
сайхан өдрийн эхлэл тань юу байдаг вэ?...нүүр дүүрэн инээмсэглэл, сэтгэл сэргээх хөөрхөн үгстэй зурвас, сахилгагүйтэл, халуун шоколад, эсвэл бүлээн кофе, жимсний амттай ундаа, хатуу чихэр, уран зураг, Сальвадор Дали, магадгүй зүгээр л инээмсэглэл...мэдэхгүй юм даа, хүн хүний хувьд өөр л байх...харин миний хувьд хайж байгаад өөрийнхийгөө илэрхийлэх зургийг олчихлоо...

хэхэ, хөөрхөн байгаа биз? миний блогоор зочлон уншдаг хүмүүстээ аз жаргал, инээмсэглэл бэлэглэе...юутай ч өнөөдөр хүнээс сэтгэлд дулаахан сайхан үгс сонслоо...миний өдрийг сайхан болгосон гоё мэдээ байна...

инээмсэглээрэй хүмүүс минь! хэдийгээр маргааш даваа гараг ч гэсэн ажилдаа нэг их түүртэлгүй байгаарай...өдрийг чинь миний сайхан үгстэй блог гэрэлтүүлэг...одоо дараагийнхаа номны ажилд ханцуй шамлан орно доо...гэснээс надад зав байгаа билүү?..блогоо бичиж сэтгэлээ нээх, үндсэн ажлаа хийх, хүүхэддээ хайртай гэдгээ мэдрүүлэх, гэр орны ажлаа амжуулах, ээжийгээ хайрлах, АХМ-даа ажиллах, найздаа туслах, НН-дээ ажиллах гээдл, үнэхээр завгүй юм байна шүү дээ...гэхдээ л ажиллах ёстой...ажиллахгүй бол амьдрал зогсчих гээд байна...

өнөөдөр ерөнхийдөө онц хийсэн үзүйлгүй өнгөрч байна..гадаа ч сайхан байгаа байх даа...дүү маань гарын хоолоо хийж байна...амсчихаад гардаг газаршт гээд гүрийлттэй сууж байна...хятад, швейцари, ану, япон явах хүн байхгүй биз гээлүү? номоо өгч явуулах гэсийн...

бодож санаашрах зүйлгүйгээр ингээд нэг суумаар ч юм шиг, бороо оруулчмаар ч юм шиг ербусын өдөр байна...сайхан хоол идэж, дарс шимэнгээ найз нөхөдтэйгээ худал үнэн бурж суухад яг тохирсон цаг үе санж...гэвч арван жилийнхэн ч тэр, их сургуулийнхан ч тэр, хуучин ажлынхан ч тэр, гэр бүлийн найзууд ч тэр, байгын андууд ч тэр аль нь алга...ямартай ч гэрэл гэгээтэй сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна...

манай ажлын хэд өчигдөр зугаалгаар явсан байх учиртай...үхтлээ инээлдэж, хөгжилдсөн биз дээ...тэгээд дарвайтлаа ууж идэж, халгиж цалгицгаасан биз дээ...цасаар байлдаж, чаргаар гулгасан байх...5 дахид л лав хэдэн хиам авч байхыг нь харсан юм байна...хамт ажиллаж байсан хүнээс миаань гэрэл гэгээ цацруулсан гоё мэйл ирж байна...дүүдээ амжилт хүсье гээд л...баяртай байна өө...хүүхэд өвдөхгүй, эргэн тойрны хүмүүс жирийн байдгаараа байж, сайн сайхныг бодож явдаг бол хичнээн сайхан...ийм бол магадгүй хүмүүсийн амьдралд асуудал бага гарах ч юм билүү...

нээрээ хатан жоомыг байхгүй байх хойгуур нь жоол гадуур хувийн ажлаа амжуулаад гүйгээд байдаг хэрэг ээ...тэгэхгүй бол амралтын өдрүүдээр нөгөө хэдэн улсын газрууд нь хаачихдаг болохоор яалт ч үгүй ажлын өдрүүдээр л ажлаа цонхлуулан байж ажил хөөцөлдөх хэрэгтэй болхын...морин жоом ажлы нь авч үлдсэн...үнэнхүү дүрдээ итгэчихсэн морь шүү...нээх хэнхэг бөгөөд коммунист царай гаргачихаад...амьдрал аа гэж...цаг 7 өнгөрч байна...маргаашдаа бэлдэе дээ...
3 сэтгэгдэл:
Найз минь чамайг жаргалтай байгааг унших сайхан байна шүү!!! Амьдралд бараан өдрүүдээс гэгээлэг өдрүүд олон байдагт итгээрэй,сэтгэл нэг л сайхан болчихлоо. Миний хувьд өглөөг инээмсгэлэн угтах дуртай шүү,аа тийм номыг чинь хаанаас авч болох вэ? бас ямар нэртэйг нь болуул хэлээрэй,найз нь ч бас уншмаар байна.
Ogloo buhniig ineemsegleleer ugtaj bayar huuruur duuren alhaarai and mine...
Эхний сэтгэгдэл бичигчтэй санал нэг байна. Гэрэл гэгээтэй үг сонсож, энгийн боловч элгэмсүү аз жаргал мэдрэх сайхан байна. ...Энэ өдрийн нарыг сайн хардаа Эгэл амьдралын утга учир шингээстэй байна Харамсалгүйгээр өнгөрүүлсэн хором мөч бүхэн Хан хорвоод ирсний чинь шагнал юм шүү. Номоо ямар нэртэй болон хаанаас авч болохыг бичээрэй. Хэрэв зарлах эвгүй бол мэйлдээрэй, мэйлээ орууллаа.