миний юм миний юм, чиний юм миний юм...

бид хэтэрхий бусдын зүйлд санаархаж, шунаж амьдрах юм аа...хажуугийн унжуу бөгст л гэхэд надаас байнга толь бичиг асууна...толь бичгээ өгчих, аа бас тооны машин, гелэн бал гээд л ахиж өгнө шүү дээ...тэгээд авсан юмаа эргүүлээд өгнө өөгэж байхгүй...өөрөө яагаад тооны машин аваад, хэдэн толь бичиг худалдаад авчихаж болдоггүй юм бол оо? бүр гайхаад байхын...бусдын юманд дэндүү найдаж амьдардымуу хайшаан...нарийний хувьд ч нарийн гэж сонссон л доо...өдөр болгон шахуу л өнөөдөр надад нэг хүн юм өглөө гэх ярианд нь бүр дасаж орхиж...лайтай юм...сая л гэхэд хажуугийн уушийн газраар ортол нэг хүн надад хар кофе авч өгөхөөр нь би ичихгүй аваад явчие гээд гараад ирлээ гэдгийн байна...тэгснээ ерөнхийлөгчийн зөвлөх гээд залуу 2 гадаадтай ярьж байна гэнээ...лайтай...ярина л биз дээ, би яахын бэ, тийм биз дээ...хатан жоомны талд урвасан нэг морь шиг хүүхэнтэй чаталлаа...овоо сайн мэдээлэл дамжуулагч гэдгий нь мэднэ...тийм ч учраас жоомон даргын чихэнд хүрээсэй гэснээ хэлж орхилоо...гэхдээ энэ тийм ч амар ам нээх толгой биш л дээ...маньд бол амаа хаана, харин цаашаагаа нээлттэй байх гэж санадын...   

хатан жоом өчигдөр хүмүүсийг хүний чихрээр дайлахдаа хажууд ирчихээд өөр хүний нэр хэлээд амандаа бувтнаад байхаар нь анзаарсанчгүй...чихрээр дайлжийна гэж мэдсэнчгүй...тэгтэл хөөе гэж авдийн...гайхаал харсан чинь сонсдоггүймүү, май гээд чихэр сарвайжийна...намайг хэлээд байсиймуу, өөр хүний нэр хэлээд байхаар чинь тэрэнтэй л яриад байгаан байх гэж бодлоо гээд хэлчлээ...тэнэг факинг авгай вэ...бүүр нерв хөдөлгөө хаячдаг байшт, харин ч нэг...damn! 

морь надаас сонссон зүйлээ ярихсан гэхээс байж ядаж байгаа бололтой...чухам л хатан жоомны үүдээр эргэлдээд уналаа...шинэ хүн ажилд орохоор ирж байна...хатан жоомноос нэг галдаад зөвлөх асуусан юм...та хүмүүсийг ажилд авахдаа хэрхэн олж авч ажиллуулдаг вэ...учир нь энэ салбар чадварлаг боловсон хүчин шаарддаг...өнөөдөр олон газар байгаа, олон ч хүн ажиллуулж байна...тэр болгоноос сайныг нь хэрхэн шилж байна вэ гэхэд хатан жоом, би энэ салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай хүн...түүндээ үндэслээд хаана хэн байдгийг сайн мэднэ /ам архив гэдгээ илчлэв/, тэгээд ч холбоо сүлбээ их байдаг тул түүгээрээ дамжуулан хүмүүсийг олж авдаг даа гэв...хүний нөөц ч мөн дөө...эхлээд их сайхан юм амлаад, мөрөөрөө байсан хүнийг уруу татчихаад дараа нь зайлуул зайл, явуул яв гэдэг эвгүй бодлоготой...том том захирлууд нь ч гэж захирлууд...тархиа угаалгачихаад л яваад байна...сонин шүү...зөвхөн нэг л талын мэдээллийг сонсдог гэжугаа...

за энэ ч яахав...гэхдээ л бүүр нэг дургүй хрүрээд байхымаа...манайхан гараад гараад алга болцгоочлоо...манай халх голынхон ч бас...халх голоос 2-уулханаа үлдсэн дээ...бусад нь сураггүй болсон...ай, амьдралаа гэж...

 
нэг найз хүүхдийнхээ үсний найрыг хийнэ гэж байсан..ирээрэй гэж урьсан...очкүй бол эвгүй юм даа...очиж туршлага судлаад дараа нь хүүхэддээ хэрэгжүүлүүл бас зүгээр л юм гэх ухааны юм бодоостой...ходоод хонхолзож эхэллээ...өглөө гарахдаа санд мэнд хүүгийнхээ иддэг жигнэмэгийг шүүрээд атгаад хармааруугаа чихчээд гарсиймсан...өлсөөд унахын...өөрийгөө үзэн ядчлаа байна...




 


Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)