мухарлал

мухар сүжигт автахуй...саяхан нэг эмэгтэйтэй уулзаж, жоол элдвийг бурж суулаа...мань хүний дүү нь удган юм гэнэ...сайн яривал манай хамаатанд ч нэг удган байдаг л даа...гэхдээ энэ эмэгтэйгээс их сонин сонин юм сонслоо...хүний сүнс үнэхээр зайлдаг юм болов уу? хамаг ажил үйлс бүтэхээ байгаад, аваар осолд өртөж, явдал мөр нь нэг л биш болдог гэлцэх...миний ойрын хэд хэдэн хүний үйлс нь хазайчхаад байгаам...ямарсайндаа л жаахан хүүхэд тэднийг харчихаад очихгүй уйлж байхав дээ...эсвэл бүр нүүр нүдгүй балбана гээч...лам хараар явсан чинь сүнс нь зайлсан байна, сүнсээ дуудуул гэж байхав дээ...гайхмаар юм шүү, хорвоо гэж...тэгээд сүнсээ дуудуулсан гэх хүмүүсээс ямар байгаа тухай асуухад нүд нээгдээд, зовхи дээшээ өргөгдөөд, хамаг юм гэгээтэй болж ирдэг юм шиг санагдсан гэх...ганц хүн ингэж хэлсэн бол би нээх тоохгүй өнгөрөөнө...гэхдээ хэд хэдэн хүний амнаас сонссон болохоор итгэхээс яалтай...нөгөөтэйгүүр зарим хүн хараалгачихсан байдаг гэнэ...тэгээд хамаг ажил үйлс нь бүтэхээ байгаад сүнсгүй хүний л нэгэн адил болдог юм шиг байгаа юм...тэгээд удган бөө нар үзэж хараад хариулга хийж ангижруулдаг гэнэ...бүүр сонин байдалд орчихоод байна л даа...

тэгээд ер нь тэр бөө мөөд нь үзүүлээтэхвэл яадгийн бол гэж бодогдох болоод...ирээдүйгээ асууж болно л гэх юм...өнгөрснөө яриулдаг л гэхийн...яахав, бүр бодитой болгох үүднээс өнгөрсөн дэх хэд хэдэн ноцтой үйл явдлыг бөөгөөр яриулах оролдлого хийж болхым л даа...ямар ч байсан өөрийнхөө хань ижлийг насных нь мөн үү биш үү, би арай алдсын бишугаа гэх мэт эргэлзээгээ тайлах, сургууль номын мөр хөөвөл бүтэхнүү гүй юу, тэр гадаадууд нь манийг тоож авахнуу гүй юу, гээд олж мэдэхсэн гэсэн олон л зүйл байнасанж...чухам хэзээ тэр бөөтэй нь уулздаг юм байгаан...

ном буруу хэвлэсэн баагий бантсандаа тэг болсон...уулзаж ориг номоо авъя гэсэн ч өгөхгүй шинжтэй...нэг бол дролоо хоногоор гэртээ засвар хийж байна, тэгээд залгуулаад хадам эх нь өнгөрсөн гэх шалтгаан хэлнэ, нэг бол таг болно...дээшээ тэнгэр хол, доошоо  газар хатуу гэдэг нь л болоод байна даа...найз нөхдлийн зүгээс яадгийн наад чигт нь рхудалдаанд гарга л гэхийн...сэтгэлд сэвтэйм даа...санаа зовоод байхын...нээх гэрийнхэндээ зкориуллаа, дараа нь хүүхдэд буян боллоо гээтэхсэн чинь бүтдэггүй гэжийшт...

ядаж авч байгаа мөнгөндөө таарсан сэтгэл гаргачихгүй яав даа гэж түүнд халаглаж сууна....өөр ч би яах билээ дээ...ажлын уур амьсгал халуухан, бачуурмаар л байна...унжуу бөгст ажилдаа ирэхгүй байгаа...сайхан байнаа....нээх гоч хөнгөхөн...хажууд суухаараа заавал ямар нэгэн зүйлд гомдоллоод салдаггүй юм...тэгээд л энэ ч тийм тэр ч тийм гээд л ....сонин санагддаг гэж...за тэр ч яахав...ойрдоо тог тасраад байх болж...өнөөх төвийн эрчим хүчний цусан хангамж муудсаных биз...ингэсгээд гуяа ганзгалаад гэрийн зүг хатирнаа... 


Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)