цонхоороо харж байгаад санамсаргүй зураг дарж орхисон нь модны нэг хэсэг байв...хамраас нус гоожиж байгааг үл тооцвол ерөнхийдөө давгүй л байна...өнөө өглөө болон цайнаасаа ирэхдээ хоцорч яваад хоёронтоо захиралтайгаа халз тулгарав...эвгүй байсан гэж жигтэйхэн...хатан жоом үүдэнд таарч гай болдог байшт...дээгүүр харж яваад золтой л дээр нь гишгэчихсэнгүй...миний хажуугийн унжгар бөгст хуучин ажлын мөрөн голын шулам хүүхнийг санагдуулчлаа...хараад байсан чинь харин копидцон юм шиг ижилхэн характертай гарууд уу гүй юу...сайхаан сайхан...
алба, амниы ажлууд шил, шилээ даран ярайна...алинаас нь эхлэхээ үл мэднэ..гэхдээ бүгдийг нь хийхсэн гэмсэн хүсэл...хэктик өдрүүдтэй нүүр тулсаар учраандаа цадаж, урдахдаа дасч орхижээ...хайр майр бодохтой манатай л байна...ямартай чөнөөдөр өөрийгөө арай өөрөөр арай гайгүйгээр харуулж чадсан байх гэж бодож байна...ялангуяа хатан жоомныхонд...хатан жоом ярвайгаад л байж байсан...тэрнээс айхгүй л гэжугаа...өнөөдөр чихэр хэтрүүлчих шиг боллоо...гадаадын үзэмтэй үрэл байдагшдээ, нөгөө биг бэн энтэр гээд...тиймэрхүү чихэрт нугасгүй гэжугаа...салахын арга алгаа...гэр бүлийн уур амьсгал хурцадмал байна...хамтран амьдрагчийн бяцхан хайр нь явчихсан...өдөр цайнаараа хэдэн дэлгүүр орлоо...мөнгөгүй ч зүгээр л харж явах гэж тэр шүү дээ...зулзагадаа авчихмаар зүйл байна уу үгүй юу гэж харлаа...байх шинж алга аа...
мини браво ч тэр аз ч тэр юу ч үгүй хоосон болчихож...шинэ бараа иррлээ л гээд байдаг...тэнэг хүмүүсийг мадлачихаж байгаа царай нь юм болов уу даа...маргааш номоо эцсийн байдлаар хянаж үзэх байх...тэгээд л өгчихнө дөө...дараа долоо хоногт жинкнээсээ номоо тэврээд сууж баймаар байншүү, хайрт хүүхдүүд минь...гэснээс ТВ9-өөр гардаг үлгэрийн цаг үнэн панаалтай шүү...өвгөн үлгэр ярина..энэ нь их инээдтэй..дараа нь хүүхдүүд юу ойлгосноо ярина...бүр ч инээдтэй...сонссоноо яг эргээгээд өвгөнд яриад наачина шүү дээ...тэгээд баярлалаа өвөө...баяртай өвөө гэх мэтээр хоороорооо аягүй их үг хэлнээ...ядаж байхад нь цаанаас нь үг заагаад одоо энэ үгийг цээжил гэдийм шиг байгаан...ямар ч амьдчилал байхгүй...
за энэ ч яахав...ядарч байна шүү...сайхан амрах хэрэгтэй байдаг...
мп3 доторх дуунуудаа шинэчилмээр л байдаг...бүтэхгүй шинжтэй...мартчаад байхын...эсвэл яг сонсох болохоороо цэнэглэхээ мартчинаа...лайтай наасан...манай ажлын анчин баавай гарах гэж байн...ажилсаг залуу, уг нь гайгүй толгойтой л доо...хөөрхий дөө...найз охин мохин, эхнэр мэхнэр_ хүүхэд шуухад боддиймуу гүймүү бүү мэд...
атран амьдрагчаасаа уйдаж эхэлж л байна...харьцаа сонирхолгүй болж, харахаас жоохон жоохон дургүй хүрдэг болоод байгаа...анх уулзаж учирдаг байсан шигээ шохоорхохоо больсон...би ч новш юм даа...
ингэсгээд харих минь....аягүй бол араас татлаа түлхээ болж, татаж чангаагаад хэл ам татлаад унана...ханиад хүрчих шиг боллоо...зулзагадаа халдаачих вий дээ...бусад нь ч яахаввлввгэснээс ханиад авахгүй биз?
3 сэтгэгдэл:
Чи нөгөө хэний хуулбар уу үгүй юу?
Өө би будран орох цасан ширхэг л гэсэн үг. хэ хэ
Bi tegvel boroonii dusal