түүнтэй байхад улам л хэцүү болоод байх шиг...түүнд би улам л их зовлон авчраад байгаа мэт санагдах боллоо...нүдрүү минь эгцэлж харахгүй түүний сэтгэлд өөр хэн нэгэн байгаа юм шиг санагдах болсоор хэдэн сарын нүүр үзэв...гэвч тэр юу ч хэлэхгүй юм...сална, явна гэхгүй л байна...тэрээр намайг хайрлахаа болио юу гэлтэй дуу шуу тун багатай байх болж...би энэ тухайд л бодлогшрох боллоо...тийм дээ, би дэндүү дураараа байсан...амьдралдаа түүнээс өөр хүн оруулах зайгүй болтлоо сохорсон байсан...гэвч миний л буруу байсан...байсан байсан БАЙСАН...
дуугаа хурааж, хүндхэн санаа алдаж, хайхрамжгүйхэн хандах болгоныг нь тэвчиж чадахгүй юм шиг хэр нь холдож чадахаа нэгэнт өнгөрчээ...би чамд хайртай гэж тэр надад хэлсэн...гэвч би хэлээгүй...хэлчихвэл тэр минь ийм л амархан байж гээд нисээд явчих юм шиг, миний түүнийг хайрласан хайр нэг их үнэгүй зүйл шиг болох гээд байх мэт санагдсан болоод л...би харамсаж байнаа...хайртай юу гэхэд нь худлаа ч гэсэн тийм л гэх байж...түүнийхээ сэтгэлийг бодоод шүү дээ...хийчнээн сайн хүү, сайхан залуу байв...харин би түүнийг яаж баллав?...би балиар юм...
орой болох бүрт ой минь гутдаг...би айдаг...түүний сайхан өдрийг нь би баллачих вий гэж...уг нь тэр надаас нэг их юм хүсдэггүй л дээ...түүнийг төрүүлж өсгөсөн, түүний хайртай хүмүүсийг нь түүнийг хайрладаг шигээ хайрлахыг л надаас хүсдэг...дүүд нь эгч байж, эгчид нь найз болж, ээж, аавд нь охин нь мэт байхыг л надаас хүссэн...хайртай хүнээсээ хүн ийм л юм хүсдэг байх...хайрлуулах л гэж хүнийг хайрладаг байх...харин би хайрлуулчихаад эргээгээд хайрлаж чадсангүй...чадахгүй ч юм шиг байна...тийм болохоор бууж өгөхөөр шийдлээ...
амьдрал баяртай гэх үгс аман дээр гарч ирээд залгигддаг болж...ай даа, гашуун байдаг нэгээхэн мэдрэмж энэ...би ойлгохоо байгаад байна...магадгүй баяртай гээд түүнийг нэг удаа ч болов үнсээд тэврэх л хамгийн зөв сонголт юм шиг байна...тэгээд ачаагаа баглаад түүний гэх бүхнийг буцааж өгөөд явна даа...би холоо явна...ингэж шийдлээ...эмэгтэй хүн байх хэцүү юм...эрх чөлөөтэй байх бүр ч хэцүү байдаг юм шиг байна...сэтгэлгээгээр түүнээсээ дор байх минь ч яав даа...би тэнэг байсан бол яасан сайхан бэ...би эм хүн гэсэн доромж бодолд зохирсон нэгэн байх минь яаав...даанч яав даа...

Сэтгэгдэлгүй байна