зулзага минь л наддаа гэрэл гэгээ юм даа...одоо бүүр орон дээрээс буух оролдлого хийдэг болсон...уначих вий гэж санаа зовох л юм...гэхдээ өөрөө уйлахгүй, бас унахгүй л байна...өдөр ирэх тутам шинэ зан ааш сураад тэрийгээ эмээдээ гайхуулна...эмээ нь бүүх аашны тулам болжээ гээд л байгаа...хөлөө гозгонуулж тийчлэнэ...мөөм барина, харчуул идэх гэнэ...тэгээд үгүй гээд далд хийчүүл уйлна, бүр тийчлэнэ гээч...янзын амьтан шүү...саяхнаас хөлд орж байгаа болохоор энд тэнд л явж байгаа харагддын...00 галзуух 2 бол хамгийн орох дуртай газар нь...дараа нь шкаф байна..
.00-д ороод л ваннруу хамаг шампунь энтэр унагацан байдгийн...одоохондоо жижигхэн болохоор гар нь сайн хүркүй байгаа...гэхдээ л өлмийгөө өргөөд ганц нэг юм авчихаад байхын...хамгийн хэцүү нь 00-н суултуур л байна...бас шал...муухай, боль, болкү гэж хэлэхээр өмөлзөөд л явчина...өөрийг нь загнаж байна гэж боддым шиг байгаан...тэгээл үл ойлгогдох хэлээр ганцаараа шулганаал галзуухны хамаг сав суулга ухаад онгичоод суучихна шүү дээ...өөрөө өөрийгөө амихандаа саатуулаад том болоод л байгаан...дараа нь галзуух оронгуут савж унамаар болно шүү дээ...сав суулга аяга халбага энд тэнд...гурил зуурдаг пиавар саванд хөлөө хийгээд явж байгаам даа...хутга шөвөг л бариад авахгүй бол гайгүй...бас хогийн уут онгичоод эсвэл дотор нь жижигхэн тоглоомнуудаа хийчихгүй л бол гайгүй дээ гайгүй...
шкафанд ороо л бол гарч ирнэ ээ гэж гонж...тэнд хийх юм ер нь л байхгүй баймаар...тэгсэн чинь л амьтан хүний оймс, бандааш, тэлээ бүснээс авахуулаад есөн шидийн юм гаргаад чулуудчихна...түрүүн цайнаараа ортол унтаж байсан... эмээ нь хуушуур хийгээд бид хэд баахан л шуухуур крю болж байгаад гарч ирлээ...зулзага сэрчихээд шууд намьнам гээд...аймар үнэрч, асар махсаг наасан...өглөө каш чанаж өгсөн чинь идээгүзй гэсээн...тэхээр нь өндөг чанаад бариулчихсан чинь ганцаараа харуулж байгаад хусцан гэжугаа...айхтар болжийн даа...ундаа хараад шууд мнамнамна гээл чичрэлттэйгээр дайрна шүү дээ...би ч бүлтгэнээд ганц нэг балгуулчдын...эцэг нь тэндээс газтай ундаа өглөө гэж надруу хальт цэхэлзээстэй...
за тэгээд манийг помпкүүтерний ард суухаар зулзага бас бөөн ажилтай, хүрээд ирнэ шүү дээ...CD-ний хавхлагийг нааш цааш болгоно, дотор нь хуруугаа хийж хавчуулчихаад уурлана, эсвэл муухай орилно, мауз булаацалдана, моузан дээрээс хуруу салгана, аюултай...хэрэв флаш ч юм уу мп3 USB-д залгасан бол тэгээд л өнгөрөө гэсэн үг...булууцалдаад наачина шүү дээ...лайтай...би ч бүүр айгаад 85-аар бууж өгдийшт...нөгөө хэрцгий яхир хүүхэн чинь зулзагын хажууд хорхой болжаагаам даа...
шөнө унтахдаа бие дээр давкралдаж хэвтэнэ, өнхөрөнө, доошоо харж хэвтэнэ, хацранд хацраа наагаад амьсгаа бөгөлчих шахна, багалзуур дээр толгойгоо наана...миний бүр эгдүү хүрж үхлээ...хэдийгээр зулзагаа хайраар дутаахгүй өсгөх юмсан, эцэгтэй өсгөх юмсан гэж боддог ч эцэг болон эцгийн талынхныг нь би тэвчиж чадахгүй нь ээ...миний хажиг зожиг муухай занд л учир нь байгаа байх даа...ойр тойрныхон маань ч хэлдэг л юм...хүүхдээ эцэгтэй байлгасан нь дээр ээ гэх нэг хэсэг байхад, өөрийгөө баллав даа, чи хүн шүү дээ, эцэггүй ч гэсэн болно шүү дээ, болдог л юм гэх нь бас байх...би ч шийдсэн толгой...
ямартай ч, энэ хүн надаас явахгүй бол би явна аа...хүүдээ хойд эцгийн царай л лав харуулахгүй, насаараа ганц бие явсан ч хамаа алга...угаасаа хүнтэй зохирч, тохирч амьдарч, хүнийг хайрлаж чадахгүйгээс хойш...үнэхээр намайг дурлуулж, миний хайрыг татах хүн гарч ирдэггүй л юм бол дахиж хүнтэй суух талаар бодох ч хүсэл алга...
энэ чулуу шиг зүрх хэзээ нэг дэвтьэж зөөлөрдөг юм бол доо...бүү мэд...голын ус чулууг элээж, мөлийлгөх авч зөөлрүүлдэггүй л биз дээ...зөөлөн нь хатуугаа иднэ ч гэдэг...магадгүй хүүхдийн маань аав ялагч болох биз ээ...над шиг хатуу нь харин хар ангалруу унадаг л байх даа....

Good Bye Love! гэдэг зураг...яг л миний хэлэх үгийг зурсан мэт...Good Bye Love!!!
8 сэтгэгдэл:
Юун гүдбая лоов гэж чи. Лоовгүйм байж... Уул нь амьдралд иймэрхүү үе тохиолддог л юм. Даваад гарчихвал жигдэрчихдэг гэжуга. Давж гарах сэтгэлийн тэнхээ байхгүй бол салсан нь оновчтой байх. Уул нь чи ямар тэднийхэнтэй суусан биш нөхрөө захираад хэлж яриад зохицуулчих боломж байгаа л байхдаа...
Доголон нулимс сэтгэлээс урсан гарах нь юутай гунигтай, Догдлон баярлах ганц ч гэсэн зүйл байгаа нь юутай азтай, Долоон уулын цаана бүгдийг орхин одлоо ч гэсэн, Домог мэт гуниг харуусал сэтгэлээс санаанаас чинь салахгүй хоногшин үлдэнэ.
Доктор ч агуу найрагч юмаа сэтгэгдэл болгон нь утга уянгын холбоос кэкэ за тэр ч яахав Би буруу ойлгоогүй бол амьдралд дөнгөж хөлөө олж эх хүн гэж ямар байдгийг мэдэрч гэр бүл болж амьдархын сайхныг нь амсаж эхэлж байгаа энэ насандаа иймхэн үл ойлголцлоос болж амьдын хагцлийг үр хүүхэддэ үзүүлэн тэрнээсээ гутарч явна гэдэг харамсалтайл юм. Гэхдээ зүрхгүй хайргүй сэтгэлээр амьдрана гэдэг ч амьдын там емдөө амьдралаа зохиохоосоо өмнө л сайн бодох байсын боловуу яалтайч хорвоовдээ гэж
chi bid 2 ch adilhan amidraltai yumaa, gehdee naiziinh n huuhed odoo 3-n nastai. bas chi ih hip hop yumaa, yarij bgaa yum chin hurtel. naiz n bas yahaa medehgui l bna, gehdee huuhdee etsegtei bailgasan n deeree, bi bol nasaaraa neg hunteigee yawna geed barag l shiidchiheed bgaa, sain ber ugaasaa baij chadahgui yum chin yadaj sain ehner za bish yumaa gehed sain eej baihiig husej bna, chamd amjilt husie, az jargal algan deer chin bgaa, naizaa jaahan hichee.
Энэ чинь одоо хайшаа юм бэ хүнтэй суугаад хүүхэд гаргасан эмэгтэй болгон ингэж боддийн бишүүздэй айн кэкэкэ... за одоо хүүхэдтэй болцийм чинь өнгөрсөн дүүрсэн... энэ нэг тэнэг хар юмтай ингээл насан туршдаа хэлхэлдээл явхаас гэж... яааая ямар аймар харанхуй барзгар, амь амьдрал, ирээдүй харагдаж байнаа тэ...хэрвээ үнэхээр л тэгж амьдрах дээрээ тулахын бол зоригтой зорилогтой салах хэрэгтэйшд шууд... хэн хэндээ амар... нэг тийм үг байдийшд хүн мартаж чаддаг болхоороо амьд явдиймаа гэж тэхээр та бүхэн нэгэнт л бүтэхгүйээ энэнтэй л гэж бодож байгаа бол шууд л салах хэрэгтэйшд хэсэг хугацаа өнгөрсний дараа бүхнийг мартаад дахиал эхлийшд тэгэхгүй тэгж хүний амьдарлыг амьдаар нь там болгож алж яадаг байна аа шал дэмийшд сал сал салцгаа ер нь бодоод байсан чинь шал дургүй хүрчлээ нтэр кэкэ
шаналантай юмаа. Сэтгэл л хөрсөн бол эргэж сайхан болно гэж байхгүйшүү дээ. Гэр бүлийн таагүй уур амьсгал дунд хүүхэд эрүүл өсөхгүй гэж би боддийм. Хэчнээн хажууд нь хэрэлдэж, муудахгүй ч гэсэн энерги гэж нэг юм байна. Ялангуяа эцэг эхээс ялгарах энерги их чухал шүү. Хүүхэд эмзэг амьтан.
алхам бүр сонголт, чиний урлан. Хожим харамсахгүй ... гэж бодож тунгаасан зүйлээ л үйлдвэл ... дөчин наснаас эхлэх нь ч юу юм ... гэхдээ амьдрал нулимсанд дургүй.
Huntei zohitson amidrana gedeg boon bodlogo yumaa,zohroltgyi zov l shiid gargah herettei dee, taagyi zyiliig taalj amidrah tam biz dee