цонхоор харахул нарны гэрэл эсрэг талын байшин дээр тусаад 1923 он гэх бичиг дурайна...нүдний үзүүрт хөдлөх мод ч үгүй гантиган хүрээт байшингийн эргэн тойрон уйтай харагдах аж...нарны гэрлээр чимсэн бүхэн амь орсон мэт болдог нь нарны хууралт шиг санагдах ажгуу...хөх саарал байшингийн цонхнууд нь том том, ойр ойрхон байрлалтай байх аж...зарим нь хөшгөө хаасан, хагас нээсэн харин бусад нь хөшгөө цэлийтэл нээчихэж, эсвэл бүр огт хөшиггүй ч гэмээр юм уу даа...туг салхинд хийснэ...гандсан өнгөтэй монголын улаан хөх улаантай туг...яг л баатар эр шиг...

хүүхдийн шуугиантай тийм л гэгээхэн өдрүүдээс ирсэн захидлууд цээжинд минь овоороод, нэг нэгээр нь задалж уншихыг уураг тархинаас минь шаардаж, цээж самардан тэлчлэх юм...анх түүнтэй танилцаж байсан үеэ дурсахуй сэтгэл даахын эцэсгүй хүнд оргиж, эргээд хэзээ ч тийм жаргалтай байхгүй юм шиг санагдах болж...анх учрахдаа халамжилж хайрлаж байсан шигээ ахиад тэр намайг халамжлан хайрлахгүй...түүнтэй хамт байхын тулд зольсон бүхэн маань ямар ч үнэ цэнэгүй байж, түүний хувьд...би ямагт л муу хүн байсаан...намайг хайрласан мянга мянган зүрхийг үл тоон, дээр нь гишгэлсээр би түүнд очсон...гэхдээ би эргээгээд яг түүн шиг байх ёстойг нь мэдээгүй, тийм тэнэг байсан...надад миний эрх чөлөө эрхэм үнэтэй байсан...

гадаа хаврын урь орж хүн бүхэн сайхан болсон байна...өдөр уртассан болохоор хүүхдүүд шуугилдах нь их болж...хаа сайгүй машин сигналдаж, цас хайлмагтсан дулаан цагийн эхэнд сэтгэл санаа үймэрч ханзардгийн учир юундаа байдаг юм бол оо? ...зулзагын ханиад арай гайгүй ч гэхэд хэцүү дордсон гэхээр бас биш тийм нэгсонин байдалтай л байна...стрессээ тайлах ч завгүй л байна...сайхан гоо сайханд орж, массаж хийлгэж, өөрийгөө арчилдж үзэх юмсан...бусад эмэгтэйчүүд яасан сайхан байдаг юм бэ? би яагаад иймийн бэ гэж хүртэл гутарлаа...3 дугаар сард нэгэн том юмны ард гарчихдаг л юм бол гоо сайханд орно гэсэн амлалтыг өөртөө өгөв...
манайд англи, герман, хятадаар чөлөөтэй ярьдаг хүүхэн иржээ...одоо орчуулгад ороод гүйж байна...86 оных гэсэн мөртлөө 76 оных юм шиг л харагддаг юм байна...манайд 77 оны нэг хүүхэн бий...биеэ гоё авч явдаг учир 80 оных юм шиг л харагддаг...хөөрхөн, гоё биетэй, шап шуп...араас нь залуус хуйлрана гэж жигтэйхэн...жоом авгай пэлцэгэнээд дургүй хүргээд л байна...энд жоомнуудын цуглаан болж байх шиг...унжуу бөгст кийбоордоо тачигнатал нүдэх бөгөөд нүд нь хоорондоо нийлэх шахна...манайхаар иймэрхүү л байна...хамт олны халуун дулаан уур амьсгал байхгүй, хөндий, хахирган...
найз нар дээрээ очъё доо...зураг нь доор байна.... /мөрөөдөв/
Сэтгэгдэлгүй байна