бууж мордохдоо...

манайд шинээр ажилд орсон хүүхэн чухам л олон салаа хэлтэй юм байх аа...түүний хамгийн чухал авах юм нь хятад хэл нь гэнэ. уг нь бол англи, герман, японтой гэсэн л дээ...сайхан юм өө...яаж ингэж олон зүйл зэрэг эзэмшиж чадсан байнаа...бишрэх ч шиг...АХМ-ын захиралтай жаал чалчиж, парти болон бусад зүйлсийн талаар санал солилцлоо...дараа долоо хоногоос цалин бууна гэж найдъя...уг нь унжуу бөгст урд хойгуур алхлахгүй бол их зүгээр юмсан...салхивчаар цэвэр агаар оруулах гэхээр ий-тий-тий даарчийна гэсээр хааж орхино...их зэвүүн гэжугаа...хамар битүү оргиж, толгой хүндэрч, хүзүү чилнэ...хааяадаа эвшээлгэх боловч ёсзүйтэй байхыг хичээн болино...би хүн гэдгээ ухамсарлах тархины мэдээлэл хаа нэгтэйгээс лугшихуй зүй бусыг тэвчин, тэмээ шиг, говийн ганц айл шиг байхыг оролдоно...

ажлын морь галзуу мэт ийш тийш "дэвхцэн" гориллын тавхай мэт том хөлөөрөө шал хотойтол пад пад алхална...жоом шүдээ янзлуулсан юм байх өө...шүдгүй шахам юм байж бас юугаа янзлуулдаг байнаа, гайхчлаа...унжуу бөгст хажуугийн ширээний эгчийг сайхан зархымаа...10 алхамын зайтай газарлуу явж байж л унаагаараа хүргээд өг гээд гоншигоноод...бүхэл бүтэн байгууллагаараа энэ эрх унжуу бөгстийг эрхлүүлэх гэж ажиллахын дайны юм болохымаа...хөхүүл эхийн хүүхдийн татаасны цагаа одоо хэр нь эдэлсээр байдаг нь хачирхалтай...1 хүртэлх насны хүүхэдтэй хөхүүл эх ажлын цагаас нэг цагийн хөнгөлөлт эдлэх хуультай ч унжуу бөгст хэдэн цаг, өдөр эдэлдэг гэж байгаа...бас л айхтар шүү...


 У хэлбэрийн унжуу бөгст түрүүн яг намайг зарах гэж байсаан...ёооо...би ч сонсоогүй царайлаал яваад өгсөн гэжугаа...гоё...өөрөө хөлгүй, гаргүй юм шиг л байнга хүн заржийдаг энэ одоо юу вэ яг? хэн бэ хөөе?...шал сонин санагддаг гэжийштээ...жоом учиргүй маниусыг чихрээр дайлсан энтэр...өнөөдөр халх голд хамт байлдаж явсан андындаа очиж муухай жаалыг нь харлаа...яг хаздаг дээр байна...золтой л хамраа хацранд нь наагаад үлдээчихсэнгүй...сонин шүү бас л ...хүүхэд харахаар яагаад хазах хүсэл төрдөг байнаа...хүүхдийн үнэр, байж байгаа байдал нь гээд л...бүгд хөөрхөн...цохиж унагамаар байдийншт...хайр нь гаднаа шууд илэрдэг, илрэхдээ хэрцгий илэрдэг наасан...

 

захирал гуай онлайн болчихож...ажил тарахын алдад юу даалгаж халаах гэж байгаан бүү мэд...айх л юм...өнөөдөр зулзагаа хяналтанд нь үзүүлэх ёстой...оочер захицан юмсан...аягүй муухай ханиад гэж бас байхынмаа...жил ирэх тусам л энэ ханиадны вирус улам хүчтэй болоод байхын...юунд ч дийлдэхээ байдаг бололтой...жижикэн маамуунууд гашуун аарц хамаагүй уучдаг бас болжаагаан тэ? даанч тэгэхгүй хэлээрээ түлхээд байхын...одоо эм уулгах гэж бөөн юм болдог болсон...юу өгөх, яах гэж байгааг аягүй сайн мэддэг болчихсон гээд л бод...айхтар...ямартай ч бүх юм сайхан болно гэж найдъя...


Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)