүй юу...дааэнч сайхан амьтас байсан даа.../шүүрс алдав/

хатан жоомны дотор аягүй хачин байна гэнээ...чөлөө аваад явах гэж байх шиг байна...нял нял дугараал байна...няцлуулмар чинь....эрэлхэг швейкийн хөгжилтэй явдлыг уншиж байгаа...саак зузаан болохоор одоо л дундаа орж байна...ойрд хатгамал хатгаагүй бузгай миарч байнаа...бүтээлч чанараа алдаад байна уу хөгшрөлт явагдаад байнуу бүүүр ялгахаа байлаа...захирал ирж байна...харчуул нойл царайлчаад гээд загнах байх...ажлаа хийхээс дээ...

 

I'll be back!


 

2 сэтгэгдэл:

null
urnaa (зочин)

xexe

билгээ нь байна өө (зочин)

Найрууллага сайтай бичжээ кэкэ хөөрхөн ззүйл бичсэн байна өдрийн тэмдэглэлийг сайхан хөтөлж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)