дурлагсдад өгөх зөвлөгөө...

 

Дурлалт хосын баярын мэнд хүргэе! бие биенээ халуун дулаанаар хайрлаж, би чамд хайртай гэж сэтгэлээ илчлэх албан ёсны өдөр гэхэд болох байхаа...чихэр, шоколад, лаа, амттай хоол, сэтгэлийн үг бичсэн зурагт захидлууд, романтик үдэш...зөвхөн хоёулханаа байх үеэ тунхаглаж буй өдөр юм шиг...бүх хосуудад баярын мэнд дахин хүргэе...түүхэн цагийн энэ л үед Валентин буюу Валентиниус нэртэй нэгэн лам амьбиеэ үл хайхран дурлалт хосуудыг аварч байсан...энэ бол түүний нэрээр нэрлэгдсэн гавъяаг нь мөнхлөх ган өдр биз ээ...мэдэхгүй юм даа, түүнд чухам юу тохиолдсоныг...гэхдээмань эр тухайн үеийн хааны эсрэг байр суурьтай байсан юм шиг...ганц бие залуу эрчүүдийг дайнд амжилттай байлддаг гэж үздэг тухайн үеийн английн хааны бодлогыг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлэн хааны цэрэгт татагдаж, дайнд явахаас нь аварч хэлтрүүлж байсан гэдэг...манай ёсонд гэр бүл болох ажлыг лам хараар хийлгэдэггүй нь нэг бодлын амар ч юм уу...Валентин биш юм аа гэхэд Баатраа нэртэй гар үхэхгүй л байх байсан шүү дээ...

 

зураг дээрээс 7 ширхэг зүрхийг олоорой...

ойрын хэд хоног баахан л түгшүүрний болж өнгөрлөө...чухамдаа цагаан сараас хойш л зулзага бид 2 өвчин ээрээд, гайтй ханиадыг нь тусч орхилоо...харин одоо арай гайгүй...ер нь хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэдэг дэмий үг биш бололтой...гахай нь хадарвуу эсвэл хулгана жил хатуухан шалгууртай эхэлж байна уу гэдгийг ялгасангүй...магадгүй нөгөө мундаг мэргэч зурхайч нар нь л мэдэх хэрэг биз...мартах шахсан хүмүүсээс сар шиний мэндчилгээ ирж...бас мартах шахсан найз сайн уу гээд яриа өдөж байхын...гэхдээ л хүндхэн сар байлаа...төгсгөл нь ямар байхын байгаан бүү мэд ээ...ер нь л хүнд туслаж болохгүй бас хүнээс тусламж авч ч болохгүй болоо юу даа...хийж буй ганц нэг зүйлээсээ нэг л зүрхшээх шиг...басхүү бэрхшээх ч шиг...бүү мэд ээ...унжуу бөгст ажил ярьсан хүн л байна...гадаа хүйтэн байна намайг тийшээ хүргээд өгөөё гээд л...дандаа унаагаар явах санаатай...би бүүр гайхаад л байна...яахаараа 10 алхаад оччих газар машинаар явдаг юм бол гээд...магадгүй стиль имиж явагдаад байдаг байх л даа...чухал хүмүүс чухал л байдийм шиг байна...

 

хэд хоног ажилдаа байхүй байж байгаад иртэл хүүхэдтэй хүмүүс нь бүгд л эл хуль...бүгд хүүхэд өвдсөн гэсэн шалтгаантай болчихож...нээрээ л аймар ханиад бас халдварт өвчний ид сэдэрдэг үе нь...гайтай ч юм аа даа...ээж бас өвдчихсөн...хүүхдээ гэхүү эхийгээ гэхүү байдалд орчихоод хэцүүхэн л байна...дээрээс нь ганц нэг зүйл болж өгөхгүй дургүй хүргээд байхын...халх гол хамт алба хааж явсан андын зулзага бас өвдчиж...гэхдээ улаанууд туссан байна гэнээ...хайшаа янзын цаг үе вэ дээ...цагаан сараас хойш л хамаг юм бүтэхээ байчихлаа...би бүүр гайхаад байхын...

за энэ бүхэн ч яахав...одоо жаахан гэрэлтэй гэгээтэй мэдээлэл хүргэе...

жил бүрийн хоёрдугаар сард дэлхий ертөнц тэр аяараа хайрын цэцэг, чихэр, шоколад, сэтгэл зүрхний үгс, нандин бэлэгт умбадаг...Валентины баярыг Их Британид XVII зуунаас өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Хожим найз нөхөд, хайртай хүмүүс хоорондоо цэцэг, зурвас солилцох болсон нь өдгөө ч уг чанараа алдаагүй байна. Ил захидлын холбооноос хүмүүс жилд 1 тэрбум Валентины мэндчилгээний ил захидал илгээдэг гэсэн тооцоог хийжээ. Энэ ч утгаараа уг баяр нь хамгийн их ил захидал солилцдог баяруудын хоёрдугаарт ордог аж. Валентины баярын бараа бүтээгдэхүүний 85 орчим хувийг нь эмэгтэйчүүд худалдан авдаг гэнэ.  


Валентинаар ганцаараа гэж санаа зовох хэрэггүй дээ. Сэтгэлээр унаж бүр ч болохгүй. Ганц бие байна гэдэг чинь  Валентины баярыг тэмдэглэх эрхгүй гэсэн үг биш шүү дээ.

Чиний хувьд Валентины өдөр ямар утга учир илэрхийлдэг вэ? Зарим хүний хувьд романтик үдэш, хайр дурлал, хөөрхөн бэлэг төсөөлөгддөг байх. Харин бусдын хувьд энэ бол ядаргаатай, бас мөнгө дэмий үрсэн өдөр. Магадгүй аль аль нь ч байж болох л доо. Тэгвэл Валентины өдрийг өөрт эрхэм нандин хүмүүсийг бахярлуулах өдөр болгон тэмдэглэж болно шүү дээ. Энэ жил Валентины өдрөөр дотно анд нөхөд, гэр бүл, чамайг аз жаргалтай болгодог хүмүүстэйгээ хамт байж тэмдэглээрэй. 

1. Гэр бүлийн гишүүддээ болон найз нөхөддөө Валентины ил захидал бэлдэж явуул.

2. Ганц бие найз охидоо урьж охидын үдэш болго. Нүүрэндээ маск тавьж, дуртай хоолоо хийж ид.

3. Найзууд чинь хосоороо гараад явцгаачихсан бол гэрийнхэнтэй хамт үдшийг өнгөрөөж болох юм. Сайхан ресторанд орж, амттай хоол идээд л. Амттанаа мартав аа.

4. Маникюр, педикюр, массаж хийлгэж өөрийгөө жаахан тойглоод ав.

5. Нүд унагаж байсан зүйлээ одоо л худалдаад авдаг цаг. Ганцаараа байхын давуу тал чинь л энэ шүү дээ.

6. Дурласан залуудаа Валентины өдрийн е-мэндчилгээ илгээ. Хэрэв тохироо бүрдэхийг анаж байсан бол энэ л сэтгэлээ илчлэх тохиромжтой цаг.

7. Валентингүй залууд нууцаар бэлэг ч юм уу мэндчилгээ илгээ. Нууц бэлэг нь чиний  кармаг нэмэгдүүлж, өөр нэгний өдрийг сайхан болгож, улмаар чи өөрийгөө гайхамшигтай хүн мэтээр харах болно. 

8. Хийх дуртай зүйлээ өдөржин хий. Дуртай хоолоо идэх, хөгжим сонсох, үзээд үзээд уйддаггүй киногоо үзэх, найз нөхөдтэйгөө өдрийг өнгөрөөх гээд л өөрийгөө нэгдүгээрт тавь.

9. Валентины өдрийн үдэшлэгт оч, эсвэл гэртээ зохиосон ч болно.

10. Дотнын найзтайгаа байшингийн дээвэр дээр сууж өвлийн шөнийн тэнгэрийг харж болно. Дэргэдээ дуртай ундаагаа тавиад жаахан чалчиж суусан ч яадаг юм. Тэгээд сайхан хоолонд ороод л...Санаа тавьж, сэтгэл гаргах хүнтэй байна гэдэг чухал шүү, тийм ээ? Энэ чинь л гол биз дээ.

 гадны одод уже Валентины уур амьсгал оруулаад эхэлчихэж...хувцсаараа шүү дээ...


 

зиак цайлах болчлоо... 

3 сэтгэгдэл:

null
Erhtsas (зочин)

Гэгээн хайрын баярын мэнд!!! найз минь Санаа битгий зов доо,хүү чинь ээж чинь зүгээр болноо.Миний найз толинд хараад нэг сайхан инээгээрэй,нэгэн сайхан бүсгүй бас хариу болгож чамд сайхан инээмсгэлэл бэлэглэнэ. Чиний бичлэгийг хүлээсэн шүү!!!

tsetseg (зочин)

itgel duuren bgaarai bayarlalaa

lice (зочин)

thanks all

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)