тийм ээ, би өөрөө унасан...өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гээд хүнийг хатуужуулдаг билүү?...тэгвэл би өөрийгөө хатуужуулж чадашгүй нь...би уначихсан...амьдрал гэдэг шатрын том нүүдлийн альхан нэг хэсэгт би бүдэрчихлээ...надад хайртай гэх эр хүнтэй дэр нэгтгэсэн ч би өөрөө түүнд хайргүйдээ түүнийг зовоож байна...өдөр бүр, бүр өдөр бүр түүний шаналсан царайг харж сэрдэг...хоол хутгаж, цай сүлэхдээ ч түүний тэр бодлогширсон гунигтай харцыг харсаар л байдаг...хэцүү байна...юу бодож санаж энэ хүртэл яваад ирэв ээ...өөртөө дургүй хүрч байна...би уйлмаар байна...
гэхдээ уйллаа гээд бүх юм байрандаа орчихгүй...миний эхлүүлсэн лай миний үхлээр л төгсөх байх...мэдэхгүй юм даа...эмэгтэй хүн дасч дурладаг гэдэг...түүнд дасах нь бүү хэл одоо үнэр нь ч, үйлдэл нь ч таалагдахаа байчлаа...түүнийг харахаар л нээх хүнд ачаа нуруун дээрээс дараад ч байгаа юм шиг болох юм...би түүнээс залхаж байна...чи намайг хайрласангүй, хайртай гэж хэлсэнгүй, надад ирээд эрхэлдэггүй, намайг тэвэрдэггүй гээд уйлж байсан залуу шүү дээ...би тийм хүйтэн хөндий хүн юм байх даа?...өөртөө дургүй хүрч байна...
би түүнийг нууц амрагтай болчихоод араар минь тавиасай гэж хүсдэг...тэр л жаргалтай харагдвал болох нь тэр...надаас өөр сайн хүүхнээ олоод сэтгэл тэнүүн байгаасай гэж хүсдэг...би яг л түүний доорх түгшүүрт, тэр миний түгшүүрийн орон зай дахь цаг хугацаанд амьдраад байгаа юм шиг санагддаг...би түүнээс холдмоор байна...баяртай гэж хэлсэн ч тэр сонсохыг хүсээгүй, чихээ тагласан, сонссон ч сонсоогүй юм шиг царайлсан...надад хэцүү байна...би түүний хүсээд байгаа шиг нь айлын сайн бэр байж, аав ээжид нь гарынхаа цайг уулгаж чадахгүй ээ...түүний хүсдэг хуучинсаг амьдрал л лав миний мөрөөддөг амьдрал биш...би залхаж байна...
энэ залуутай амьдарч байгаа ч эцэг, эхтэйгээ амьдар гэж хүсэх...энэ залууг хайрлах гэтэл дүүг минь бас хайрла гэх...зүгээр л уул усны ойр, ураг садны хол нь гэж амьдрах гэтэл уул усны хол нь ураг садны ойр нь гээд зүтгээд байх юм...нэгэнт бидний дунд нэг нялх амьтан байна...ирээдүй нь тун бүрхэг байна даа хөөрхий минь...дөнгөж учраад нэгнийгээ ч олигтой таниагүй байж эрдэнийн бөмбөг залгичихсан...миний л буруу...гэхдээ намайг гадагшаа явуулахгүй л гэж бөмбөг хийсэн юм шиг санагддаг...би уйлмаар байна...ямар хэцүү юм бэ...тэр үед хармаандаа трасттай /трастын гахайн махан утсан хиам биш шүү, бэлгэвч/ байх минь яав даа гэж боддог ч одоо нялх амьтнаа хараад би бүхнээс жаргалтай мэт бодогддог...яаж аборт хийлгэчихээгүй юм бэ гэж баярладаг...өнөөдөр энэ эрдэнэ минь л надад түшиг болж, амьдрах итгэл өгч байна...
яамаар ч юм бэ дээ...бидний хамтын амьдрал бүтсэнгүй ээ...би хүүхдээ аваад явъя гэхээр битгий яв, би явна гэх юм...тэгээд яваад өгөөч гэхээр явахгүй юм...миний хувьд түүнлүү эргэх арга байхгүй...дөнгөж хүүхдээ гаргачихаад би хангалттай шаналж, хангалттай ганцаардсан...нялх биетэй, эмнэлгээс гарсан өдрөөсөө уйллаа...1 сарь 2 сар, 7 сар уйлсан байх...тэр яг л чулуу шиг...миний хажуугаар яваад л, уурласан царайдаа хорсол шингээчихээд алхаад л...надад хэцүү, хүнд, түгшүүртэй байсан...ахад маань уурласан уур нь одоо ч бүрэн арилаагүй...
би зөндөө уйлсан...сэтгэл хангалттай унтарсан...тэгээд хөрсөн...би түүнийг хайрлаж чадах байх гэж бодож байлаа...гэвч болсонгүй...түүнд хайргүй ч, намайг хайрласных нь хариуд түүнийг жаргаана гэж бодож байлаа...чадсангүй...ямар ч хоол хийсэн зүгээр гэдэг хариулт сонсож, ямар ч сайхан зүйл бүтээсэн яахав дээ л гэдэг үг сонссоор сэтгэлийн минь баяр баясгалан бүр унтарч байна...миний түүнд бэлэглэсэн бэлэг бүхэн хог болдог...хөл нь даарч байгаа байх даа гээд гутал авч өгсөн...тэр өмсөөгүй...харин оронд нь өвлийн тэсгим хүйтэнд зуны ботинкоо илүүд үзсэн...
тийм ээ, бүгд миний буруу...би түүнийг хүсээгүй байхад нь өөрчлөх гэж оролдсон...хөгшин хүн шиг нэг л янзын хувцсыг нь солихыг хүссэн...эрүүл газаргүй болтлоо өвчинд баригдсан биеийг нь эмчлүүлэх гэж санасан ч миний санаснаар юу ч болдоггүй, бүтдэггүй...би түүний ээж биш, хайртай эгч нь ч бас, хайртай охин дүү нь ч биш...эмэгтэй хүүхдэд дэндүү хайртай түүний хүссэнээр надаас охин гараагүй...тийм ээ, би бол новш...хүсч байсан амьдралыг нь би бүтээлцэж чадаагүй...
ээж, эгчтэй нь хов яриад суудаггүй, түүний хүссэнээр сайхан харьцдаггүй...би бол аашны тулам...аавруу нь аймшигтай цэхэлздэг, би балиар новш...аав, ээжийнд нь нэг ч очиж хоноогүй, айлд хонохоор толгой өвддөг би бол новшийн новш...тийм болохоор надаас хол бай гэхээр явдаггүй, намайг насаар минь зовоох гэсэн бололтой...би уйлмаар байна...энэ бүхнийг орхиод холын холд одмоор байна...өглөө сэрэхээс орой унтах хүртэл түүний царайг харахгүй л бол сайхан байна...ядаж л өөрийгөө ялтан мэт бодож амьдармааргүй байна...
түүнд би хэдхэн зүйлд баярладаг...намайг хайрласанд нь, намайг ээж болгож хөөрхөн үртэй болгосонд нь, бас надад хайргүй хүнтэй хамт удаан байж чадахгүй гэдгийг эрт ойлгуулсанд нь...хоёр жил нулимсандаа живлээ...хангалттай...би түүнээс явнаа...тун удахгүй...

9 сэтгэгдэл:
Гуниг харууслыг сэтгэлдээ удаан тээх хэцүү шүү, Гутарсан сэтгэлээр хорвоог үргэлж харах бүр ч хэцүү, Гунисан тунисан сэтгэлээ хурдхан анагаахгүй бол, Гундуухан байдалдаа дассаар, гутарсан нэгэн болж хувирна.
Эргэцүүлж тунгааж байж шийдвэрээ гаргаарай, Эндэж алдах зүйл битгий хийгээрэй, Энхрий бяцхан үрийнхээ ирээдүйг сайтар бодоорой, Эрхэмлэж явдаг үзэл бодлоо ч бүү мартаарай
өөрийгөө л бодсон нь дээр дээ. хүү чинь ээжийгээ гуниггүй байхыг харахдаа хамгийн жаргалтай байна байх гэж бодож байна.
За инкээд бидний эгнээ нэгээр нэмэгддэг байжээ гэж... Чиний наад бичсэн болгон надад нэг л танил санагдаж байна шүү... Сэтгэлгүй амьдрал давсгүй хоол! Хар хурдаараа зугт! Дараа нь харамсаж огт болохгүй шүү... Хүүхэд л хэцүү байнадаа...
... МӨН ХЭЦҮҮЕЭЭ. НӨХӨРТ ЧИН БУРУУ БАЙХГҮЙ Л ЮМ БАЙНА. ТЭХДЭЭ ТАЙВАН ӨӨД ӨӨДӨӨСӨӨ ХАРЖ СУУЖ БАЙГААД ЯРИЛЦЬСАН НЬ ДЭЭР ДЭЭ
Хоёр том ч яахав хялалзана уу? цэхэлзэнэ ?? дураараа л бол. ХАРИН НЯЛХ ҮР ЧИНЬ ЯАХ ЮМ БОЛ???? ЗҮГЭЭР Л ТОГЛООМ ЮМ УУ АМЬДРАЛ??????
Унаж боссон ухаарлаа дотроо бүү хадгал Уйлахад урсаагүй нулимсаа өөртөө бүү эгшээ Бүдэрч ойчсон сэтгэл нэг л өдөр хагдарна Бүлээн зүрхээ аргадахдаа өөрөө чи мөлийнө Зөрүүдлэхдээ хэлсэн үг нь голд ортол жиндээж Зөөлөн харахын эцэсгүй шаналанг төрүүлж байгаа бол Буруу санах аргагүй тэр л хайрыг нь буцааж Бусдад зайгаа үлдээж найр тавин мишээ. Нүдэнд чинь гуниг хурлаа ч энэ түр зуурынх Нүүгэх хурын үүлэн чөлөөгөөр наран өндийж манддаг Золоор чамд ирсэн бяцхан нахиагаа дэлбээлүүлж Зовж жаргах орчлонд өөрийн зоргоор амьдар...
thank you so much
odoo yahav dee