нэг л хачин

ойрд юм хум бичиж дотроо онгойлголгүй уджээ...морь үүгээр чанга инээн пип пад алхална...согтохоороо эрхтэнээ гаргадаг залуу морины хажууд очиж зогсоод хүмүүсийг ногоон нүдээрээ цэхэлзэн харна...нэгэн анд маань саяхан блогийн амтанд ороод нэг зүйл бичсэндээ коммент бичихийг анхааруулав...аман коммент авахгүй гэнэ...өнгөрсөн долоо хоног аймар хектик өдрүүд байлаа...арайхийж л ард нь гарав...гэтэл өнөөдөр бас баахан баагийнууд ирнэ гээд манайх ёслолын байдалтай байна...унжуу бөгст team лидер болсон биш бүүр манийг шахах тал дээрээ аягүй хоббитой байгаашт...би ч эндээс явна гэсэн бодолтой болчоод л суужийн...юу ч хийсэн нэг л сэтгэл гарч өгөхгүй юм аа...золиг гэж...сая баахан юм бичиж бичиж хадгалах дарсан чиньтанд энэ бичлэгт засвар хийх эрх алга гээд хөдөлмөр бүтээл талаар болов...гэвч би л болсон хойно юу гэж шантрав гэж дээ... 

 

хайргүй хүнтэйгээ амьдрах хэцүү л байдаг юм байна...хэн хэнийгээ химлэсэн амьдралыг хэн амьдрал гэхэв дээ...хүүхдээ л бодож дүмбийж сууна...хүүхэд байхгүй бол хэн нь ч хэн ч биш болчихоод байна даа...хүүхэдтэйгээ амралтын хэдэн өдөр агаарт байж байгаад иртэл гэр орон гэр орон биш болжээ...хөшигнүүд алга...яацын гэсэн чинь нөхөр, эгч ирээд тайрах гээд аваад явсан гэдэг юм байна...уур дүрэлзсэн гэж яаваа..уг нь бол санаа нь туслах л гэж байх даа...гэхдээ л би чинь муу ч сайн ч эмэгтэй хүн шүү дээ...надаас хүний урманд энийг тайруулчихья гээд санал асуусан ч биш дээ...ингэж хүний юманд толгой хорогдох, хүний эрхээр амьдрах сайхан биш л байна...гэвч эргэн тойронд нөхөр vs. эхнэр гэсэн асуудал үүсгэсэн хүмүүсийг харахад хэцүү санагдах юм...

 

би нөхөртэй, нөхөр маань германд амьдардаг гэх жоомон авгай байна...харамсалтай нь нөхөргүй...та нөхөргүйшдээ гээд хэн ч хэлчихдэггүй хэрнээ бүгд нөхөргүйг нь мэддэг...өнөөх авгай ч жүжгээ тоглосоор л байдаг... морь бас  л нөхрөөсөө салсан...тэр нь хаяад явчихсан гэсэн...хүүхдээ ч эргэж тойрж, асууж сурагладаггүй...би хайртай байсаан, харамсалтай нь манай хүн хайргүй байсан гэж тэр ярьдаг...адилхан л бид эмэгтэй хүмүүс, бидэнд болдоггүй зүйл ч байсан л байх...гэхдээ амархан хөрөх л байсан юм бол хайр гэж байгаад хэрэг байсан юм уу...жоомыг хүмүүс нөхрөө архичин болгосон гэж ярьдаг нь үнэний ортой юм шиг санагддаг...одоо биднийг аашилж загнаж, янз бүрийн аргаар цусгүй алах гэдэг нь түүний гэм биш зан юм биз...тэгээд л нөхөр нь тэсээгүй байх гэж боддын...хүн тэвчхэд ч хэцүү хүн шүү дээ...гэхдээ түүний өдрүүд сайхан өнгөрөг...мориных ч бас...бас унжуу бөгстийнх...


нэг найзын маань нөхөр ёстой адгийн амьтан...хүүхэддээ эцэг шиг нь байж чаддаггүй...тэр хүүхдээ төрсөн цагаас нь нэг ч удаа салхилуулж байгаагүй...усанд оруулах даавууг нь угаах гэж түүний хувьд байгаагүй...тийм хүйтэн хөндий, төмөр шиг балиар хүн....би өөрийгөө төмөр гэж боддог байтал надаас аймар хүнийг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй юм...хөл хүндтэй найзад маань гар хүрч байсан гэх тэр санхүүгийн мэргэжилтэй, өндөр боловсролтой, 70-н талыг насалсан залууг би ерөөсөө ойлгохгүй байгаа...тэр одоо хүн мөн үү биш үү? Тэрийг л лав би хүн гэж хэлэхгүй...гэтэл найзын маань эцэг эргээд нөхөртөө оч гэсэн байхын...юу вэ аав гуай...та охиноо хаашаа түлхэнэ вэ гэж хэлчмээр л санагдаад байншүү...ёооое...эр биш, эр байж чадаагүй эрэнцрүүдийг бодохоор дургүй хүрэх юм...хорвоо яаж даагаад байдаг байнаа гэмээр хүмүүс олон байнашүү, харамсалтай нь...найзын маань өдрүүд сайхан өгөрөг...өөр юу ч хүсэхгүй байна...


 амьдрал аа гэж...одоо ч тэгээд кофендоо эргээд орж байх шиг байна даа...явж ээжийн өглөө бэлдсэн хиам талхыг хожгоноод байгаа ходоодруугаа шидэхээс...

c ya later! 


1 сэтгэгдэл:

null
хундага (зочин)

сунжрах тусам газар чирэгдэнэ дээ..хөшиг ч тэр..хайргүй хүнтэйгээ амьдрах ч тэр

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)