унгахад учир бий...

амаараа унгахаа болиул яасан юм бэ залуучууд аа...прополистой прополисгүй, ургамалын найрлагатай, найрлагагүй наян шидийн оо цаагуур чинь зарж байна...амны хөндийн эрүүл ахуйдаа 7 хоногт ядаж 1000 төгрөг зар л даа...бүр байг гэхэд 300-гаар бохь аваад жимсний үнэрээр унга л даа...хичнээн сайхан ярианы сэдэв байсан амныхаа эвгүй үнэрээр хамаг эрч хүч, сонирхол бууруулж байншдээ...яасан ойлгодоггүймбээ...ийм амтай байж эхнэр хүүхдээ яаж үнсдэг байна?...эвгүй биш үү...шүд буйл өвдсөн үрэвссэн байдгийн бол эмчлүүл л дээ...саарсийнбэ...ханиаднаас сэргийлэх гээд сармис зажилсан байг л дээ...үнэрий нь арилгах арга хэмжээ авч байгаач дээ...тэгээл жунгааг санагдуулам эхүүн үнэртэй байж болкүй биз дээ...болно л доо, гэхдээ муухай биз дээ...

манай хажуугийн хүүхэн хоолонд орж ирчихээд хүнээс дандаа бохь царайчилдаг юм...цалин өндөртэй хүн бохь авдаггүй бололтой, эсвэл өндөр хэрэгцээг нь хангах өндөр зэрэглэлийн бохь олддоггүй байх...би гайхжийн...ажлынхааөрөөнд орж ирэхэд хав халуун байх юм...заланд 8-уулаа суудаг ч нөгөө хажуугийн хүүхэн даардгаас болж цонхондоо завсар ч гаргаж болохоо байсан...хүүхэн даардаг учраас, харин үлдсэн 7 нь халууцаад хацар ам нь түнтийж улайдаг...хэцүү байдаг...зорицох гэсээр сүүлдээ ядарч улмаар толгой өвдөөд ажлын чадваргүй болдог...би айжийн...

халх голд хамт байлдаж явсан анд маань өнөөдөр надад 2 орос чихэр, 1 дэхид манай зулзагад хөөрхөн майк бэлгэлж саяхан бас кола өглөө...баярлажийн гэж жигтэйхэн...маргааш надад юу өгөхийг би таашгүй...whahaha...хажуугийн хүүхэн орилж ухаан самуурууллаа...цонхоо хаачих дааржийн гэсээр хамаг агаар хаачлаа, муу унжуу бөгст чинь...гайтай их ажилтай байнаа...хаашаа харж үхэж далдардгийн байгаан бүү мэдээ...одоо бүүр залуу малуу бодохоо больсоншт...ажил бас дахин ажил...

сонин хүмүүс бас байхымаа нээрээ...бүүр солиотой...нэг баагий МУИСт мастер хамгаалаад дахин японд юу ч юм хамгаалаад ирсийн байх...өөрийгөө дэндүү сайн англи хэлтэй гээд бодчиж...тэгээд нэг газраас ирсэн орчуулгыг нээх сайн бус хийчхээд төлбөрөө нэхэж манийг зовоогоод...би алдаагий нь хараад наасан...алдаа байна, засвар хийсэн гэсэн чинь асуух юм байвал надаас асуухгүй яасын, гэснээ за за, өгөх мөнгөнд чинь тааруулж хийсийн гэдэг байгаа...хүн яахаараа ийм байдаг байнаа...гайхах ч шиг...өнөөдөр ирээд ичкүй мөнгөө аваад явлаа...дургүй хүрээд байхын...балиар харьцааны соёлгүй хүүхэн байнлээ...японд ийм байсийн байх даа...

номоо хэвлүүлэхэд бараг бэлэн болсон...80 хувьтай байна...одоо эцсийн байдлаар хянаатахвал болчих гээд байгаа...дараа долоо хоногт шинэхэн хэвлэгдсэн номоо догдлонгуй болоод бадрангуй, бага зэрэг айдастайгаар тэврээд зогсож байх юм байна л даа...хажуугийн хүүхэн үе үе надруу хяламхийнэ...ажлаа сайн мэдэхгүй хэрнээ хэнтэй ч дээрэнгүй харьцах бөгөөд тааламжгүй авир гаргана...би түүнд дургүй...энд сууж байгаадаа харамсаж байна...жоом шиг хүүхнийг хармааргүй байна...аа, жоом! таавчиг шидээрэй!

дарга гадагад явсан болохоор ажилдаа жийнстэй ирээд сайхан байнаа...яадгийн новш гэж...чөлөөтэй хувцас өмсөөд биеэ чөлөөтэй авч яваад гэртээ хүргэж өгч бgaвал болоошт тийм бддэ...

өнгөрсөн хагассайнд найзыгаа эргэж очлоо...нөхөртэйгөө яг ижилхэн охин тэвэрчиж...яахаараа аавыгаа ингэж өвчдөг байнаа...гэснээс манай зулзага сүүлийн хэдэн өдөр жаахан лагшин чилээрхэнгүй байгаа...гадаа гэнэт хүйтрээд, гэр дагаж хүйтрээд тэгээд үр даарцан, хоолой өвдсөн байнаа...би бас даарсан байнаа...сэтгэл улам хөрсөн байнаа /хадуурав/...тэгээд зүрх өвдсөн байна...

зия, сайхан хөгжим сонсонгоо ажлаа хийе.... ажлаа хийхкжаагаад жийчихвийдээ...muahahaha.../күүкэлдэйн киноны мангас шиг инээв/...манайд шинээр орсон нэг хүүхэнчихэр тарааж байна...идхүү эс идхүү? датс да куэсчон...ахахаха...


6 сэтгэгдэл:

null
Доктор (зочин)

Гоё бичжээ, хөгжилтэй бөгөөд бас үнэн. бас сонирхолтой

itsme (зочин)

хэхэ

single_leaf (зочин)

blogiig chini udur bur shalgaj, uuriin yum shig l shine zuil haij, bichsen bol unshaad l, ter udurtuu l hiih ajiltai unjih yum... saihan ch bichih yum, unen ch bichih yum. yahaaraa iim avyastai bdiim dee. bahdaj bshoo....

idree (зочин)

yamar soniniin

Зочин (зочин)

hurgan dargiig uzen yadaaaach haraal idsen unjuu bugustui erleg toohootgui maliig ajlaas ni halaad uguuch mai gesiin bi uuruu hii

3apaa (зочин)

Шинээр орсон хүнээс юм авч хэрэггүй л байдиймдаа. Цаана чинь жоом!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)