
ийм болох байх, тийм болох байх гэж урьдчилан тооцоолж байсан зүйлс утгаа алдаж, юу ч болохгүй буюу арай үгүй байлгүй гэсэн зүйлс биелэх...аймаар шүү...түн гээд л ниргээд авдаг гэжугаа...саяхан ниргүүлчлээ...дотор хачин болоод өө! гэж гоншгонмоор ч юм шиг...за да, мэдэхгүй юм да...унжуу бөгст нээрээ тэнэгтэж өгхиймаа...MCS-д СББ өөрийнхөө архийг заржийна гэсэн чинь найдвартаймуу гээд байхын...уг нь СББ чинь MCS-ийнх биддээ...эсвэл үүнийг мэддэггүй захираланцар гэж бас байхын...гайхжийн...надаас АПУ-гийн Соёмбо, СББ-ийн Чингисийн харьцуулалтыг асуугаад байхын..би одоо эксперт юм уу хайшаан...сонин санагдчлаа...одоо утсаар худлаа бүлтрээл байна...сайхан хар хүүр шүү...
өнөөдөр нээрээ хогийн өдөр байнаа...өглөө нэг газарлуу яваад бичиг цохуулах гэсэн чинь цохдоггүй ээ...манай буруу л даа...тийм байж л байн байн зүтгүүлээд хэрэггүй л байхгүй юу...одоо захирал бүр захирлаар нь мундагдуулаад шийдэх юм байх...алнаа нээрээ...өмнөөс нь мань мэт л эвгүй байдалд орохын...нөгөө гарууд нь намайг хов зөөж элдвээр яриулжийж юмаа цохууллаа гэнэ, манайхан болохоор ийм юм хийчхэж чадахгүй гэнэ...гэхдээ яс юман дээрээ хуулиа дагаад цаанаасаа зохицуулчиж болох юмыг тэндээ зохицуулчаад ирвэл амаршдээ...өөрснөө залхуурдымуу эсвэл шанатрдымуу...би ерөөсөө ч ойлгохгүй байна...юмыг хүчээр, танил талаар хийлгээд сурцан...
морь өнөөдөр бараг харагдсангүй шүү...өглөө л бүрзийгээд сууж байсан...чөлөө авсын байгааз...тэр надад юуны хамаа...гэхдээ л...халх голд байлдаж явсан халуун чулуу хамт долоож, хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү төмрөнд хамтдаа хэлээ нааж орилж уйлж явсан андын маань хувьд жаахан тиймхэн өдөр байгаа байх...зулзага нь аймаар хөдөлгөөнтэй, сахилгагүй болж байгаа гэсээн...тэхээр нь би зод гэж хэлсэн...очоод тэл жижкэнимийг хазаад чимкээд зодоо унагаачхийнсаа... аймаал зэвүүшдээ зүэл...
ойрдоо толгойд мөнгө л бодогдох болж...би ажиллах ёстой гэсэн бодлоор л амьдарч байх шиг...их ажиллавал их мөнгө олно гэж бодсон, худлаа юм шиг байна...дараагийнхаас нь болино доо...угаасаа ном гээд зав муутай болчих биз...хүнд хийх юм мундахгүй их байна шүү дээ...гол нь ямар нэгэн зүйл барьж аваад сэтгэлээсээ хийх л хэрэгтэй юм шиг байна...сэтгэлээсээ хийсэн юм л хүнд эргээгээд сайн сайхныг өгдөг юм шиг санагддын...
арын ширээнд нэг зэвүүн авгай, хажууд унжуу бөгст, хананы цаана хатан жоом гээд хүрээллийн хувьд ерөнхийдөө онцгүй уур амьсгалын дунд хавчуулагдцан байгаа ч бүх юм сайхан болно доо, ийм юм байх гэж өөрийгөө тайвшруулна...гадаадад байдаг нэг найздаа АХМ өгч явуллаа..илүү ачаа гээд 3-ны 1-ий нь аваад үлдчлээ...хармаандаа мөнгөгүй, ганц цамц, ганц өмдтэй байх чинь ямар хэцүү юм бэ...гэхдээ надад боломж олон байна...би олон найзтай, олон мөрөөдөлтэй бас ганц зулзагатай...түүний төлөө ганцаараа зүтгэхээс айхгүй байна...одоогийнх шиг аз жаргалгүй амьдрал надад хэрэггүй ээ...
өдөр болгон подийзноосоо гарчя явахдаа би нэг л зүйлийн тухай боддог...бөөн шинэ санаа...гэвч ажил дээр сөрөг энергийн дарангүйлалд ороод амархан бодол сарниж, яг юу барьж авч, юу хийхээ мэдэхээ байчихдаг...ямартай ч гэрийн хажуугийн албан газар машины зогсоолын цас арилгаж байгаа чимээнээр сэрэх сайхан байдаг...нам гүмийн дунд өвгөн манаач цас шүүрдэнэ, хусна...өглөөний цэвэр агаар...үнэндээ надад юу ч хийх хүсэл алга...урт хугацаагаар унтдаг ч юм билүү...тэртээх өнгөрсөн он жилүүдэд эргээд очдог ч юм билүү...дуртай ажлаа орхиод одоо энд юу ч хийж суугаа юм бүү мэд...юм ч бичих чадалгүй болчихлоо...унжгар өдөр байна шүү...

6 сэтгэгдэл:
Аз жаргалыг хүн сэтгэлээсээ эхэлж хайж олох хэрэгтэй байх, Сэтгэлийн мухарт ч болтугай гэрэл гэгээтэй гэгээлэг зүйл байгаа, Гэрэл цацруулсан тэрэл хүслээ бадамлуулж чадвал, Хүсэл нь биелэл болж, сэтгэл чин аз жаргалаар дүүрэх болно. Ааа гэхдээ чамд хүсэл мөрөөдөл, итгэл зориг байгаа цагт, Аз жаргал чамайг өөрөө хүрээлээд ирнэ, Анд нөхөд чинь чамаар бахархаж чамайг хүндлэх болно, Алдрай бяцхан үрээ чи хайраар бялхаана.
Хүсэл бүхэн чинь биелээсэй, Бодол бүхэн чинь бүтээсэй,
hugjiltei gar shuu
xexe balai yum setgej bhiin
Зүгээрээ найз минь яахав амьдралд иймэрхүү өдөр бас тиймэрхүү нөхөдүүд байж л байдаг ш дээ.Эртхэн харьж зулзагатайгаа эрхлэ жинхэнэ жаргал л тэр байх.
Азтай л юм, ядаж зулзагатай:p олсондоо баяртай байна шүү.