20 minutes

20 минутанд амжиж давсагаа суллах, эсвээс нүглээ наманчилхын алиныг нь сонгох вэ, та? би ундаа уухыг сонголоо...гээд шал өөр юм хадуураад байхгүй юу...яг цагаа тулахаар 20 минут урт хугацаа шиг санагдах...харин бүү өнгөрөөсэй гэхэд гялс өнгөрчихнө...20 минут юу ч биш...яс юман дээрээ тун бага хугацаа хэрнээ тун их хугацаа...харьцангуй төгс бус мөн чанартай...20 минутанд би юу амжуулж чадах вэ?

улс орны хөгжил цэцэглэл, мандан бадрал юу болж байгааг бүү мэд...ямартай ч миний хувьд ажлаас их юм алга...хувийн хувьсгалын хэдэн юмны хөл толгой нь алдагдаад, хоорондоо холилдсон замбараагүй юм л байх шив...ядаж байхад манай учир битүүлэг захирал надад биш халх голын хамтрагчид аваачиж билет захиал гэх мэт даалгавар өгөөд, намайг алгасаад байхын...ажилтай юм байгаан гэж өрөвдсөнийх үү эсвэл тэнэг юм байгаан, хэлж тайлбарлаж цаг алдсанаас алгасчий дөө гэж хажигласных уу...сүүлийн үед өөрийгөө голох мэдрэмж хурцдаад байгаашт...юу ч хийсэн нэг л санаанд хүрэхгүй, байгаа байдал маань ч, хийж байгаа ажил ч, амьдрал ч бүгд л нэг л тиймхэн...тоостой харагдаад байхын...болдог бол тоосыг нь сайхан арччихмаар санагдах юм...

манайхан хоолондоо гарах уу энээ тэрээ гээд л жиг жуг шивэр авир хийлдэнэ...би ч хэдэн халх голынхонтойгоо гарна аа...энийг нээх асуудал болгож заалаар нэг зарлаад санал хураагаад байх зүйл биш...дарга нар хуралдаж байна...зөндөө их яритнөө эднүүс чинь...хүн муулж кайф авдаг хүүхнүүд шиг л байдгийн...гэхдээ нээ удаагийн хурлыг манай учир битүүлэг дарга даргалж байгаа юм шиг байна...3 цагаас уулзана гэсэн амжаагүй 4-т гэсэн ч захирал ирээгүй...4,30-д хуралдаж эхэлсэн...тэгэхээр 6,30-аас наашгүй байх...би ч гараад ирэхэд нь гараад явчихсан байхсан гэсэн бодолтой л сууна...

вэбийнхээ дизайнийг нэг их солиодохдог хүн боолсон чинь байдаггүй дээ...custom гэдэг загварын weblog-ийг би эвдчих шиг боллоо...эргээгээд тэр загвараа хийх гэсэн болсонгүй...хэхэ...намайг уучлаарай, хэрэв тэр загвар таны РС дээр ч бас ажиллахгүй байвал шүү дээ...хм...мундаг гарууд нь засчих байлгүй дээ гэхдээ...гэхдээ зарим хүн дэн дэнлүү ч билүү барьж ундрахтаж унших шаардлагагүй харин ч амар боллоошт...одоо fotolandia, decayed гээд 2 загварын учрыг олчуул ха бараан гэх загвар үлдэхгүй нь бололтой...ссайн хэрэг биш гэж үү?

өө хурал тарчлаа...новш гэж...яанаа...захирал дуудчих байх даа...айж л байна шүү...нуруу яг хугарлаа...захирал дээр ороод амжилттай араад ирлээ...одоо 3 минут...тэгээд л ажил тарах нь...ямар гоё вэ? гэвч гэртээ хариад ч бас ажиллана...зулзагаа халамжилж хайрлах хэрэгтэй байдаг...яадаг ч юм билээ дээ...

амьдрал тэр чигээрээ сонголт гэдэгтэй би одоо аягүй санал нийлжийнаа...20 минутыг юу ч хийхгүй өнгөрөөх үү эсвэл юм хийх үү гээд л...энэ 3 минутанд амжуулчих юмсан гэсэн сонголт л байна...би амжуулсан...харин одоо гарлаа... 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)