маргааш монголын мөхөл ирэх гэж байх шиг байна шүү...сая яхуугаар маргаашнаас бензиний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ гэх сюрприз цацагдав...дагаад талх, гурил гээд хүнсний үнэ тэнгэрт хадаж, хаданд авирах нь ээ...яаж амьдрах болж байна аа...дахиад л цалин нэмээч ээ гэсэн уриа хаддаг юм билүү гэж бодож амжлаа...гэхдээ сүх далайтал үхэр амгалан гэдэг шиг маргааш юу болох нь вэ харж л сууя...бүх зүйл утга учраа алдаж эхлэх биз...өндөр цалинтай хүмүүс ч яахав, болох биз, харин бид мэтийн ядуус яах боолж байна?...утга алгаа...

 

манай ажлаар эл хульхан л байх шив...хүүхэдтэй хүүхнүүд нь чөлөө авцгаагаад, хатан жоом гадагшаа зугаалахаар явсан гэх мэт шалтгаанаас болоод нам гүм л байна...амар ч юм шиг...дарга нар сая хуралдсан...чанга чанга яриад л, сонин хуралдаан болдгийн шүү...өчигдөр унжуу бөгст нөхрөөсөө нэхэн байж валентины бэлгэнд нэг цэцэг, нэг зүрхэн флаш авах шиг болсон...бөөн баяр...хажууд ганцаараа яриад л байсан...надад шал өөр юм бодогдоод, амаа хамхиад өгөөсэй гэж бодож суулаа...дарга маань намайг ажлаар шахаж алъя эсвэл ажилдаа дарагдаад үхэг гэж бодсон бололтой...муу хүн үхэхгүй ээ, босоод л ирнэ гэжугаа...

 

гэснээс зулзага эргээд л нурмайчихлаа...ахиад л хамраас нь нус гоожиж, бие нь тавгүй байгаа болотой аашлаад, дээрээс нь муухай ханиалгаад, зунгаг замгархуу баас гаргаад байх боллоо...юм л бол муухай аашлаад л, харсан болгоноо авна гээд л, ойлгогдохгүй ааш гаргаад л байна...ханиаднаас ганц сайн болж байна даа...хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл байдаггүй залуу эцэг эхчүүд л сайн ойлгоно доо...гэхдээ л хүүхэд хөөрхөн...хүүхэд тавгүй байхаар дагаад сэтгэл санаа ч тиймхэн болчих юм...ажлын морь энэ тэрүүгээр амьсгаадаж гүйгээд л зугаалганы юм бэлдэж байх шиг байна...эхийн зовлонтойг минь мэдсээр байж маргааш явах уу гэж тавласан байртай асуухад нь дургүй ч хүрэх шиг...унжуу бөгст бензийн өсөх тухай мэдээнд ихэд цочирдсон бололтой...нөхөрлүүгээ залгаад л энэ талаар хэлээд байна...

 

гадаа одооч гэгээтэй байхыг бодуул хавар ирж байна даа...өдөр уртсаад л сайхан...өнөөдөр номоо гар дээрээ авлаа.. сайхан байна гэж хэлээд юүхэв...ямартай ч газар дээрээ 10-ыг блорлуулчлаа...өөр 10-ыг интер номд тавиулсан байгаа...тэгж байгаад сураг ажиг дуулдах биз дээ...сэтгэл санаа гоё ба түгшүүртэй хоёрын дунд эргэлдэж байна...эх хүний зовлон жаргал аа гэж...ядаж явахад яр гэгчээр ханиад нээрээ лай болжийнаа...ямартай ч зулзагаа дахин эмчид үзүүлж эмс тариаг нь өөрчлөх эсвэл ямар нэг арга хэмжээ авахуулах болох нь...халдварт өвчин хүчээ авч гадуур шар, менингит их байна гэх сураг дуулдах болж...хажуугаар нь ханиад томууны эрлэг номун хаан биеэрээ улаанбаатарт заларсан аятай л байх шив...хэцүү ч юм аа даа...


нээрээ Эмүжингийн улбар хөлт гэж ном нь гарсан байнлээ...авч уншинаа...ойрдоо ажлын хажуугаарх ажлуудаа ч олигтой амжуулж чадахаа байгаад байна...бас авах ёстой хөлсөө ч авч амжихгүй л байна...бүх юм сайхан болох биз ээ...

5 сэтгэгдэл:

null
tugsuu (зочин)

yanaa tegvel yaj amidrah yum

iga (зочин)

ЭА-чка, зиа баяр хүргэе, номын мөр цагаан шүү. Ийм ээжтэй гэдгээ зулзагахан нь ухамсарлаж, удахгүй эдгэх байх аа гсн хэхэ. Исгэлэн талдаа халуун аарц уулгавал, бас сармистай хар шөлөөр бөмбөгдөөд үзвэл яадаг бол? Цаашаа ч биеийн эсэргүүцэл нь сайжраад ирэх байх... Муухай маамуутай болохоороо танай зулзагатай тоглуулнаа хэхэ, мөрөөдөв :D

Erhtsas (зочин)

Номоо авсанд чинь баяр хүргэе!!! Сонин юмаа энэ Сингад ч гэсэн бөөн л ханиад байх шиг байна,өдөр дүү бас халуураад хэцүү л байлаа,найз минь зулзагаа сайн үзүүлээрэй,халуун аарц,сармистай шөл нээрээ сайн шүү!!! Удахгүй хүү чинь эдгэнээ.

Bolor (зочин)

Hi Chamd amjilt husey! Tanidaggui bolovch chi minii muuhan naizaas iluu dotno sanagddag boljich, unshsaar bgaad. Chinii bichleguud uneheer ih taalagddag shuu! Chi ali negen bankind ajilladagiinuu?

dari (зочин)

benzinii une nemegdchihvel hetsuudene sh dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)